Стратегийн онц чухал хэрэгтэй эд зүйлийг хийх зориулалттай цүнх барьдаггүй эмэгтэй хүн гэж энэ дэлхийгээс олдохгүй болов уу. Нэг нь алдартай брэндийн үнэтэй цүнх худалдаж авах бол, нөгөө нь – үнэтэй бишийг, харин гурав дахь нь – өөртөө зориулж цүнх оёдог. Сүүлчийн ангилалд хамаарах хүмүүсийг дараах байдлаар тодорхойлж болох юм: өөрөө хийж болох юманд мөнгө үрэх ямар хэрэг байна? Ялангуяа 2750 ам.долларын үнэтэй Dior-ын цүнхнээс ялгагдаад байх зүйлгүйг өөрөө хийж чадах бол шүү дээ.
Үнэнийг нуулгүй хэлэхэд алтан гартай хүмүүст цагаахан атаархал төрж л байна, тэд давтагдашгүй зүйлийг өөрийн гараар урлахын зэрэгцээ тодорхой хэмжээний мөнгө хэмнэж чадаж байна.
1. Би ээмэг хийгээд бас цүнхээ гоёлоо
2. Дэгээ зүүгээр шинэ цүнх нэхсэн. Өвлийг угтаж авахад бэлдэж байгаа юм
3. Цүнхнүүдийн хослол – бүгдийг би өөрөө урласан
4. Юу хийснээ хараад өөртөө их сэтгэл хангалуун байна. Цаасны хавчаарыг яг санагдуулж байгаа биз дээ?
5. Өөрөө оёсон цүнх, тэгээд бас хатгамалтай гэж байгаа шүү
6. Маалинган даавуугаар зуны жижиг цүнх оёлоо
7. Урьд өмнө нь хийж байгаагүй хамгийн том цүнх, миний хувьд. Ямар болсныг нь хараад сэтгэл хангалуун сууна
8. Даавууны өөдөс олоод “суккулент цэцэг”-ийн цүнхтэй больё гэж бодсон юм. Үнэхээр гоё харагдаж байна
9. Дэгээ зүүгээр өөрөө нэхсэн цүнх
10. Найзынхаа диссертацын танилцуулгаас хуулбарлаад спортын цүнх хийчихлээ
11. Dior-ын цүнхийг дуурайлгаад найз бүсгүйдээ эмээлийн цүнх урлаж өглөө
Сонирхуулж хэлэхэд, Dior-ын эмээлийн цүнх 2750 ам.долларын үнэтэй.
12. Animal Crossing тоглоомд гардаг богц цүнх хийлээ
13. Даавууны өөдсөөр тоут-цүнх оёлоо
14. Хуучин жийнсэн хувцсаар цүнхээ оёод дээр нь шинэ өнгө нэмж будсан юм
15. Хоёр талаараа барьдаг дуулга-цүнх
16. Өөрөө сүлжиж, будсан цүнх
17. Эмээдээ зориулж энэ цүнхийг хийсэн юм. Цүнхэн дээр түүний хоёр нохойны зураг бий. Түүнд таалагдана гэж найдаж байна
18. Анх удаа цүнх хийж үзлээ
19. Тороор нэхэж клатч цүнх хийлээ
20. Би сувилагч хүн. Хэдэн жилийн өмнө ийм цүнх хийсэн юм. Ажилдаа зориулж өөртөө оёсон цүнх. Төгс биш ч гэлээ, надад их таалагддаг
21. Макраме техник ашиглаж ийм цүнх хийлээ, хуучин футболкнууд ашиглаж хийсэн цүнх
Та өөрийн гараар элдэв зүйл урлаж чадах уу? Гоё болдог уу?