Хоёр өөр өнгийн арьстай төрсөн ихрүүд төрүүлсэн эхийгээ ч мэл гайхшруулжээ

1

Зураг дээрх хоёр хүүхэд хоорондоо тэс өөр харагдаж байгаа ч нэгэн эхийн хэвлийгээс мэндэлсэн билээ. Эхлээд харсан хэн боловч итгэхгүй байж болох ч энэ хүү, охин хоёр бол ихрүүд. Тэдний арьсны өнгө өөр ч хоорондын холбоо нь үнэхээр бат бэх ажээ. Ингээд бид өнөөдөр маш онцгой төрсөн ихрүүдийн түүхийг хүргэхээр бэлтгэлээ.

Ихрүүд өөр өнгийн арьстай төрөх магадлал 500-д нэг тохиолддог

© black_n_white_twins / Instagram

 

© black_n_white_twins / Instagram

 

© black_n_white_twins / Instagram

Хэдийгээр ихрүүдийн арьс, нүдний өнгө өөр өөр байх боломжтой ч маш ховор тохиолддог. Тиймээс ч хүүхдээ хоёр өөр өнгөтэй төрснийг харсан хэн ч байсан гайхах биз. Чухамдаа 2016 онд Жудит Нокока (тэдний ээж) ихрүүдийг төрүүлэхдээ маш их цочирдсон бөгөөд тэрээр: “Сувилагч надад буруу хүүхэд тэврүүлчихлээ л гэж бодсон” хэмээн хошигнон ярьж байлаа. Ямартай ч ийм хүүхдүүд төрүүлсэнд хэн ч түүнийг буруутгах эрхгүй юм.

 

Качи бол альбинизмын ховор тохиолдол

© black_n_white_twins / Instagram

 

© black_n_white_twins / Instagram

 

© black_n_white_twins / Instagram

Качигийн хувьд тэрээр маш ховор төрлийн “oculocutaneous albinism (OCA)” буюу 2-р хэлбэрийн альбинизмтай төрсөн хүүхэд юм. Энэ нь тэд төрөхөөсөө л арьс, үс, нүд зэрэгтээ ямар ч будагч бодисгүй байсан гэсэн үг. Хэрэв эцэг, эх хоёулаа альбинизмын генийг тээгч байгаа тохиолдолд 4 хүүхэд тутмын 1 нь ийм төрөх магадлалтай байдаг.

 

Хэдийгээр тэр альбинизмтай ч маш эрүүл, чийрэг биетэй

© black_n_white_twins / Instagram

 

© black_n_white_twins / Instagram

 

© black_n_white_twins / Instagram

Арьс нь наранд арай илүү мэдрэмтгий, нүд нь эмзэг учраас байнга нарны шил зүүх хэрэгтэйг эс тооцвол Качи маш эрүүл хүүхэд юм. Харин тэдний ээж Нигер гаралтай Жудитын хувьд Канадад зурагчнаар ажилладаг бөгөөд Камси, Качи хоёрын өдөр тутмыг амьдралыг харуулсан гэрэл зургуудыг аль болох олон янзаар авдаг байна.

 

 

Качи, Камси хоёр зөвхөн ихрүүд байгаад зогсохгүй хамгийн сайн найзууд

© black_n_white_twins / Instagram

 

© black_n_white_twins / Instagram

 

© black_n_white_twins / Instagram

Хүмүүс Кали, Камси хоёрыг ихэр гэдэгт итгэхэд нэлээдгүй хугацааг зарцуулдаг. Тиймээс Жудит ихрүүдийн зургийг аль болох олон янзаар дурандаа буулгахыг хичээдэг бөгөөд тэрээр үүгээрээ дамжуулан Кали охиноо бусдын адил үзэсгэлэнтэй болохыг олон хүнд харуулахыг хүсдэг гэжээ. Мөн тэрээр хэлэхдээ хоёр хүүхэд маань харагдах байдлаасаа өөр хэдий ч маш олон зүйлээрээ холбогдсон хүүхдүүд. Би маш гайхалтай хүүхдүүдтэйдээ үргэлж талархаж явдаг хэмээсэн байна.

© black_n_white_twins / Instagram

 

© black_n_white_twins / Instagram

 

© black_n_white_twins / Instagram

Качи ба Камси нарын түүх бол таныг өөр харагдуулж байгаа юу ч байсан таныг цорын ганц, дахин давтагдашгүй гэдгийн хамгийн тод жишээ юм. Ихрүүд одоо 4 настай бөгөөд тэдний харилцаа өдөр ирэх тусам улам хүчтэй болсоор байна.

38
ГоёГоё
15
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Nomin Nomin

    Nomin Nomin

    2020/05/26 at 13:13

    Aaw eeej hoyro duuraisan ym blgvi

  2. Алс-Эрдэнэ Б.

    Алс-Эрдэнэ Б.

    2020/05/26 at 20:21

    aawd ni l

  3. Оюун Дарь

    Оюун Дарь

    2020/05/26 at 20:59

    Sukhbat Jaagii

  4. Boldbaatar Lkhagvajav

    Boldbaatar Lkhagvajav

    2020/05/26 at 21:15

    neg ni albinos bayna

  5. Ashigaa Ashigaa

    Ashigaa Ashigaa

    2020/05/26 at 22:16

    хөөрхөн юмаа

  6. Purewdorj

    Purewdorj

    2020/05/26 at 23:12

    Aaw n har horsh n tsagan

  7. Baagi Batjaa

    Baagi Batjaa

    2020/05/26 at 23:49

    Энэ чинь арьсны өвчин шдээ

  8. Godb Dima

    Godb Dima

    2020/05/27 at 00:21

    Har tsagaan 2 aawtai l bna daa haha

  9. Mendsaikhan Erkhemjamts

    Mendsaikhan Erkhemjamts

    2020/05/27 at 01:17

    Азтай хүүхдүүд. Хэрэв африкт төрсөн бол охин шууд л нөгөө бөө нарын золигт гарна

  10. Б. Бадмаараг

    Б. Бадмаараг

    2020/05/27 at 01:37

    Ари энэ

  11. Nergui Uridiinbish

    Nergui Uridiinbish

    2020/05/27 at 19:00

    Аав нь хардаад сүйд майд болсон гэж тв-ээр гарч байсан шүү

  12. Tsetsegmaa Jantsanhvv

    Tsetsegmaa Jantsanhvv

    2020/05/27 at 20:27

    Hoorondoo adilhan l yum bn

  13. Bud Tsakhiurch

    Bud Tsakhiurch

    2020/05/27 at 21:43

    Hoorhon I’m be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *