Хонконгийн жүжигчин эмэгтэй мөнхийн залуу насны нууцыг мэддэг бололтой. Учир нь тэр сүүлийн 30 жилийн хугацаанд бараг л хөгширсөнгүй

0

Хонконгийн жүжигчин Кaрман Ли Ёк-тунг сүүлийн 30 жил бараг л хөгширсөнгүй. Түүний анхны дүрүүдийг бид 90-ээд оны эхээр видео кассетаар үзэж байлаа. Тэр цагаас хойш гуалиг бас залуухан хэвээрээ л үлджээ.

Кaрман Ли огт хөгшрөхгүй мэт амьдарч байгаагийн цаана маш их хүч хөдөлмөр байгаа нь мэдээж, мөн генийн азтай сугалаа ч үүнд нөлөөлж байгаа биз ээ. Жүжигчин саяхан төрсөн өдрөө тэмдэглэсэн юм. Тэр насаа хэлэхгүй ихэд нууцалдаг нэгэн, түүнийг 54 нас хүрснийг хүмүүс саяхан л мэджээ.

 

1990 он болон өнөөгийн гэрэл зургууд, мэдээж ялгаатай зүйлс бий. Гэхдээ жүжигчинг залуу үеэсээ их өөрчлөгджээ гэж хэн ч хэлэхгүй

dailymail.co.uk

 

Байгаль эхийн ид шид гэж л энэ байх

dailymail.co.uk

Кaрман Ли 90-ээд оны дунд үеэс алдаршиж эхэлсэн юм. Тэр үед уран зөгнөлт олон ангит кинонд тyлааны урлaг эзэмшсэн нэгэн мaстер эмэгтэйн дүрийг бүтээжээ. Түүний бүтээсэн дүрийг “Шидтэн эгч” гэнэ, одоо ч гэсэн Кaрман Лиг тэгж дуудах хүн цөөнгүй.

2020 оны 8 дугаар сарын 16-нд жүжигчин сошиал сүлжээ болох Wеibo-д нэгэн пост байрлуулжээ. 5,3 сая дагагчтай тэрээр “Би амьдралынхаа ихэнх хэсгийг туулж өнгөрчээ, өнөөдөр би 54 насныхаа ойг тэмдэглэж байна. Эмэгтэй хүнийн оргил нас 30, энэ насыг даваад урууддаг гэж олон хүн ярьцгаадаг. Үнэн хэрэгтээ нас хүний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэггүй, хамгийн гол нь хүн өөрийгөө л байнга хөгжүүлж байх хэрэгтэй. Би гэр бүл, ээждээ намайг ингэж хүмүүжүүлж өсгөсөнд их талархаж байна. Цуг ажилладаг хүмүүстээ ажил мэргэжлийн хувьд амжилт гаргахад тусалсанд ч бас талархъя. Би өөрөө өөртөө талархаж явна. Би одоо өмнөхөөсөө илүү өөртөө итгэлтэй бас шийдэмгий байна. Үxэн үxтлээ саруул ухаан, эрүүл биетэйгээ байх болтугай” гэж бичжээ.

 

2019 болон 1990-ээд он. 30 насны ялгаа!

dailymail.co.uk

 

1990 он болон 2019 оны 10 дугаар сар

dailymail.co.uk

Тэрээр фитнесээр идэвхтэй хичээллэдэг. Байнгын бэлтгэл сургуулилт хийгээд нэг биш арван жилийг ардаа орхижээ, ихэнхдээ хэвлийн булчинд анхааран ажилладаг байна.

dailymail.co.uk

Кaрман Лигийн дагагчид түүнийг үнэхээр шүтэн биширдэг. Түүнийг сахиусан тэнгэр гэх бөгөөд улам л залуу болоод байна гэж “aтаархах” нь их.

dailymail.co.uk

Түүний мөнхийн залуу насны нууц юунд байгааг хүмүүс түүнээс байнга асуудаг ажээ. Эмэгтэй хүн арьсаа байнга сайн чийгшүүлж байх ёстой, ялангуяа гар, хүзүүний арьсыг, тэгээд аль болох наранд бага гарахыг зөвлөдөг гэжээ. Харин өтгөн үсний хувьд Кaрман Лигийн зөвлөснөөр – шарсан эсвэл нунтагласан хар гүнжид идэх дуртай ажээ.

dailymail.co.uk

Од бүсгүй фитнесийн дасгал, хичээл заасан бичлэгүүдээ сошиал сувагт байрлуулдаг. Олон жил фитнесээр хичээллэж байгаа учраас бусдад туршлагаасаа хуваалцахыг тэр хичээжээ.

dailymail.co.uk

Тэр зөвхөн эрүүл хоол хүнс л хэрэглэдэг, хэзээ ч цай, кофе уудаггүй – зөвхөн ус ууна.

 

Кaрман Ли Хонконгийн жүжигчин Сaймон Ямын хамт, 2019 оны 12 дугаар сар

dailymail.co.uk

Тэр үнэхээр үзэсгэлэнтэй ажээ!

Та энэ эмэгтэйг мөнхийн ус уучихсан гэдэгтэй санал нийлэх үү?

4
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *