30 жилийн өмнө бусдад хулгайлагдсан хүүгээ царай таних технологийн тусламжтай олж, ээж хүү хоёр эргэн уулзсан гайхалтай үйл явдал болжээ

0

“Jia Jia” гэх хочтой Mao Yin нь 1988.10.17-нд хулгайлагджээ. Тухайн үед тэрээр өөрийн аав болох Mao Zhenjing-ийн хамтаар Шаанши мужийн Шианын баруун хойд хотоос эмчилгээ хийлгүүлээд гэр рүүгээ явж байжээ.

2 настай бяцхан жаалын ам нь цангасан тул тэд түр зогсож, зочид буудал руу юм олж уухаар оржээ. Аав нь халуун ус аваад, хөргөж байх зуур Mao Yin-ийг хүмүүс хулгайлсан байна.

Pear Video

Хүүгийн ээж Li Jingzhi тэр явдлаас хойш хүүгээ 30 жилийн турш хайжээ. Ингэхдээ тэр ажлаасаа гарч, 100,000 гаруй цаасан хуудас тарааж, 10 мужаар хүүгээ эрж хайсан гэнэ.

“South China Morning Post”-ын мэдээлснээр Li 300 боломжит газрыг олж очиж үзсэн ч хүү нь байгаагүй гэнэ. Тэр мөн “X Factor” ТВ-ийн шоунд хүртэл оролцож, хэрэв хүүгээ энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бол, холбоо бариарай гэж хүсэж байв.

Мөн Li сайн дураараа “NGO Baby Come Home” хөтөлбөрт гар бие оролцож, сураггүй алга болсон хүүхдүүдийг эрж хайх ажилд тусалжээ. Үр дүнд нь 29 хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ эргэн уулзаж чадсан байна.

Pear Video

“CCTV” эх сурвалжийн мэдээлснээр цагдаагийхан Хятадын баруун өмнөд хэсэгт орших Сичуан мужид амьдардаг нэгэн эрийн тухай мэдээллийг хүлээж авсан бөгөөд энэ нь ойролцоогоор Шианаас 1000 км зайд оршдог юм байна. Тэр залуу олон жилийн өмнө хүний наймаачнаас 6000 юаниар нэгэн хүүхэд үрчилж авчээ.

Шианы цагдаагийн газрынхан тухайн үрчилж авсан хүүхэд одоо 32 настай Gu Ningning болохыг олж тогтоосноос гадна, царай таних технологийн тусламжтайгаар алга болсон хүүгийн царайтай таарч байгааг баталсан байна.

 

 

Цагдаа нар ДНК-гийн шинжилгээ хийхэд энэ эр олон жилийн өмнө алга болсон Mao Zhenjing болон Li Jingzhi нарын хүү мөн болох нь тогтоогджээ.

Сэтгэл хөдөлгөм гэр бүлийн уулзалт “CCTV”-д бичигдэн үлджээ. Нүдэндээ нулимстай эцэг эх маш урт хугацаанд хайж байсан хүүгээ тэвэрч, “Дахиад чамаас салахыг хүсэхгүй байна.” гэж хэлцгээж байв.

Бичлэг үзэх:

Хүү одоогоор гэрийн засал чимэглэлийн бизнес эрхэлдэг бөгөөд ирээдүйд юу хийхээ сайн мэдэхгүй байгаа ч, төрсөн эцэг эхтэйгээ хамт үлдсэн насаа барахыг хүсэж байгаагаа уламжилжээ.

Түүний ээж Li уг баярт мэдээг 5-р сарын 10-ны өдөр Хятадад тохиодог “Ээжүүдийн өдөр”-өөр хүлээн авсан байна. Тэр хүүтэйгээ эргэн уулзсан мөчийг амьдралд нь тохиолдсон хамгийн гайхалтай мөч хэмээн хэлжээ.

21
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Byambadorj Bayarsuwd

    Byambadorj Bayarsuwd

    2020/05/22 at 07:40

    Gaihaltai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *