15-хан минутын дотор суга болон хүзүүний харласан арьсыг цайруулах арга. Одооноос эхлэн та өөртөө итгэлтэй, хүссэнээ өмсөж болно!

6

Арьсан дээрх харласан хэсэг бол олон хүнд тохиолддог түгээмэл асуудлуудын нэг бөгөөд энэ нь эрүүл мэндтэй холбоогүй байдаг. Тааламжгүй мэдрэмж төрүүлдэг учир хүн бүр харласан арьснаасаа аль болох хурдхан салахыг хүсдэг.

Ихэвчлэн суга, хүзүү болон гуяны дотор талд үүсдэг бөгөөд олон хүчин зүйл үүнд нөлөөлдөг байна.

Нарны хурц туяанд удаан хугацаагаар явах, хүзүүгээ дутуу цэвэрлэх эсвэл генийн асуудал нь хамгийн түгээмэл хүчин зүйлс юм. Мөн циститээс үүдэлтэй өндгөвчний хам шинж, чихрийн шижин болон огцом жин хасах эсвэл нэмэхтэй холбоотой байж болно.

Арьсны харласан хэсгүүдийг зарим нэг гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж арилгаж болох боловч, тэдгээр нь ихэнхдээ химийн хортой бодис агуулсан байдгаас гадна үнэтэй байдаг.

Арьсаа химийн бодист хордуулах дургүй эсвэл үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх дургүй хүмүүс байгалийн гаралтай аргыг туршиж үзэхэд буруудахгүй – үр дүн нь хэд дахин илүү байх болно.

Шаардлагатай орц:

  • 1 хоолны халбага оливын тос
  • 1 хоолны халбага хүнсний сод
  • 1 хоолны халбага давс

Бэлтгэх болон хэрэглэх заавар:

  1. Дээрх орцуудыг бүгдийг нь хуванцар саванд хийгээд сайтар хольж, өтгөн крем болгоно.
  2. Дараа нь харласан хэсгийн арьсан дээр түрхэж 20 минут байлгана.
  3. Сүүлд нь хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.

Арьсны харласан хэсгийг арилгахын тулд мөн сүү болон цагаан шавар, нимбэгийн хольцыг ашиглаж болно:

Нимбэг болон сүүг саванд хийсэн цагаан шавартай сайтар хольж хутгана. Бэлэн болсон зуурмагаас арьсан дээрээ түрхэж 15 минут болно. Дараа нь арьсаа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.

Мөн та дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй. Үүнд:

  • Нарны хурц туяанд гадуур явахдаа үргэлж нарны тос хэрэглэх
  • Витамин Е амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, ус их хэмжээгээр уух
  • Их хэмжээний органик оливын тос, далайн давс болон өрмийг хоол хүнсэндээ ашиглах
  • Кокосын тос үр ашигтай

Дээр дурдсан аргыг 7 хоногт 3 удаа хэрэглэсэн нөхцөлд, харласан арьс бүрмөсөн арилна. Танд амжилт хүсье!

24
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
12
ТэнэглэлТэнэглэл
11
БахархмаарБахархмаар
9
БурууБуруу
6
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Х. Д.А

    Х. Д.А

    2019/10/08 at 10:26

    ……

  2. Beegii Beegii

    Beegii Beegii

    2019/10/09 at 21:21

    tsagaan shavariig hanas oloh vee

  3. Badam Tsetseg

    Badam Tsetseg

    2019/10/10 at 06:41

  4. Sa Jagaa

    Sa Jagaa

    2019/10/10 at 10:36

    Д. Шүрээ

  5. Ундрах Баатар

    Ундрах Баатар

    2019/10/10 at 10:37

    Medeelel awya

  6. .

  7. Nandia Anhaa

    Nandia Anhaa

    2019/10/11 at 13:14

    0

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *