Хамгийн анхны бүтээлээрээ л дэлхий нийтийн анхаарлын төвд орж, амжилтын оргилд хүрч чадсан 14 жүжигчин

0

Алдартан бүрийн урлагийн замнал өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Тэдний зарим нь амжилтад хүрэхийн тулд олон жилийн хөдөлмөрийг зарцуулсан байдаг бол зарим нь дэлгэцийн анхны бүтээлээрээ л олны танил болж амждаг. Манай сайт уншигч танд анхны уран бүтээлээрээ амжилтын оргилд хүрч, амьдралаа өөрчилж чадсан 14 жүжигчинг танилцуулж байна.

1. HoYeon Jung

© hoooooyeony/Instagram, © Squid Game/Siren Pictures

Өмнөд Солонгосын “Squid Game” цувралд дүр бүтээсэн жүжигчин HoYeon Jung цуврал нь Netflix платформд тавигдсан цагаас хойш Инстаграмд хамгийн их дагагчтай болсон эмэгтэй жүжигчнээр шалгараад буй юм.

 

2. Emma Watson

© Invision/Invision/East News, © Harry Potter and the Philosopher’s Stone/Warner Bros Pictures

Сургуулийн жүжигт л тоглож байсан түүхтэй Emma Watson охин 8 удаагийн ярилцлагад орсны эцэст “Harry Potter” киноны Hermione-ийн дүрийг өөрийн болгож байжээ. Ийнхүү анхны уран бүтээлээрээ тэрээр оны шилдэг залуу жүжигчин шагналын эзэн болсон түүхтэй.

 

3. Sophie Turner

© Jon Kopaloff/FilmMagic/Getty Images, © Game of Thrones/HBO

Ахлах сургуулийн сурагч байхдаа “Game of Thrones” цувралын Sansa Stark-ын дүрийг авч байжээ. Анхны уран бүтээлээ алдарт цувралаар эхлүүлсэн тэрээр шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авч, олон улсад танигдсан од болсон билээ. Хожим тэрээр “X-Men” цувралд Dark Phoenix-ийн дүрийг бүтээсэн юм.

 

4. Hailee Steinfeld

© Invision/Invision/East News, © True Grit/Paramount Pictures

Тэрээр 13 насандаа “True Grit” киноны Mattie Ross-ын дүрд тоглож, Оскарын шилдэг туслах эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшиж байв. Тэр цагаас хойш тэрээр олон арван уран бүтээлд тоглосон ч анхны кино нь урлагийн замналынх нь хамгийн оргил бүтээл хэвээр үлдсэн билээ.

 

5. Alan Rickman

© Photo By John Barrett/PHOTOlink.net/Everett Collection/East News, © Die Hard/Twentieth Century Fox

Дэлгэцийн уран бүтээлд тоглохоосоо өмнө аль хэдийн театрын урлагт хөлөө олоод байсан жүжигчин Alan Rickman “Die Hard” киноны эсрэг дүр болох Hans Gruber-ын дүрийг тун чадварлаг бүтээж, хожим Harry Potter цувралын Snape-ын дүрийг тун чадварлаг гаргасан билээ.

 

6. Cameron Diaz

© Sean Gallup/Getty Images Entertainment/Getty Images, © The Mask/New line Cinema

1994 онд Cameron Diaz 8 удаагийн ярилцлагын эцэст “The Mask” кинонд дүр авч, тоглосон нь маш их амжилтыг дагуулсан билээ. Тухайн үед тэрээр загвар өмсөгч хийдэг байсан гэдэг.

 

7. Rachel Zegler

© Invision/Invision/East News, © West Side Story/20th Century Studios

Нэрт найруулагч Steven Spielberg-ийн “West Side Story” киноны шинэчилсэн хувилбарт тоглохоор сонгон шалгаруулалтад орсон 30,000 хүнээс шалгарсан тэрээр тухайн үед ахлах сургуулийн жирийн нэгэн сурагч байжээ. Ийнхүү олон сарын турш үргэлжилсэн дүрийн сонгон шалгаруулалтад тэнцэж, бүтээсэн дүрээрээ амжилт олж, Алтан бээлий шагнал гардуулах ёслолд Шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг ч хүртсэн билээ. Хожим тэрээр ICM Partners агентлагтай гэрээ байгуулж, Дисней студийн Цасан гоо-ын дүрд тоглосон юм.

 

8. Maisie Williams

© Richard Shotwell/Invision/AP/East News, © Game of Thrones/HBO

Maisie Williams ердөө 12 насандаа алдарт “Game of Thrones” цувралын Arya Stark-ын дүрийг бүтээж байв. Ийнхүү үзэгчдийн хайрыг татсан түүний дүр цувралын туршид гол дүр хэвээр байсны зэрэгцээ тэрээр ч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ.

 

9. Mark Hamill

© River / MEGA/EAST NEWS, © Star Wars/Lucasfilm

“Star Wars” киноны гол дүрд тоглох эрхийг авсан нь залуу жүжигчний хувьд том амжилт байсан гэдэг. Жүжигчин Mark Hamill ч тус дүрээрээ амжилтад хүрч тус цувралын дараах 3 ангид ч дүрээ мөнхөлсөн билээ. Өдгөө Luke Skywalker-ын дүрийг түүнгүйгээр төсөөлөхийн ч аргагүй.

 

10. Barbra Streisand

© imago/PicturePerfect/EAST NEWS, © Columbia Pictures/Courtesy Everett Collection/Everett Collection/East News

Жүжигчин Fanny Brice-ийн намтарчилсан“Funny Girl” киногоор урлагийн замналаа эхлүүлсэн жүжигчин Barbra Streisand анхны бүтээлээрээ насан туршдаа дурсагдах дүрээ дэлгэцнээ мөнхөлсөн түүхтэй. Түүнчлэн тэрээр 1968 оны Оскарын шагнал гардуулах ёслолд Шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг Katharine Hepburn-ийн хамтаар хүртэж байв.

 

11. Edward Norton

© PacificCoastNews/EAST NEWS, © Primal Pear/Paramount Pictures

“Primal Fear” киногоороо кино урлагт хөл тавьсан жүжигчин Edward Norton тус дүрээрээ Оскарын шагнал гардуулах ёслолоос Шилдэг туслах жүжигчин шагналыг хүртэж байжээ. Түүнээс хойш тэрээр 3 удаа Оскарын шагналд нэр дэвшиж байсан ч Edward Norton-ын оргил уран бүтээл нь түүний анхны кино болох “Primal Fear” гэдэг нь гарцаагүй.

 

12. Anna Paquin

© Invision/Invision/East News, © Miramax/Courtesy Everett Collection/East News

Шинэ Зеланд улсаас гаралтай жүжигчин Anna Paquin 9 настайдаа найруулагч Jane Campion-ын “The Piano” кинонд дүр бүтээж байв. Ийнхүү 11 насандаа Оскарын Шилдэг туслах эмэгтэй жүжигчин шагналыг хүртсэн нь хамгийн залуудаа тус шагналыг хүртсэн хоёр дахь жүжигчин болон түүхэнд үлдсэн юм. Хамгийн сүүлд тэрбээр HBO сувгийн “True Blood” цувралд дүр бүтээжээ.

 

13. Jennifer Hudson

© AXELLE/BAUER-GRIFFIN / MEGA/Mega Agency/East News, © Dreamgirls/Paramount Pictures

2004 онд “American Idol” шоунд оролцож явсан тэрээр 2006 онд “Dreamgirls” кинонд дүр бүтээсэн нь амжилтад хүрч Оскарын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал тэргүүтэй олон шагналуудын эзэн болсон билээ. Мөн тэрээр Оскарын шагнал хүртсэн хамгийн залуу Африк-Америк гаралтай хүн болон түүхэнд үлдсэн байдаг ажээ.

 

14. Lupita Nyong’o

© DDNY/Broadimage/EAST NEWS, © 12 Years A Slave/New Regency Productions

Кени улсад жүжигчний замналаа эхлүүлсэн Lupita Nyong’o Йелийн их сургуульд магистрын зэрэг хамгаалахаар АНУ-д анх ирж байжээ. Улмаар тэрбээр “12 Years a Slave” киноны Patsey-ын дүрийн сонгон шалгаруулалтад тэнцэж, тус дүрээрээ 2014 оны Оскарын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн билээ.

Дээрх жагсаалтад буй жүжигчдээс хэнийх нь киног үзэх хамгийн дуртай вэ?

96
БахархмаарБахархмаар
28
ГоёГоё
24
ТэнэглэлТэнэглэл
15
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
8
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ganochir Tvshig

    Ganochir Tvshig

    2022/04/07 at 21:31

    Namuunaa Bnn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *