Хоол хүнсийг удаан хугацаанд шинээр нь хадгалах этгээд, хачин гэмээр 14 арга. Гэхдээ туршиж үзсэнийхээ дараа үнэхээр үр дүнтэй болохыг нь та ойлгоно

0

Дэлгүүрийн лангуун дээр нүд эрээлжилмээр их бараа бүтээгдэхүүн өрөөстэй. Хүний хүсэл сонирхол хязгааргүй учир бид өөрийн хэрэглээнээс хэтэрсэн худалдан авалт хийх нь элбэг, бас зарим нэг нь нөөцөд илүү их хүнсний бүтээгдэхүүн ч худалдаж авах тохиолдол бий. Харамсалтай нь бидний худалдаж авсан ихэнх хүнсний бүтээгдэхүүн муудаж хогийн саванд орно. Азаар нөөц болгож худалдаж авсан хүнсний бүтээгдэхүүнийг илүү удаан хугацаанд хадгалах шалгарсан аргууд байдаг ажээ.

Бид интернет хэрэглэгчдийн хачирхалтай лайфхакыг цуглууллаа. Бидний зүгээс зарим нэг аргуудыг өөрсдийн тохиолдолд туршиж үзсэн бөгөөд үнэхээр үр дүнтэй болохыг нь батлан хэлж байна.

Өргөст хэмхийг хөргөгчинд хадгалахад жирийн халбага хэрэг болно. Өргөст хэмхтэй гялгар уутанд халбагаа хийхэд 2 долоо хоног хүртэл шинээрээ хадгалагдах ажээ

Бид энэ аргыг шалгаж үзээд үр дүнг нь гайхсан шүү: өргөст хэмх урьдынхаасаа удаан хадгалагдсан тул үр дүнтэй арга болно.

 

Цөцгий, аарцтай савыг тагаар нь доош харуулж хадгалаарай. Ингэснээр вакуум орчныг бүрдүүлж байгаа бөгөөд нян үржих боломжгүй болдог

 

Гурилд элдэв хортон шавж үржихээс хамгаалахын тулд дотор нь тугалган цаасны хэлтэрхий хийгээрэй

Манай зарим нэг ажилтнуудын эмээ нар энэ аргыг олон жил хэрэглэж байгаа ажээ.

 

Жимс жимсгэнийг шинээр нь аль болох удаан хадгалахын тулд дараах уусмалд угааж байгаарай: 2 халбага уксусыг 3 стакан усанд хийнэ

© slgckgc / Flickr

 

Хөлдөөсөн улаан лоолийг соус, шөл, амтлагч хийхэд ашиглаж болно. Ийм байдлаар хагас жил гаран хадгалагддаг

 

Ногоон навчит ногоог бага зэрэг чийгтэй даавуунд ороож гялгар уутанд хийн илүүдэл агаарыг нь гаргаарай. Дараа нь хөлдөөгчинд хадгална. Ногоо шарлаж муудахгүй шинээрээ удаан хадгалагдана

Энэхүү нийтлэлээ бэлдэж байхдаа энэ аргыг шалгахаар шийдсэн юм. Хэдэн долоо хоногийн дараа ногоон навчит ногоо үнэхээр шинээрээ хадгалагдсан байсан шүү.

 

Талхыг аль болох шинээр нь хадгалахыг хүсэж байгаа бол талхтай уутанд цоохор майлзын иш хийгээрэй

© БЕРИ И ДЕЛАЙ – Дети / YouTube

 

Бор сахарыг шинээр нь бас зөөлнөөр нь хадгалахад жирийн зефир тус болно. Сахартай саванд хэдхэн ширхэг зефир хийхэд л хангалттай

 

Алим хувааж зүсээд идэж чадаагүй бол буцааж нийлүүлээд резинээр ороогоорой. Алимыг харлахаас хамгаална

Үнэхээр амар арга. Гэрэл зураг дарж байхдаа л ойлгоцгоосон. Үр дүнтэй, гэхдээ богино хугацааны. Алимыг ийм байдалтай долоо хоног үлдээх лав дэмий.

 

Авокадог хурдан зөөлрүүлж болгохын тулд гадилтай саванд цуг хийгээрэй. Гадил нь их хэмжээний этилен ялгаруулдаг тул авокадо хурдан боловсорч зөөлөрдөг

© Pxhere

 

Хатаасан жимсийг сайтар тагтай шилэн саванд хийж сэрүүн газар хадгалбал зохино. Энэ тохиолдолд зөөлөн шинжээ удаан барьдаг

© ЮТЯМБА / YouTube

 

Салатны навчийг тугалган цаасанд ороовол удаан хадгалагдана. 4 долоо хоног хүртэл шаржигнуур шинжээ алддаггүй

Уг арга үнэхээр үр дүнтэй болохыг бид өөрсдийн туршлагаар нотолсон. 10 хоногийн дараа салатны навчийг тугалган цааснаас гаргаж ирэхэд шинээрээ л байна лээ.

 

Шинэхэн жимсгэнийг барьцалдуулахгүйгээр хөлдөөхийн тулд эхлээд тавган дээр зайтай тавьж хөлдөөнө, дараа нь уутанд хийгээрэй

© БЕРИ И ДЕЛАЙ – Дети / YouTube

 

Манай нэг ажилтан өөрийн лайфхакаа хуваалцсан юм: хэрчсэн нимбэгийг аль болох удаан шинээр нь хадгалахын тулд давсанд дүрээд хөргөгчинд хийх хэрэгтэй

Хүнсний бүтээгдэхүүн хадгалах өөрийн гэсэн арга танд байдаг уу? Бидний нийтлэлд багтсан лайфхакыг та хэрэглэж үзэхээр шийдэв үү?

7
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *