
Гэрийн тэжээвэр амьтдын бүх зүйл нь сайхан: эелдэг, үнэнч, бидэнд сэтгэл догдлом мэдрэмжийг өгнө, биднийг элдэв үггүйгээр ойлгоно гээд тэднээс суралцах зүйл маш их. Гэхдээ тэдэнд нэг том “дутагдал” бий, тэдний нас дэндүү богино. Тэднийгээ үгүй болоход бидний хувьд чухам хэн байсныг нь ойлгож, хоосон орон зайг нь үгүйлдэг билээ.
Биднээс ямар ч хариу нэхэлгүй аугаа их хайрыг бэлэглэж чаддаг хайртай амьтдынхаа өхөөрдөм гэрэл зургуудыг сонирхоцгооё.
Миний хайртай муур өнөөдөр 20 нас хүрч байна. Тэр манай аав, ээжийн гэрт амьдардаг, түүнийгээ эргэж ирлээ.

Миний 16 настай нохой минь явж чадахаа больсон, гэхдээ гэр бүлийн зугаалгын үеэр түүнийг гэртээ ганцааранг нь орхихыг хүсээгүй юм. Бүгдээрээ цугтаа салхинд гарцгаалаа

23 настай гэхэд сайхан харагдаж байгаа биз?

16 насанд нь зориулж баярын стейк Мэггид хийж өглөө

7 жилийн өмнө асрамжийн газраас хамгийн хямдхан муур авахыг хүсэж байсан юм. Энэ залуу – урьд хожид зарцуулж байгаагүй хамгийн шилдэг 10 доллар. Танилц, Хэнк, 12 настай.

Миний нохой 17 настай, түүнийг бүгд царай муутай хулгана гэдэг юм. Гэхдээ миний хувьд хамгийн өхөөрдөм амьтан даа.
Тэр 15 настай, нас нэмэгдэх тусам улам л сэтгэл татам болоод байгаа

Миний охин 15 настай

14 настай царайлаг Марселин минь

Энэ бол Рокси, 16 настай метис

Миний анд Папи тун удахгүй 12 нас хүрнэ. Би түүндээ маш их хайртай

Энэ хөгшин сая 15 нас хүрсэн юм. Түүнд төрсөн өдрийн мэнд хүргэцгээе.

Жаалхүү болон түүний ухаантай, үнэнч бас халамжтай 14 настай анд нь
Энэ бол Эбби, 22 настай, тэр бараг дуулдахааргүй дуугарна, түүний чихний нэг хэсэг нь байхгүй. Тэгсэн ч гэсэн тэр энэ дэлхийн хамгийн хайр татам муужгай

2 долоо хоногийн өмнө 13 настай энэ нохойг гэртээ авчирсан юм. Тэр надад хайртай нь илт.

Япон найзын маань муужгай 15 нас хүрчээ

Жейн, 14 настай. Царайлаг, эрхэмсэг хэвээрээ

Өнөөдөр би 18 нас хүрлээ

Фермерийн муужгай 18 нас хүртэл наслах нь ховор, гэхдээ Лууванхан насалж чадсан

Миний хамгийн сайн найз энэ сард 11 нас хүрнэ

Бид тоогоо алдсан, энэ гудамжны муужгай лав 20 гаруй настай. Тэр их зантай, гэхдээ бага байхдаа би түүнийг их илдэг байлаа, тэр ч дуртай гэж жигтэйхэн.

Миний ахимаг настай жентельмен
Би гүйж, үсэрч харайж чадахгүй гэхдээ үнсэлт болон тэврэлтийг бэлэглэж чадна. Би чамайг сонсохгүй, гэхдээ чамайг харахаараа сүүлээ гозолзуулна. Би хөгшин харагдаж байж болно гэхдээ би гөлөг хэвээрээ л үлдэнэ.

Таны хайртай амьтан хэдэн настай вэ? Бага байхад тань танайд гэрийн тэжээвэр амьтан байсан уу? Танай гэрт олон жил хайр бэлэглэж байсан нь мэдээж. Тэднийхээ гэрэл зургийг бидэнтэй хуваалцаарай.







