Үрийн зулай үнэрлэж чадахгүй хэмээн оношлогдсон жүжигчин дүүгийнхээ хүслийг биелүүлж, ээж болоход нь тусалсан эгч дүүсийн сэтгэл хөдөлгөм түүх

0

Эгчтэй байна гэдэг хүний амьдралд тохиох хамгийн сайхан зүйлсийн нэг билээ. Тэгвэл эгчтэйгээ нэг өдөр хэдхэн хормын зайтай төрнө гэдэг тун ховор тохиол гэдэг нь гарцаагүй. Тэдний нэг болох Синтиа ихэр дүү болох Бриттанид өндгөн эсийн донор болж, хүүхэдтэй болох хүслээ биелүүлэхэд нь тусалж байжээ. Манай сайт уншигч танд тэдний сэтгэл хөдөлгөм түүхийг хүргэж байна.

© Sweet Valley High / Saban International

АНУ-аас гаралтай жүжигчин эгч дүүс болох Бриттани болон Ситниа Даниель нар 1990-ээд онд гарч байсан инээдмийн “Sweet Valley High” хэмээх бүтээлээрээ олны танил болж байжээ. Тэрхүү уран бүтээлээрээ тэд “Шилдэг залуу уран бүтээлч” шагналын эзэд ч болж байсан аж.

iambdaniel / instagram

Тэдний тоглосон бүтээл алдаршсан боловч Синтиа урлагийн замналаас хөндийрч, гэрэл зургийн ертөнцөд хөл тавин, жүжигчин Кол Хаусертэй гэр бүл зохиож 3 хүүхдийн эцэг эх болцгоосон ажээ. Харин түүний дүү Британнигийн хувьд жүжигчний мэргэжлээрээ үргэлжүүлэн ажиллаж, “White Chicks”, “Last of the Romantics” зэрэг кинонуудад дүр бүтээжээ.

iambdaniel / instagram

Харамсалтай нь 2014 оны 3-р сард Бриттани тунгалгийн булчирхайн хавдрын 4 дүгээр шатанд орсон өвчтөн гэдгээ олон нийтэд мэдэгдсэн юм. Тэрээр анх 2011 онд тус өвчнөөр оношлогдож, 3 жилийн дотор ийнхүү хүндэрсэн аж. Азаар тэрбээр 2015 2-р сард химийн эмчилгээнд удаан хугацаагаар хамрагдаж хавдрыг ялсан гэдгээ мэдэгдсэн бөгөөд тэр үеэрээ гэр бүл, төрөл төрөгсөд нь байгаагүй бол энэ өвчний ард гарч чадахгүй байсан тухайгаа өгүүлж байв.

iambdaniel / instagram

Хүнд өвчтэйгөө тэмцэж байх үед нь гэр бүлийнхээ зүгээс, ялангуяа эгчээсээ маш их хайр халамж, урам зориг авч байсан тэрээр бүрэн тэнхэрч, гэр бүл зохиож, хүүхэдтэй болох мөрөөдөл тээх болсон аж.

iambdaniel / instagram

Улмаар 2015 оноос тэрээр үл хөдлөх хөрөнгө зуучлагч Адам Тоунитой болзож, 2017 онд сүй тавьж, хожим гэр бүл зохиожээ.

iambdaniel / instagram

Гэвч Бриттанид ахин таагүй зүйл тохиосон нь химийн эмчилгээний улмаас үргүйдэлтэй болсон буюу хүүхэдтэй болох боломжгүй хэмээн оношлогдсон явдал байв. Ийнхүү эгч дүүс өндгөн эс шилжүүлэн суулгаж үр тогтоох боломжтой байдаг эсэх тухай судалж эхэлсэн бөгөөд таатай хариу авах үедээ Синтиа дүүдээ донор болохоор сэтгэл шулуудсан гэдэг. Энэ тухай Синтиа “Бриттани бол миний өрөөсөн тал. Иймээс ч бид цаг ямагт хамтдаа байсаар ирсэн. Яагаад ч түүнд үгүй гэж хэлж би чадахгүй. Энэ бол миний зүгээс түүнд өгч болох хамгийн энгийн боловч хамгийн үнэтэй бэлэг” хэмээн ярьж байжээ.

Ийнхүү 39 настай эгч дүүс үр шилжүүлэн суулгах мэс ажилбарт 3 удаа орсон ч бүтэлгүйтжээ. Энэ бүх хичээл зүтгэлийнхээ үр дүнг үзэж чадахгүй байгаа Бриттани сэтгэлээр унаж байсан ч хэзээ ч бууж өгөөгүй гэдэг.

iambdaniel / instagram

Нөхөр болон эгчийнхээ дэмжлэг дор тэрээр цуцалтгүй хичээсээр өнгөрсөн жилийн 10-р сарын 24-ний өдөр охинтой болж, түүндээ хүсэл мөрөөдөл гэх утгатай нэр хайрласан аж.

iambdaniel / instagram

Охинтой болсон мөчийнхөө дурсамжийг тэрээр хуваалцахдаа “Өрөөнд уйлах чимээ сонсогдох үед л миний амьдралын зорилго биелсэн гэдгийг ухаарсан” хэмээн ярьжээ.

iambdaniel / instagram

Харин Синтиагийн хувьд нагац эгч болж байгаагаа мэдрээд сэтгэл нь их хөдөлж, юу хийх ёстойгоо ч мартаж орхисон талаараа хожим дурсчээ.

iambdaniel / instagram

Таны хувьд хэнтэйгээ хамгийн дотно, нандин холбоотой байдаг вэ?

9
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Amar Tsagaan

    Amar Tsagaan

    2022/02/06 at 08:14

    Бахархмаар гоё.
    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *