Одос үхэртэй нэг дээвэр дор амьдардаг Америк гэр бүл [16 зураг]

0

Одос үхэртэй нэг дээвэр дор амьдардаг Америк гэр бүл [16 зураг]

Buffalo Whisperer хочит Richard Bridges болон түүний эхнэр Sharon нар нь Техаст амьдардаг дунд насны гэр бүлийн хоёр. Тэдний гэр бүлийн бусад гишүүдийг танилцуулъя гэвэл нэг нохой, хоёр одос үхрийг нэрлэж болох юм. Нохойг ч яахав гэр бүлийн гишүүнээр нэрлэж болно, харин одос үхэр гэхээр нэг л ухаан санаанд тань бууж өгөхгүй байна уу? Тиймээ үнэнийг хэлэхэд Richard, Sharon нар 800 болон 300 килограмм жинтэй аварга том хоёр одос үхэртэй нэг дээвэр дор амьдардаг. Онгон зэрлэг байгалийн нүсэр төлөөлөгч хүнтэй хамт нэг дээвэр дор амьдарч байна.
Хосууд зэрлэг одосоо Wild Thing, Bullet хэмээн нэрлэсэн бөгөөд Wild Thing нь 7 настай, Bullet нь 3,5 настай.

Амьдралынхаа ихэнх хугацааг морь сургаж өнгөрүүлсэн ковбой залуу Richard Bridges одос үхэр ч бас хариулдаг байжээ. 2004 онд нүдэндээ гэмтэл авсны дараа тэрээр залуу одос Wild Thing-ийг гэрийн тэжээмэл амьтан болгон авч үлдээд үлдсэн бүх малаа зарсан байна.

Унаган Америк буюу Индиан гаралтай, 39 настай Sharon Bridges-ийн хийдэг хамгийн гол зүйл нь ноос болон бусад байгалийн гаралтай материалаар унаган Америкийн уламжлалт хувцас болон малгай сэлтийг оёх гэнэ. Тэрээр хэлэхдээ “Бид хэмжээнээс нь үл хамааран одоснууддаа маш их хайртай. Хэрвээ тэдний маань нэг үхэх юм бол Bridges магадгүй тэдэнтэй хамт үхэх байхаа.” гэсэн байна.

Bullet-ийн хувьд анхныхаа эзэнд хэрэггүй амьтан хэмээн хаягдсан бөгөөд хуучин эзэн нь хэрвээ түүнийг авъя гэвэл зарна гэснээр Richard түүнийг авч, чиргүүл дээрээ ачин гэртээ авчирсан байна.

Одос үхэр бол маш аюултай амьтдын нэг. Тэдний махир, хурц эвэр нь 60 сантиметрт ч хүрдэг. Энэ аварга том амьтан 60 км/цаг хүртэл хурдлан давхиж чадна.

“Манай гэр бүл болон бидний найз нөхөд одоснуудыг өөрсдөд нь ойртоход огтхон ч айдаггүй. Учир нь би аюулгүй байдлын тал дээр маш их анхаарал тавьдаг. Гэхдээ тэдний олонх нь одоснуудын эвэр эсвэл туурайнд эрт орой хэзээ ч болов гэмтээх тэр ч бүү хэл амь насыг хөнөөж магадгүй гэж бодсоор байдаг. Тэд зэрлэг амьтан, тэд байн байн л надад эврээрээ хүрдэг. Гэхдээ би үүнийг нь тийм ч гай тарьсан явдал гэж боддоггүй. Энэ бол миний ажлын л нэг хэсэг. Тиймээс би үүнд нэг их ач холбогдол өгдөггүй.” хэмээн Richard өгүүлжээ.

Bridges-ийн насанд хүрсэн хүү охин хоёр нь эцэг эх болон тэдний ер бусын тэжээмэл амьтдаар маш их бахархдаг. Bridges-ийн гэр бүл энэ онцгой гэрийн тэжээмэл амьтдынхаа тусламжтайгаар хэд хэдэн Дэлхийн дээд амжилтын эзэд болсон юм. Richard-ын хэлснээр түүний хүү охин хоёр нь одос үхэр хөлөглөн ус, элсэн дээр чаргаар гулгасан анхны хүмүүс болсон гэнэ.

Wild Thing одос нь Bridges, Sharon нарыг гэр бүлээ цуцлуулснаас нь хойш таван жилийн дараа буюу 2006 онд эргэн нийлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

53 настай Bridges “Одос маань эвэртээ бидний бөгжийг хийчихээд толгойгоо сэжин нэгэн зэрэг шидэхэд бид бөгжөө агаарт барьж авсан юм.” гэж хэлжээ.

Bridges “Би энэ амьтдыг үнэхээр зөрүүд, үгэнд ордоггүй амьтад гэдгийг мэднэ. Гэхдээ тэд миний бодож байснаас хавьгүй зөөлөн, ухаалаг амьтад байсан. Би үргэлж одос үхэр сургахыг хүсдэг байсан ч эцэстээ хоёрын хоёр одостой болчихно гэж хэзээ ч бодож байгаагүй. Тэд бол миний жинхэнэ найзууд. Bullet эр хүнтэй хамт байх дуртай. Тэр их идэмхий, бүр хог хаягдал ч байсан идчихэж мэднэ.”

Найман жил орчмын хугацаанд одоснуудын жин нийлээд 1,5 тонн орчим болж байгаа аж.

Одоснуудтай амьдардаг гэр бүлийн амьдрал зөвхөн хэвлэл мэдээллийнхэн төдийгүй нутгийн цагдаагийн газрынхны ч анхаарлыг татсан бөгөөд шериф тэднийд байнга зочилж, одоснуудтай амьдарч байгаа хосуудын амьдрал хэвийн байгаа эсэхийг шалгадаг гэнэ.

Энэ гэр бүлийн тэргүүн зэрлэг одос үхрийг сургаж, түүнтэйгээ хамт амьдардаг гэдгээрээ Гиннесийн Дэлхийн дээд амжилтын номонд бичигдсэн байна.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. MuTe

    2012/06/07 at 23:04

    сургасан гэхээр одос үхэр тийм ч *** амьтан биш бололтой гэж мэгээд :))

  2. Зочин

    2012/06/08 at 15:48

    shindlers list tabiad uguuch ee

  3. Зочин

    2012/06/08 at 22:35

    teneguud odos bish nuuger buyu zuber uher gedeg ym shit ee maluudaaa mongol helee medmeer yum *** nar sontugei

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *