
Та ирээдүйд очмоор байна уу? Тэгвэл Өмнөд Солонгосыг яг одоо эсвэл ойрын хугацаанд зорихоор төлөвлө. Таныг гайхшруулмаар технологи, тоолж барахааргүй элдэв янзын жижиг сажиг эд зүйлс, хүнээ бодсон үйлчилгээ бас муурнууд гээд үзэж сонирхох зүйл их бий!
Энэ улсад очоод та Солонгосчууд гэж ямар өөр сэтгэлгээтэй хүмүүс байдгийг ойлгоно. Өмнөд Солонгосоор цөөн хэд хоног аялсан ч гэсэн та өндөр сэтгэгдэлтэй үлдэнэ шүү.
Орон сууцны хороололд засвар хийж байгаа юм байна. Засварын багийнхан зогсоол дээр байгаа машинуудыг муухай болгохгүйн үүднээс гялгар уут углаж хамгаалжээ

Өмнөд Солонгос борооны ус цуглуулах гидравлик системтэй. Хуримтлуулсан борооны усаараа дараа нь хотын гудамжийг угаадаг юм

Онгоцны буудлуудад иймэрхүү роботууд харагдана. Зорчигчид нислэгийн талаарх шинэ мэдээлэл авах боломжтой

Солонгост азийн бусад улс орнуудын адил 4-ийн тоо нь “үxэл” гэдэг үгтэй төстэй хэлэгддэг, тийм учраас цахилгаан шатанд энэ давхрыг “F” үсгээр тэмдэглэдэг юм

Галт тэргэнд ажилладаг мини-номын сан

Нарны эрчим хүчээр цэнэглэгддэг сандал. Амрахаар суухдаа та интернет ашиглаж болно эсвэл утсаа ч цэнэглэх боломжтой

2019 онд Өмнөд Солонгос дэлхийн хамгийн санаачилгатай улс орноор шалгарсан. Энэ үзүүлэлтээрээ АНУ, Япон улсуудыг ардаа орхижээ.
Өмнөд Солонгосын паркуудад гутлын шавар шалбааг цэвэрлэхэд зориулсан агаараар үлээгч байдаг

Жирэмсэн эхчүүдэд зориулсан суудал нэг иймэрхүү

Бэлгийн багц болгон боосон амны хаалт

Энэ муурын гарц биш ээ. Ойр хавьд муур байгаа шүү гэдгийг л анхааруулсан тэмдэг

Өмнөд Солонгост бялуунд үнэгүй лаа, чүдэнз дагалдуулж өгдөг. Амттаныг зүсэх хуванцар xутга эсвэл халбаганд нь “нуусан” байдаг ажээ

Солонгост оймс зардаг автомат худалдааны машин байдаг

Солонгост худалдааны автомат машин ихтэй. Төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн зарна: шөл, цэцэг, хүүхдийн тоглоом, янз бүрийн бэлэгнүүд.
Галт тэрэгнүүдэд нэг хүнд зориулагдсан караоке-бүхээг байх ажээ

Өмнө Солонгосын хүргэлтийн хоолны ажилтнууд нэг иймэрхүү харагддаг юм

Солонгост дүрдэг цайны уутыг цаасаар биш фольгагаар хийсэн байдаг

Солонгост “анг тос” гэх их алдартай зууш бий. Улаан шошоор амталсан зузаан цөцгийн тосыг талханд түрхэнэ

Солонгос дахь бага оврын тээврийн хэрэгслийн тоо Европ дахь унадаг дугуйны тоотой ижил

Маш олон цэцэрлэгт хүрээлэнд тусгай чулуун зам хийсэн байх ажээ. Солонгосчууд хөлийн ядаргаагаа тайлахын тулд тус замаар хөл нvцгэн алхдаг

Харин эндээс Дубайд хүмүүс яаж амьдардгийг сонирхож болно. Энэ улсын амьдралын онцлог мөн өвөрмөц юм шүү.







