Амьдралын бүхий л үед хэрэг болох элдэв аргууд

1

Танд хэрэг болж мэдэх лайфхакуудаас танилцуулж байна. Эдгээр аргуудыг мэддэг болсон хүмүүс цаашид тогтмол ашигладаг болоод байгаа юм.

1. Чипсийг шинээр нь шаржигнуур хэвээр хадгалах арга.

Амьдралын бүхий л үед хэрэг болох элдэв аргууд 1

2. Усанд норгосон гар утсыг будаанд хийж хатаах аргыг та интернэтээс олж харсан байх. Будаа бүх усыг өөртөө шингээж авна гэдэг бол шилдэг арга биш: будааны үр нь утасны чухал холбоосуудыг гэмтээдэг.

3. Хайчаар онгойлгоход хэцүү хуванцар хатуу савыг лааз онгойлгогчоор нээгээрэй.

Амьдралын бүхий л үед хэрэг болох элдэв аргууд 2

4. Хэрвээ та кофегоо ихдүүлсэн бол аяга сүү ууж эсвэл гадил идэж кофеиний үйлчилгээг багасгаарай.

5. Гар дороо мөстэй ус бэлэн балгахыг хүсч байна уу? Савны тал хүртэл ус хийж хөлдөөгчиндөө хийгээд гарахынхаа өмнө дүүртэл нь ус хийгээд л мөстэй ус бэлэн.

6. Шар айрагны аяганы цаасан суурь наалдаад байвал суурин дээр нь багахан давс цацаарай.

7. Энгийн хутгаар улаан дарс онгойлгох: хутганы үзүүрийг дарсны бөглөөний захаар хийж эргүүлнэ. Бөглөө дээш болонгуут сугалж авна.

Амьдралын бүхий л үед хэрэг болох элдэв аргууд 3

8. Эсвэл бөглөөнд шруп эргүүлж хийгээд сэрээгээр гогодож аваарай.

Амьдралын бүхий л үед хэрэг болох элдэв аргууд 4

9. Мөн дарсны бөглөөнд чихэвчээ цэгцтэй нь аргагүй ороож болно.

Амьдралын бүхий л үед хэрэг болох элдэв аргууд 1

10. Цавуутай цаасны цавуутай хэсгийг компьютерийн кейбордны завсраар явуулж жижиг хогийг наалдуулж авч болно.

11. Үлдэгдэл цэвэршүүлсэн усыг шүршдэг саванд хийгээд угаалгын өрөөний төмөр эдлэл рүү цацахад шүршүүрээс үлдсэн усны толбо арилна.

12. Хуруугаа гэмтээхгүйн тулд ардаа баллууртай харандаанд хадах гэж буй хадаасаа тогтоогоод хадаарай.

Амьдралын бүхий л үед хэрэг болох элдэв аргууд 2

11
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *