Таныг илүү ухаантай болгох 10 зуршил

0

Бидний тархинд булчингаас дутахааргүй дасгал сургуулилт шаардлагатай байдаг.

Таны ой санамжийг сайжруулахаас гадна тархины үйл ажиллагааг идэвхтэй байлгах дараах дадал зуршлуудаас танилцуулж байна.

1. Ажиглаж бай

Тайван тогтож харах харц ихийг олж харах болно. Та зүгээр ч нэг харахгүй, бодож, дүгнэж, харснаа ургуулан бодох болно.

Таныг илүү ухаантай болгох 10 зуршил 2

2. Шинийг суралц

Байнга шинэ зүйл суралцаж байгаа тархи мэдээллийг хурдан хүлээн авдаг болно. Нэг мэдэхэд л таны зуршил болсон байх тул танд төвөгтэй санагдахгүй. Хэн нэгний туршлагыг өөрийн болгох, өдөрт их бага хэмжээгээр шинийг олж мэдэх хүсэл эрмэлзэлтэй бай.

Жишээ нь гадаад хэл сурах танд ямар их ашиг тус авчрахыг харна уу.

3. Сонсож бай

Сонсохдоо та эргэн тойрны ертөнцийг бүрэн хүлээн авч танилцана. Гудамжинд таарах танихгүй хүний яриаг ч сонсож бай. Аливаа нэгэн асуудлын талаарх бусдын санаа оноо таныг зөв шийдвэр гаргахад нөлөөлнө шүү.

Хэрвээ та гудамжаар явахдаа чихэвчтэй явдаг бол сонсдог дууныхаа төрлийг арвижуулаарай.

Таныг илүү ухаантай болгох 10 зуршил 1

4. Туршилт хий

Хэрвээ та өөрийнхөө ая тухтай үүрнээс гардаггүй бол өөрийнхөө амьдралыг сайн тал руу нь өөрчлөх алхам хийх цаг болжээ. Урьд өмнө нь сонирхож байгаагүй тийм салбарыг сонирхож туршилт хий.

5. Хөгжиж бай

Зорьсон хэрэгтээ хүрсэн бол зогсолгүй хүрээнээсээ хальж бай. Шинэ, илүү том зорилго тавь, өөр өөр салбарт өөрийгөө сорь. Нэг л мэдэхэд энэ нь таны зуршил болж та жижиг зүйлд сэтгэл ханаж зогсохгүй нэгэн болно.

Таныг илүү ухаантай болгох 10 зуршил 3

6. Хэлэлцэж бай

Олон жилээр сэтгэлдээ тээсэн санаа оноогоо бусадтай хуваалцаж бай. Таны мэдлэгийг нэмж хүссэн үр дүнд хүргэх болно.

7. Тоо бодож бай

Оюун ухаан болон бие – нэг бүхэл зүйл. Хэрвээ нэгэнд нь анхаарал тавихгүй бол нөгөөд нь муугаар нөлөөлнө. Тархиа ажиллуулахын тулд өдөрт тусгайлан 20 минут заавал гаргаж байгаарай.

Таныг илүү ухаантай болгох 10 зуршил 4

8. Бясалгаж бай

Өөрийнхөө оюун ухааныг хэр тайван бус байгааг та бясалгал хийж байж мэдэх болно. Өөрийгөө тайвшруулж, оюун бодлоо эмх цэгцэнд оруул.

9. Өөрийнхөө боломжийг нээ

Хүрээнээс хальж байгаарай гэж дээр дурьдсан. Аливаа асуултанд бүх л боломжит хариултыг ол, өнгөц бүү харж бай. Хэрвээ тохирох хариултыг олоогүй бол бүү бууж өг.

Таныг илүү ухаантай болгох 10 зуршил 5

10. Оюун санаагаар тоглож бай

Хамаагүй ээ, оюун ухааныхаа чадамжийг дээд цэгт нь ашиглаж байгаарай. Өөрийнхөө тархинд ургуулан бодож байгаа бодол болгон таны тархийг хөгжүүлж байгаа юм. Мөн та тоглоом шоглоом ойлгож бусдыг инээлгэж явдаг нэгэн бол – саарал бодисыг ажиллуулах шилдэг арга юм.

Эдгээр аргуудын үр дүн нь таны идэвхээс шууд шалтгаална. Гэхдээ идэвхтэй байна гээд тархиа ядрааж болохгүй. Зүгээр л сонсоод, ажиглаад, эргэн тойрноо харж баясаарай.

16
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Anu Anna

    Anu Anna

    2016/11/10 at 11:16

    ss

  2. Enkhtuya Puntsagdash

    Enkhtuya Puntsagdash

    2016/11/10 at 12:03

    Anxaa Enkhbaatar

  3. xoxo

    2016/11/10 at 12:17

    танайх гадаадын сайтууд дээр байгаа мэдээлэлийг орчуулж тавидаг юм байна миний харсан мэдээлэлүүд байна тэр ч зөв сайн мэдээлэлүүд байдаг юм.brightside.me good luck

  4. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/11/10 at 13:05

    Баярлалаа.Оюунлаг материал тавьсан байна.АМЖИЛТ

  5. Тоогий.Г Тоогий.Г

    Тоогий.Г Тоогий.Г

    2016/11/10 at 19:38

    Сш гуйя

  6. Намжил Эрдэнээ

    Намжил Эрдэнээ

    2016/11/12 at 11:29

    Ss

  7. Зочин

    2016/11/16 at 23:33

    Mash saihan zuiliig bidend hurgej baidag tan bayrla

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *