“Оскар”-т хэд хэдэн удаа нэр дэвшиж байсан боловч одоо болтол шагналын эзэн болж чадаагүй 16 жүжигчин

0

“Оскар”-ын түүхэнд уг шагналд хэд хэдэн удаа нэр дэвшсэн ч ганц ч удаа шалгарч байгаагүй тохиолдол цөөнгүй бий. Нэг талаасаа энэ нь сайн үр дүн гэж болох юм. Яагаад гэвэл киноны түүхэнд оруулсан өөрийн гэх хувь нэмэр байна. Гэхдээ нөгөө талаасаа бас гомдолтой санагдана.

Энэ удаад бид гурав ба түүнээс дээш удаа “Оскар”-т нэр дэвшсэн ч шагналын эзэн болж чадаагүй жүжигчдийг танилцуулъя. Үзэгч бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн ч “Оскар”-ын шагналтан болж чадаагүй жүжигчид бол…

Эдвард Нортон – “Оскар”-т гурван удаа нэр дэвшиж байсан

Paramount Pictures / New Line Cinema / New Regency Pictures
  • 1997 онд “Primal Fear” киногоор – шилдэг эрэгтэй туслах дүр
  • 1999 онд “American History X” киногоор – шилдэг эрэгтэй дүр
  • 2015 онд “Birdman” киногоор – шилдэг эрэгтэй туслах дүр.

 

Мишель Пфайффер – “Оскар”-т гурван удаа нэр дэвшиж байсан

Warner Bros. / 20th Century Studios / Orion Pictures
  • 1989 онд “Dangerous Liaisons” киногоор – шилдэг эмэгтэй туслах дүр.
  • 1990 онд “The Fabulous Baker Boys” киногоор – шилдэг эмэгтэй дүр.
  • 1993 онд “Love Field” киногоор – шилдэг эмэгтэй дүр.

 

Том Круз – “Оскар”-т гурван удаа нэр дэвшсэн

Universal Pictures / InterCom / New Line Cinema
  • 1990 онд “Born on the Fourth of July” киногоор – шилдэг эрэгтэй дүр.
  • 1997 онд “Jerry Maguire” киногоор – шилдэг эрэгтэй дүр.
  • 2000 онд “Magnolia” киногоор – шилдэг эрэгтэй туслах дүр.

 

Лора Линни – “Оскар”-т гурван удаа нэр дэвшсэн

Paramount Vantage / Searchlight Pictures / 20th Century Studios
  • 2001 онд “You Can Count on Me” киногоор – шилдэг эмэгтэй дүр.
  • 2005 онд “Kinsey” киногоор – шилдэг эмэгтэй туслах дүр.
  • 2008 онд “The Savages” киногоор – шилдэг эмэгтэй дүр.

 

Вигго Мортенсен – “Оскар”-т гурван удаа нэр дэвшсэн

Focus Features / Bleecker Street / Universal Pictures
  • 2008 онд “Eastern Promises” киногоор – шилдэг эрэгтэй дүр.
  • 2016 онд “Captain Fantastic” киногоор – шилдэг эрэгтэй дүр.
  • 2019 онд “Green Book” киногоор – шилдэг эрэгтэй дүр.

 

Сигурни Уивер – “Оскар”-т гурван удаа нэр дэвшсэн

20th Century Fox / Universal Pictures / 20th Century Fox
  • 1987 онд “Aliens” киногоор – шилдэг эмэгтэй дүр.
  • 1989 онд “Gorillas in the Mist: The Story of Dian Fossey” киногоор – шилдэг эмэгтэй дүр.
  • 1989 онд “Working Girl” киногоор – шилдэг эмэгтэй туслах дүр.

Жүжигчин нэг жилд хоёр ч удаа нэр дэвшиж байснаараа бусдаас онцлог. Даанч ялалт байгуулж чадсангүй.

 

Жонни Депп – “Оскар”-т гурван удаа нэр дэвшсэн

Walt Disney Pictures / Miramax Films / Paramount Pictures
  • 2004 онд “Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl” киногоор – шилдэг эрэгтэй дүр.
  • 2005 онд “Finding Neverland” киногоор – шилдэг эрэгтэй дүр.
  • 2008 онд “Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street” киногоор – шилдэг эрэгтэй дүр.

 

Вуди Харрельсон – “Оскар”-т гурван удаа нэр дэвшсэн

Columbia Pictures / Oscilloscope / 20th Century Studios
  • 1997 онд “The People vs. Larry Flynt” киногоор – шилдэг эрэгтэй дүр.
  • 2010 онд “The Messenger” киногоор – шилдэг эрэгтэй туслах дүр.
  • 2018 онд “Three Billboards Outside Ebbing, Missouri” киногоор – шилдэг эрэгтэй туслах дүр.

 

Марк Руффало – “Оскар”-т гурван удаа нэр дэвшсэн

Focus Features / InterCom / InterCom
  • 2011 онд “Kids Are All Right” киногоор – шилдэг эрэгтэй туслах дүр.
  • 2015 онд “Foxcatcher” киногоор – шилдэг эрэгтэй туслах дүр.
  • 2016 онд “Spotlight” киногоор – шилдэг эрэгтэй туслах дүр.

 

Сирша Роннан – “Оскар”-т дөрвөн удаа нэр дэвшсэн

Universal Pictures / A24 / Sony Pictures Releasing
  • 2008 онд “Atonement” киногоор – шилдэг эмэгтэй туслах дүр.
  • 2016 онд “Brooklyn” киногоор – шилдэг эмэгтэй дүр.
  • 2018 онд “Lady Bird” киногоор – шилдэг эмэгтэй дүр.
  • 2020 онд “Little Women” киногоор – шилдэг эмэгтэй дүр.

 

Брэдли Купер – “Оскар”-т дөрвөн удаа нэр дэвшсэн

Mirage Enterprises / Columbia Pictures / Warner Bros.
  • 2013 онд “The Silver Linings Playbook” киногоор – шилдэг эрэгтэй дүр.
  • 2014 онд “American Hustle” киногоор – шилдэг эрэгтэй туслах дүр.
  • 2015 онд “American Sniper” киногоор – шилдэг эрэгтэй дүр.
  • 2019 онд “A Star Is Born” киногоор – шилдэг эрэгтэй дүр.

Жүжигчний хувьд нэр дэвшиж байснаас гадна продюсерын хувьд 4 удаа мөн нэр дэвшиж байжээ. Гэсэн хэдий ч ганц ч удаа шагналын эзэн болж чадаагүй юм.

 

Мишель Уильямс – “Оскар”-т дөрвөн удаа нэр дэвшсэн

Focus Features / Entertainment Film Distributors / Roadside Attractions
  • 2006 онд “Brokeback Mountain” киногоор – шилдэг эмэгтэй туслах дүр.
  • 2011 онд “Blue Valentine” киногоор – шилдэг эмэгтэй дүр.
  • 2012 онд “My Week with Marilyn” киногоор – шилдэг эмэгтэй дүр.
  • 2017 онд “Manchester by the Sea” киногоор – шилдэг эмэгтэй туслах дүр.

 

Уиллем Дефо – “Оскар”-т дөрвөн удаа нэр дэвшсэн

Orion Pictures / Lionsgate / CBS Films
  • 1987 онд “Platoon” киногоор – шилдэг эрэгтэй туслах дүр.
  • 2001 онд “Shadow of the Vampire” киногоор – шилдэг эрэгтэй туслах дүр.
  • 2017 онд “The Florida Project” киногоор – шилдэг эрэгтэй туслах дүр.
  • 2019 онд “At Eternity’s Gate” киногоор – шилдэг эрэгтэй дүр.

 

Эд Харрис – “Оскар”-т дөрвөн удаа нэр дэвшсэн

Universal Pictures / Paramount Pictures / Paramount Pictures
  • 1996 онд “Apollo 13” киногоор – шилдэг эрэгтэй туслах дүр.
  • 1999 онд “The Truman Show” киногоор – шилдэг эрэгтэй туслах дүр.
  • 2001 онд “Pollock” киногоор – шилдэг эрэгтэй дүр.
  • 2003 онд “The Hours” киногоор – шилдэг эрэгтэй туслах дүр.

 

Эми Адамс – “Оскар”-т зургаан удаа нэр дэвшсэн

Miramax Films / FandangoNow / Columbia Pictures
  • 2006 онд “Junebug” киногоор – шилдэг эмэгтэй туслах дүр.
  • 2009 онд “Doubt” киногоор – шилдэг эмэгтэй туслах дүр.
  • 2011 онд “The Fighter” киногоор – шилдэг эмэгтэй туслах дүр.
  • 2013 онд “The Master” киногоор – шилдэг эмэгтэй туслах дүр.
  • 2014 онд “American Hustle” киногоор – шилдэг эмэгтэй дүр.
  • 2019 онд “Vice” киногоор – шилдэг эмэгтэй туслах дүр.

 

Гленн Клоуз – “Оскар”-т есөн удаа нэр дэвшсэн

Columbia Pictures / Warner Bros. / Lionsgate
  • 1983 онд “The World According to Garp” киногоор – шилдэг эмэгтэй туслах дүр.
  • 1984 онд “Big Chill” киногоор – шилдэг эмэгтэй туслах дүр.
  • 1985 онд “Natural” киногоор – шилдэг эмэгтэй туслах дүр.
  • 1988 онд “Fatal Attraction” киногоор – шилдэг эмэгтэй дүр.
  • 1989 онд “Dangerous Liaisons” киногоор – шилдэг эмэгтэй дүр.
  • 2012 онд “Albert Nobbs” киногоор – шилдэг эмэгтэй дүр.
  • 2019 онд “The Wife” киногоор – шилдэг эмэгтэй дүр.
  • 2021 онд “Hillbilly Elegy” киногоор – шилдэг эмэгтэй туслах дүр.

Энэ үзүүлэлтээрээ Гленн Клоуз “Оскар”-т нэр дэвшсэн ч шагналгүй үлдсэн жүжигчдийг тэргүүлж байгаа юм.

Энэхүү жагсаалтад жүжигчний хувьд “Оскар”-ын шагнал авч чадаагүй уран бүтээлчид багтлаа. Жүжигчний хувьд шагнал авч чадаагүй ч өөр төрлөөр шагналын эзэн болсон уран бүтээлчид багтаагүй гэж ойлгож болно. Жишээ нь, Мэтт Деймон гурван удаа шагналд нэр дэвшиж байсан ч шагналын эзэн болж чадаагүй, гэхдээ шилдэг кино зохиолоор “Оскар” авч байсан. Мөн Уилл Смит, Жессика Честейн нарыг ч дурдах хэрэгтэй. Энэ жил тэд жүжигчний хувьд 3 төрлөөр нэр дэвшиж байгаа бөгөөд хэн нэг нь “Оскар” авах магадлал тун өндөр байна. Тэдний нэг нь бидний гомдмоор жагсаалтыг баяжуулахгүй гэдэгт итгэл төгс хүлээцгээе.

Та дээрх жагсаалтаас аль жүжигчнийг нь Оскарын шагнал аваасай гэж илүүтэй хүсэж байсан бэ?

3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *