Макдоналдс болон Илон Маск нар хоорондоо тоглоом наргиа хийж байгаад бусдыг хэрхэн саятан болгосон бэ?

0

Үнэхээр хөгжилтэй тохиолдол болсон гэж болно. Энд санамсаргүй явдал ч орсон, тоглоом шоглоом, орчин үеийн технологи, тэр ч бүү хэл тэрбумаар эргэлдэх хөрөнгөтэй томоохон корпораци ч орооцолджээ.

ria.ru

Дэс дараатай явцгаая. Орчин цагт байнга шуугиан тарьж байдаг Илон Маск тоглоом шоглоомоор уу эсвэл McDonald’s-ын захиалгаар уу бүү мэд, ямартай ч түргэн хоолны ресторанд Dogecoin-оор төлбөр хийдэг болбол “Хэппи Мил” иднэ гэдгээ камерын өмнө мэдэгджээ. Мэдээж ийм мэдэгдлийн дараа тус койны үнэ 15 хувиар огцом өссөн юм.

foodbay.com

Хэсэг хугацаанд эргэцүүлж бодсоны эцэст McDonald’s албан ёсны хуудсаараа дамжуулан Илон Маск-д хариу өгчээ: тухайн үед огт байхгүй Grimace coin-оор төлбөр хийвэл Теслад бургер зарж болох юм гэв. Авхаалж самбаатай нэгэн олны дундаас төрөлгүй л яах вэ. Тухайн нэртэй койныг тэр даруйд нь үүсгэж үнэ нь шууд л 285 хувиар өссөн байна.

gadgets360cdn.com

Дараа нь шинээр төрсөн койны үнэ навс унах нь ойлгомжтой, гэхдээ хэн нэгэн Макдоналдсын тоглоом шоглоом хийсэн хариултын ачаар овоо мөнгө босгоод амжжээ. Тоглоом биш ч байсан юм билүү, хэн мэдлээ.

kapital.kz

Криптовалютын үнэ ханш дэлхийн хэмжээнд унаж байгаа ч гэлээ цаашид ч ашигтай байж болохыг энэхүү тохиолдол баталсан юм биш биз? Хамгийн гол нь зөв газраа, зөв цагт, зөв давлагааг барьж авч чадсан цагт амжилтад хүрнэ гэдгийг бидэнд ойлгуулаад өглөө.

mcdonalds123.ru

Хэрвээ та баяжихыг хүсэж байгаа бол юу хийх ёстой вэ – твиттерийн хүмүүс юу бичиж байгааг эсвэл алдартай, баян хүмүүс юу хэлж ярьж байгааг сайтар ажиглаж байх хэрэгтэй. Жишээ нь, Илон Маск шиг хүн. Криптовалютын зах зээл дээр дүн шинжилгээ хийх гэдэг бол маш чухал. Нэг ам дамжсан яриа гарахад л тухайн койны үнэ огцом өсөх магадлалтай.

2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *