Бидний үзэх дуртай хүүхэлдэйн кинонуудын ард ямар нууц баримт нуугдаж байгаа вэ?

0

Pixar-ийн захирал (мөн Walt Disney Animation Studios студийн найруулагч) Жон Лассетер хүүхэлдэйн киноны өөрийн багтайгаа 1994 онд өдрийн цайнаараа хуралдаж байхдаа л нэг дор “Finding Nemo”, “Monsters, Inc.” болон “WALL-E” хүүхэлдэйн кинонуудын санааг бодож олсон гэхэд та итгэх үү? 90-ээд оны үед Disney- д бүтээгдэж байсан бүх хүүхэлдэйн кино «Диснейн Сэргээн Мандалт»-ын үед хамаарна, яагаад гэвэл 10 жилийн хугацаанд тус компанийн орлого 3,9 тэрбумд хүрчээ. Тийм ээ, хүүхэлдэйн кино нь үнэхээр сонирхолтой, дандаа л ямар нэгэн шинэ зүйл гаргаж ирдэг байлаа.

Бидний нийтлэлийг уншиж дуусаад дуртай хүүхэлдэйн киногоо дахин үзмээр санагдах хүсэл төрнө гэдэгт бид итгэлтэй байна.

  • “The Incredibles” хүүхэлдэйн киноны баатруудын шүдийг бодит хэвээр хийжээ. Шүдний хэвийг Pixar студийн ажилтнуудаас авсан байна
© The Incredibles / Pixar Animation Studios
  • “Lilo & Stitch” хүүхэлдэйн киноны Дэвидийн хүзүүн дэх зүүлтний унжуурга буюу дэгээ нь 14 жилийн дараа “Moana” хүүхэлдэйн киноны Мауигийн гарт дахин гарч ирнэ.
© Lilo & Stitch / Walt Disney Feature Animation © Moana / Walt Disney Animation Studios
  • Tangled” хүүхэлдэйн кино (260 сая ам.доллар) Жеймс Кэмероны “Avatar” киноноос (237 сая ам.доллар) илүү үнэтэй бүтээгдсэн гэдэгт итгэхэд бэрх. Уг хүүхэлдэйн кино Disney-н 50 жилийн ойн бүтээл юм.
© Tangled / Walt Disney Animation Studios
  • LEGO хүүхэлдэйн киноны нэг дүрийг та ажиглаж харсан уу? Хамгаалалтын малгайныхаа хагархайг цавуугаар наах гэж байнга оролдоод байдаг. Энэ нь бодит үйл явдал дээр суурилсан гэдэг. Дуулга нь байнга салаад байдаг брак хэмээх жижигхэн хүнийг LEGO нэг хэсэг үйлдвэрлэж байжээ.
© The Lego Movie / DreamWorks Animation
  • “Monsters, Inc.” хүүхэлдэйн киноны бяцхан Бу охины жинхэнэ нэрийг Мэри гэдэг.
© Monsters, Inc. / Pixar Animation Studios
  • Ratatouille” хүүхэлдэйн киногоо илүү алдаршуулахын тулд Disney болон Pixar студиуд өөрийн нэрийн дарс гаргахаар шийджээ. Даанч төслийг буцаасан юм, яагаад гэвэл олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан байдаг.
© Ratatouille / Pixar Animation Studios
  • “Finding Nemo” хүүхэлдэйн кино нь алиалагч-загасны тоо толгойд сөргөөр нөлөөлөхөд хүргэжээ. Уг бүтээл дэлгэцнээ гарснаас хойш ихэд алдаршсан бөгөөд хүн болгон л ийм загастай болохыг хүссэн байна. Үзэгчдийн хязгааргүй эрэлт хэрэгцээ энэ төрлийн загас устаж үгүй болох аюулд арай л хүргэлгүй зогссон байна.
© Finding Nemo / Pixar Animation Studios
  • “Lady and the Tramp” хүүхэлдэйн кинонд Жим гэргийдээ малгайны хайрцагт гөлөг хийж бэлэглэх тэр үе бодит үйл явдал дээр сэдэвлэн бүтээгдсэн гэдэг. Уолт Дисней гэргийдээ Зул сарын бэлгээ яг ингэж өгч байжээ. Үнэндээ, хайрцагнаас чау-чау гөлөг гарч ирсэн л дээ.
© Lady and the Tramp / Walt Disney Productions

 

 

  • “Toy Story” хүүхэлдэйн киноны 2 дугаар ангийг үзэж чадахгүйд хүрэх байлаа. Хүүхэлдэйн киноны бүх материалуудыг санамсаргүй устгачихжээ. Аз болж хүүхэлдэйн киноны аниматор Гэлин Сусманы гэрийн компьютер дээр нэг хувь хадгалагдаж үлдсэн байв.
© Toy Story 2 / Pixar Animation Studios
  • Яг л тэр хүүхэлдэйн киноны бас нэгэн баримт. Эндигийн өрөөнд байдаг дэлхийн бөмбөрцөг дээр Орос биш харин ЗХУ гэж бий.
© Toy Story 2 / Pixar Animation Studios
  • “Beauty and the Beast” хүүхэлдэйн киноны гол дүрийг зураачид дараах байдлаар гаргажээ: арслангийн толгойн үс, бухын толгой болон хошуу, гориллын хөмсөг, зэрлэг гахайн соёо, баавгайн бие болон чонын хөл гэх мэт. Араатанд хүний нүд л үлдсэн байна даа.
© Beauty and the Beast / Walt Disney Feature Animation
  • “The Little Mermaid” хүүхэлдэйн киноны аниматорууд Ариэлийн үсийг жинхэнээсээ усанд хөвж байгаа юм шиг харагдуулахын тулд жингүйдэлд орсон Салли Райдыг маш сайн ажиглаж судалсан байдаг.
© wikimedia © The Little Mermaid / Walt Disney Pictures
  • “The Princess and the Frog” хүүхэлдэйн кино дэлгэцнээ гарснаас хойш “сальмонеллез” гэх оноштой 50 орчим хүүхэд эмнэлэгт ханджээ. Тэдний таамагласнаар, тэд хараалгасан ханхүүг үнсэж амилуулахыг хүсжээ.
© The Princess and the Frog / Walt Disney Animation Studios
  • “WALL-E” хүүхэлдэйн киноны гол дүр буюу WALL-E-гийн нэр бол товчлол юм. Тус студийн үндэслэгч Уолтер Элайас Дисней (Walter Elias — WALL-E)-н нэрийг хайрласан байна.
© wikipedia © WALL·E / Pixar Animation Studios
  • “Sleeping Beauty” хүүхэлдэйн киноны Филипп ханхүүгийн нэрийг зүгээр ч нэг өгөөгүй юм. Эдинбургийн ханхүү, хатан хаан II Элизабет-ийн нөхрийн нэрийг хайрлажээ.
© gettyimages © Sleeping Beauty / Walt Disney Productions

Та манай нийтлэлээс шинэ сонин зүйл олж мэдэж чадсан уу?

33
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *