Зурхайн ордуудыг баяжихад нь юу саад болдог вэ? Юунаас болж баян чинээлэг амьдарч чадахгүй байгаагаа мэдэж ав!

3

Зурхайн орд болгон баян бас тансаг амьдрахыг хүснэ, яагаад гэвэл мөнгө гэгч зүйл амьдралын баталгаа болж өгдөг: эрүүл мэнд, гоо сайхан, мөн өөр бусад үнэ цэнийг бий болгоно. Гэтэл яагаад дэлхийн баялгийн ихэнх хэсэг зөвхөн цөөн хүмүүсийн гар дээр төвлөрөөд байна вэ? Өөрийнхөө санхүүгийн байдлыг өсгөхөд юу саад учруулж байна вэ? Магадгүй залхуурал эсвэл хэнэггүй зан уу? Одоохон учрыг нь олцгооё, зурхайн ордуудыг баяжихад юу саад болж байна?

Хонь

Энэ орд зүгээр ч нэг галт төрөлд хамаардаггүй. Түүний гол асуудал бол маш хурдан шатаж дуусдагт оршино. Хонины ордныхон амжилтад амархан хүрнэ, гэхдээ албан тушаалын хувьд шүү дээ, мөнгө хуримтлуулах тал дээр бол асуудалтай.

artskvortsova / Shutterstock.com

 

Үхэр

Үхрийн ордныхон газрын бэлгэ тэмдэг гэлцдэг. Тэд хуримтлал үүсгэх дуртай, мөн чанартай эд бараа цуглуулж чадна. Хар өдөрт зориулагдсан хуримтлалтай байх нь ойлгомжтой.

 

Ихэр

Мэдээлэлтэй холбоотой салбарт амжилт гаргана, тэдний оюуны чадвар маш өндөр. Гэхдээ тэднийг баяжихад ямар нэгэн зүйл саад болдог, тэд байгаагаа бодох санах зүйлгүй үрж дуусгадаг.

artskvortsova / Shutterstock.com

 

Мэлхий

Мэлхийнхэн гэр бүлдээ хайртай, тийм ч учраас түүний санхүүгийн хуримтлал үүрээ засахад зориулагдана. Гэр бүлийнхээ тав тухтай орчныг бүрэн хангаж чадах ажээ: үр хүүхэд, эцэг эх бүгдийг нь. Ийм л шалтгааны улмаас санхүүгээ өөр салбарт оруулж чаддаггүй байна.

 

Арслан

Арслангийнхан маш их амбицтай, зорилгодоо шударга ханддаг. Өөрийгөө энэ дэлхийн хамгийн сайныг эдлэх ёстой гэж батлахыг хүсдэг, тиймдээ ч ядрахыг үл тоон хөдөлмөрлөнө. Түүний хичээл зүтгэл талаар өнгөрөхгүй, тэрээр санхүүгийн оргилд хүрч чадна.

Andrey_Popov / Shutterstock.com

 

Охин

Хэмнэлттэй ордуудын нэг мөнөөс мөн. Охины ордныхон “бүсээ чангалж” чадна, зөвхөн өөрийнхөө хүссэн зүйлд л мөнгөө үрнэ. Гэхдээ төрөл төрөгсөд, зовлонд унасан хэн нэгнээс хэзээ ч харамлахгүй.

 

Жинлүүр

Оюуны хөдөлмөр эрхлэхээр төрсөн. Их хэмжээний хөрөнгө цуглуулахын тулд тэд өөрийнхөө дуртай ажлыг л хийх хэрэгтэй болно. Эргэн тойронд нь түүний сонирхол, мэргэжлийн ур чадварыг өдөөх хүрээлэл байх хэрэгтэй.

artskvortsova / Shutterstock.com

 

Хилэнц

Мөнгөө зөв салбарт оруулах төрөлхийн мэдрэмж түүнд бий, тиймээс ямар ч хямралын үеийг даван туулж чаддаг. Хилэнц – чадварлаг удирдагч, түүний удирдсан аливаа ажил санхүүгийн сан хөмрөгийг нэмэгдүүлнэ.

 

Нум

Өөрийнхөө мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд өөртөө хөрөнгө оруулах шаардлагатай гэдгийг энэ ордныхон ойлгож хүлээн авах ёстой. Мөн санхүүгийн тэнцвэргүй байдал хэнд ч, ямар ч үед ирж болно гэдгийг ухаарах хэрэгтэй. Өөртөө оруулсан хөрөнгө оруулалт үр дүнгээ өгнө гэдэгт итгэж яваарай.

artskvortsova / Shutterstock.com

 

Матар

Энэ ордныхон мөнгөнд маш нухацтай хандана. Чухам энэ л шалтгааны улмаас амьдралынхаа эхний хагасыг хөдөлмөрлөх, хуримтлуулахад зарцуулдаг. Амьдралын хоёр дахь хагас – үр дүнгээ амсах. Матрынханы хувьд мөнгө гэдэг бол тогтвортой байдлын үндэс болно. Энэ үзэл бодол нь тэднийг санхүүгийн оргилд хүрэхэд тусалдаг байна.

 

Бумба

Бумбынхан мөнгөнд их хөнгөн ханддаг. Хэрвээ тэд сонирхолтой санагдах ажил олж чадвал сэтгэл санааны тайтгарал олж аваад зогсохгүй мөн санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломжтой болно.

RomanR / Shutterstock.com

 

Загас

Загасынхан мөнгөнд ухамсартай хандаж чадахгүй. Тэд огцом хүсэл сонирхолдоо автан гэнэтийн худалдан авалт хийх нь цөөнгүй. Гэхдээ Загаснууд хэзээ ч санхүүгийн дутагдалд орохгүй, ямар нэгэн хэмжээгээр амьдралаа хангах хуримтлал үүсгэж чадсан байдаг.

Зурхайгаас харахад орд болгон санхүүгийн амжилтад хүрч чадахаар байна. Хамгийн гол нь өөрийнхөө сул тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Эдгээр дүрмүүдийг баримталж чадвал та санхүүгийн оргилд хүрэх нь дамжиггүй ээ.

17
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Мандах Наран

    Мандах Наран

    2019/10/07 at 21:31

    Хилэнц sul tal ni haana baina xaxa dawuu tal chadamjiig ni l bichsen baina

  2. Өсөхөө Өсөхбаяр

    Өсөхөө Өсөхбаяр

    2019/10/09 at 18:09

    Bulgaa Buugii Erdene Bulgan

  3. Наранбаяр Нараа

    Наранбаяр Нараа

    2019/10/09 at 22:32

    Inhe Eegii ?

  4. Icecream Icecream

    Icecream Icecream

    2019/10/10 at 13:57

    Oyuka Oyuka Kasui Reall

  5. Б.Х.Ц Эрдэнэ

    Б.Х.Ц Эрдэнэ

    2019/10/10 at 15:03

    Matar melhii as hiigeed ogooch

  6. Болороо Алтай

    Болороо Алтай

    2019/10/10 at 20:52

    Yg unen

  7. Orolmaa Baatar

    Orolmaa Baatar

    2019/10/11 at 07:26

    Ккк зөрөөд л бна даа

  8. Purevsuren Ganbayr

    Purevsuren Ganbayr

    2019/10/11 at 09:53

    Badmaa Tsetsegee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *