
Амьтан тэжээдэг хүн бүр бяцхан найзтайгаа ярилцахыг хүсдэг биз ээ. Тэгвэл бахархалтай нохойн эзэн, Christina Hunger нэгэн өвөрмөц шийдэл олж чаджээ. Тэр бол бодол уншигч биш. 26 настай хэл ярианы эмгэг судлаач энэ эмэгтэй өөрийн нохойтойгоо дууны самбар ашиглан ярилцдаг аж.
Түүнд 18 сартай Катахоула/цэнхэр хийлерийн эрлийз, Stella гэх нэртэй нохой бий. Тэр өөрийн юу бодож байгаа болон мэдэрч буй зүйлээ эзэнтэйгээ хуваалцахыг хүснэ, тэр үедээ үгнүүдтэй холбогдсон товчлуурууд дээр дардаг ба энэ үед нь Christina бичиж авч, төхөөрөмж дээр програмчилдаг байна.


Дууны самбар гайхалтай ажилладаг. Үүний тусламжтай Stella ядрах болон унтаж, амрах хэрэгтэй үедээ эзэндээ хэлдэг ба тэр өлсөх болон юм зуухыг хүсэх эсвэл гадагшаа гарахыг хүсэхдээ – тэр тусмаа цэцэрлэгт хүрээлэн рүү явахыг хүсвэл эзэндээ мэдэгддэг байна.
Энэ нохой бол гайхалтай суралцагч. Тэр зөвхөн 29 үг мэдээд зогсохгүй, эдгээр үгнүүдийг хамтад нь өгүүлбэр болгох чадвартай. Нэг өдөр Stella урд хаалган дээр таагүйхэн байж байсан ба тэр гэр дотор байхыг хүсэхгүй байлаа. Эзэн нь түүнийг гадагшаа гарахыг хүсэж байна гэж ойлгожээ. Гэсэн хэдий ч Stella төхөөрөмж дээрээ очиж “Хүсэж байна”, “Jake”, “Ирэх” гэдэг товчлууруудыг дарсан байна. Дараа нь нохой урд хаалган дээр очиж Jake (Christina-ийн нөхөр)-ийг иртэл хүлээжээ. Дараа нь Stella “Аз жаргалтай” товчлуурыг дарж, нааш цааш эрхлэнгээ, тэврүүлэхийг хүссэн байна.


“Өнгөрсөн шөнө яг энэ бичлэгийг хийхийн өмнө, би өөр товчлуур дээр дарах гэж байгаад санамсаргүйгээр Stella-гийн төхөөрөмжийн бөмбөг товчлуурыг дарчихсан. Гэхдээ Stella үүнийг маш ноцтой хүлээж авсан. Тэр бөмбөг товчлуурыг хариуд нь дарж, араас нь Сайн (тэдний сайхан санаа байна, эзэн минь гэж орчуулагдана) товчлуурыг дарсан.”
“Би түүнийг Сайн товчлуур дээр дарсных нь дараа бичлэг хийсэн ба үлдсэн хугацаанд тэр Аз жаргалтай, Бөмбөг, Хүсэж байна, Гадаа гэсэн товчлууруудыг дарсан юм. ”
“Тэр энэ төхөөрөмжийг ашиглан надтай ярилцах үнэхээр дуртай байдаг. Үүний тод жишээ бол тэр намайг санамсаргүй дарсан байхад хүртэл, үргэлжлүүлэн харилцаж чадаж байна шүү дээ.”



“Тэр ойлгохгүй байх үедээ бидний адилаар санаагаа дахин хэлэхийг хүсдэг. Хэрэв хэн нэгэн биднийг ойлгохгүй байх эсвэл хүлээж байсан хариултыг өгөхгүй үед, бид хэлэх үгээ өөрчилж, юу хэлэх гээд байгаагаа тайлбарладаг.”
“Түүний бидэнд хэлэх гээд байгаа эдгээр дараалласан үгнүүдийг үзээрэй, нэг дор 3 өөр байдлаар тэр тоглохыг хүсэж байгаагаа илэрхийлнэ.”
“Эхлээд Stella: Хүрээд ир, Тоглоё гэж хэлнэ. Бид түүн дээр тоглохоор очихгүй бол тэр илүү ойлгомжтойгоор Гадаа, Тоглоё, Би чамд хайртай гэж хэлэх болно. Эцэст нь тэр бидэнд бүр ойлгомжтой байдлаар буюу Цэцэрлэгт хүрээлэн гэж хэлдэг. Тэр бол үнэхээр гайхалтай суралцагч.”
“Тэр тайван байх үедээ хэлийг өөр байдлаар ашигладаг.” Өнөөдөр тэр гадаа ямар нэгэн чимээ сонсоод, гарч юу болж байгааг мэдэхийг хүссэн. Харин би түүнд бид гэртээ байцгаана гэж хэлсэн.
Тэр хариуд нь нийт 9 удаа “Сонсооч” гэж хэлээд, дараа нь “Хүрээд ир”, “Гадаа” гэдэг товчлуурыг дарсан. Түүний сэтгэл нь хөдөлсөн үед тэр хэлийг ийм байдлаар ашигладаг. Бид тавгүйтсэн үедээ хэвийн үеэс өөр байдгийн адилаар Stella ч бас тийм байдаг.
Энэ бичлэг дээр Stella хүлээх чадвартай гэдгээ харуулна. Бичлэгт тэр “Гадаа” гэдэг товчлуурыг дарсан боловч юу ч дуугарахгүй. Шууд үсрээд гадагш гарахын оронд, тэр бүтэн 13 секунд хүлээсний дараа “Үгүй”, “Туслаарай, туслаарай” гэдэг товчлуурыг дарах болно. Энэ нь тэр товчлуур ажиллахгүй байна, надад туслаарай гэж хэлж байгаа нь тэр юм.
Өнөөдөр өглөө Stella-г өглөөний хоолоо идээд дуусчихсан юм шиг санагдахаар нь, би түүний төхөөрөмжийн тусламжтай “Stella, идээд болчихсон” гэхэд, тэр хариуд нь тэр дор нь “Үгүй” гэж хэлээд, үлдсэн хоолоо идэхээр явсан.

“Надад энэ бүхэн үнэхээр хөгжилтэй бас гайхалтай санагдаж байгаа, яагаад гэвэл Stella надтай ярилцаж байна, тэр бас ирээдүйд товчхон хариулж сурах байх.”

Хэрэв танд нохой тэжээдэг найз бодог бол та түүнийг MENTION хийж, энэхүү сонирхолтой мэдээний тухай заавал дуулгаарай.







