Мэргэжилтнүүд хүүхдийг хормын төдийд л унтуулах маш хялбархан 4 аргын талаар хуваалцжээ

0

Нярай хүүхэд 3 сар хүртлээ биологийн цагаа олж, төлөвшиж чаддаггүй учраас хурдан унтахгүй, тогтмол цагтаа сэрэхгүй байх зэрэг олон асуудлууд хөвөрдөг. Харин яг энэ үед хүүхдээ хэрхэн хурдан унтуулж болох талаар 4 энгийн бөгөөд үр дүнтэй аргыг мэргэжилтнүүд нэрлэжээ.

1. Хүүхдийн анхаарлыг нэг зүйлд төвлөрүүлэх

Нярайг хурдан унтуулах хамгийн эхний арга бол түүний анхаарлыг нэг зүйл рүү тaтах явдал юм. Хүүхэд төрөлхийн маш сониуч байдаг учраас анхаарал нь хурдан сaрниж байдаг. Энэ нь мэдээж унтахад саад болох тул нүдний харааны түвшинд ямар нэгэн зүйл харахаар байрлуулах хэрэгтэй. Энэ нь түүнийг хурдан унтахад туслах болно.

 

2. Нүүрний урдуур нь гараараа хий илбэж тайвшруулах

Хүүхэд нойрмоглож эхэлсэн үед энэ аргыг хэрэглэвэл илүү үр дүнтэй. Нүүрний урдуур нь гараараа хий илбэж, илбэх бүртээ хөдөлгөөнөө удаашруулбал нярай маш хурдан унтах болно.

 

3. Унттал нь тэвэрч бүүвэйлэх

Энэ арга нь хүүхдийг тайвшруулж, амар амгалан мэдрэмж мэдрүүлж унтуулах зорилготой бөгөөд нэг гараа хүүхдийн бєгcөн дээр тавьж, нөгөө гараараа хүүхдийн цээжин биеийг өөртөө нааж тэврээд бүүвэйлээрэй.

 

4. Дээрх аргуудыг нэг дор хэрэглэх

Хүүхдийг тэвэрч, бүүвэйлж, гараараа нүүрийг нь хий агаар дээр илбэх хөдөлгөөн хийх зэргийг хамтад нь гүйцэтгэвэл хүүхэд маш хурдан гүн нойронд автах боломжтой байдаг. Гэхдээ тэдгээр хөдөлгөөнүүдийг эхэндээ хурдан байсан бол аажмаар удаашрах дэс дараалалтай хийвэл зохистой.

Нярай хүүхдээ та яаж хурдан унтуулдаг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй аргаасаа хуваалцаарай.

5
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *