
Ямар нэгэн үлэмж том зүйл бүтээх – уран бүтээлч хүний хийх дуртай зүйл байх. Зарим нэг бүтээлүүд зөвхөн чанараараа гайхагдаад зогсохгүй мөн хэмжээгээрээ ч гайхагдана. Ямар нэгэн зүйл бүтээвэл зөвхөн үлэмж томыг л хийнэ гэж зорьдог бололтой. Үүний үр дүнд дэлхий дээр Ариун Христ, Ататюркийн хөшөө зэрэг аварга том урлагийн бүтээлүүд төржээ. Дизайнер, архитектор Амир Кедир хэмжээгээрээ гайхагдах хөшөө, баримлуудыг хооронд нь харьцуулж үзжээ. Эдгээр урлагийн бүтээлүүдийн хажууд бусдаасаа өндөр ямар ч хүн шоргоолж шиг л санагдана.
Микеланжело Буонарротигийн урласан Дэвидийн баримал. Өндөр – 5,1 метр (суурийн хамт)

176 сантиметр өндөртэй хүн Дэвидийн зогсож байгаа суурины дөнгөж дээд буланд хүрнэ.
Цаашлаад АНУ-ын Мартин Лютер Кинг-д зориулсан хөшөө орж байна (9,1 метр) мөн 20 метрийн өндөртэй Египетийн Том сфинкс дараалжээ

Хятадын Том Будда багш мөн Энэтхэгийн Шива бурхан удаална – эдгээрийн өндөр 34 метр

Үргэлжлүүлээд харвал, Мурудешвара хотод байрлах Шива (37,5 метр), Бразил дахь Христийн хөшөө (38 метр), тэгээд Кота-Бару хотод байрлах Буддагийн хөшөө (39 метр)

Болив дахь Кристо-де-ла-Конкорди (40 метр), Туркийн Ататюрк (42 метр), Вьетнам дахь Будда Амиабхи (42 метр)

Күнзийн хөшөө (42 метр), Гонг Конгийн Гуаньинь (75 метр), Кшитигарбхи (76 метр) мөн Хятадын Сицяао уулан дээр байрлах Гуаньинь орно

Волгоград хотод байрлах “Родина-мать зовёт!” (85 метр), Тайландын Их Будда (92 метр), АНУ-ын Эрх чөлөөний хөшөө (93 метр)

Японы Дайбуцу Усику (100 метр), Украины Родина-Мать (102 метр), Хятадын Хайнань арал дээр байрлах Гуаньинь (104 метр)

Хамгийн сүүлд өндрөөрөө амжилт тогтоосон гурав!

Мьянмарын Лечжун-Сасачжа нь 115 метр өндрөөрөө гайхагдах бол Хятадын Хэнань мужийн Буддын хөшөө 128 метр өндрөөрөө дээр нь гарна. Гэсэн хэдий ч энэ хоёр Энэтхэг дэх Эв нэгдлийн хөшөөнд хүрч чадахгүй. Уг хөшөөний өндөр 182 метр ажээ.
Харьцуулалт бичлэгээр хэрхэн харагдаж байгааг сонирхоно уу







