Дараах хялбар бөгөөд үр дүнтэй 9 аргыг мэдэж байхад хүүхдийн ханиалгыг бага дээр нь нам дарна!

3

Хүүхэд байнга ханиалгах нь өвлийн хүйтэн саруудад түгээмэл тохиолддог зүйл юм. Аз болоход төдийлөн их цаг зарцуулалгүй хүүхдэд илэрч буй уг зовиурыг хурдан бөгөөд хялбархан арга замаар хэвийн болгох боломжтой байдаг. Үр нөлөөтэй уух зүйлсээс авахуулаад хоолойгоо зайлах, жин тавих гэх мэт аргуудыг ямар ч үед хүүхдэд ашиглахад тохиромжтой.

Манай хамт олон уншигчид болон тэдгээрийн гэр бүлийнхний эрүүл мэндэд үргэлж анхаарал тавьдаг билээ. Тийм ч учраас бид та бүхэнд эдгээр гайхалтай аргуудыг хүргэж байна. Хадгалж авахаа бүү мартаарай!

1. Сонгино-сармистай сүү бэлтгэх

Бага зэрэг хачин санагдаж байж болох ч, сонгино ханиад, ханиалга, өндөр хэмээр халуурах болон хоолой өвдсөн үед маш сайн ач тустай. Жижиг хэмжээтэй 3 ширхэг сонгино болон тал сармисыг хамтад нь 1 литр сүүнд хийж буцалгана. Бүх орцууд зөөлөртөл буцалгаж, дараа нь гал дээрээс авч хутгана. Та дээр нь зөгийн бал хийж, илүү амттай болгож болно.

 

2. Ханборгоцойн шүүс

Ханборгоцой найрлагандаа бромелайн гэх элемент агуулдаг бөгөөд энэ нь үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй ажээ. Ханборгоцойн шүүс хоолойнд цэр үүсэхээс сэргийлж, ханиалгыг намдаана. Гэхдээ заримдаа дан ганц энэ шүүсээр ханиалгыг эмчлэх боломжгүй байдаг. Энэ нөхцөлд та шүүсэндээ бага зэрэг зөгийн бал болон цагаан гаа нэмээрэй. Уг аргыг хэрэглэхийн өмнө таны хүүхэд ханборгоцойн харшилгүй гэдгийг мэдэж байх нь чухал юм.

© shutterstock.com

 

3. Цагаан гааны жин

Энэхүү хүчтэй эмчилгээг гал тогооны өрөөнд байдаг хэдхэн орцын тусламжтай хялбар аргаар бэлтгэх боломжтой. Та бага зэрэг гурил, зөгийн бал болон оливын тос, нэг хоолны халбага цагаан гааны нунтгийг хооронд нь холиход хангалттай. Бэлэн болсон хольцоос тодорхой хэмжээгээр сальфетканд тавьж, хүүхдийнхээ цээжин дээр тавиарай. Ингэхдээ сальфеткыг дээрээс нь наалтаар наана. Хүүхдийг унтахаас ойролцоогоор 3 цагийн өмнө энэ аргыг ашиглах нь тохиромжтой.

Анхааруулга: Эмзэг арьстай, амархан цочрол өгөх хүүхдэд энэ аргыг ашиглаж болохгүй.

 

4. Куркуматай сүү

Куркуматай сүү бол байгалийн гаралтай ханиад болон ханиалга зэргийг эмчлэх чадалтай Энэтхэгээс гаралтай бэлдмэл бөгөөд үржлийн эсрэг үйлчилгээтэй юм. Үүнийг бэлтгэхийн тулд та сүүг халааж, дээр нь бага зэрэг куркумагийн нунтаг хийгээрэй. Сайтар хутгаж, хүүхдэдээ орондоо орохоос нь өмнө өгнө.

© depositphotos.com © depositphotos.com © shutterstock.com

 

5. Хөл дээрээ давс тавих

Хөл дээр бүлээн жин тавих нь ханиалгыг мөн эмчилнэ. Далайн давсыг богино долгионы зуух эсвэл тогоонд халаана – хэтрүүлэн халаах хэрэггүй бөгөөд температур нь таны хүүхдэд тав тухтай байх ёстой болохоос биш, арьсыг нь түлэх хэмжээний халуун байж болохгүй! Хүүхдийнхээ хөл дээр тавьж, эргэн тойрныг нь сайтар бооно. Давсыг хөртөл нь байлгаж, дараа нь тавьсан зүйлээ авч, хөлд нь дулаахан оймс өмсгөөрэй.

 

6. Давстай усаар хоолойгоо зайлах

Давстай усаар хоолойгоо зайлах нь хоолойн өвчний үед илрэх шинж тэмдгийг намдаана. Таны хийх хэрэгтэй зүйл бол стакантай усанд 1/4-1/2 хэмжээтэй давс хийж (ус бүлээн байх ёстой), уустал нь сайтар хутгана. Илүү үр дүнд хүрэхийн тулд та дээр нь нэг цайны халбага хүнсний сод хийх хэрэгтэй.

Зөвлөмж: энэ давстай усаар том хүүхэд хоолойгоо зайлахад тохиромжтой бөгөөд учир нь усыг залгихгүй байх юм.

© shutterstock.com © depositphotos.com © depositphotos.com

 

7. Шүршүүрийн уур

Шүршүүрийн уур шөнийн цагаар ханиалгахыг намдаахад тусална. Цэрийг зөөлрүүлж, ханиалгаснаас болж бөглөрөл үүсэхээс сэргийлнэ. Та эхлээд шүршүүрээс халуун ус гоожуулж, угаалгын өрөөний хаалгыг хааж, өрөөг халуун уураар дүүргэнэ. Дараа нь хүүхдээ шүршүүрт оруулна. Илүү үр дүнд хүрэхийн тулд та дээр нь бага зэрэг эквалитын тосноос хэдэн дуслыг шүршүүрийн ууранд хийж өгнө.

© shutterstock.com

 

8. Гадил, ус болон зөгийн балыг холих

Энэ бэлдмэл бронхитын шинжтэй ханиалгыг намдаана. Эхлээд та тодорхой хэмжээний ус буцалгаж, дараа нь гадилаа хальсалж нухаш болгоно. Нухашийг тогоонд хийж дээр нь усаа асгана. 30 минутын турш байлгана. Тэгээд бэлэн болсон хольцыг хөргөж, дээр нь халбага зөгийн бал хийнэ. Хүүхдэдээ өдөрт 100 мл хэмжээгээр 4 удаа уулгана.

© pexels.com © pexels.com © pixabay.com

 

9. Агаар чийгшүүлэгч хэрэглэх

Бронхит, ханиад болон томуутай холбоотой асуудлуудыг агаар чийгшүүлэгчийн тусламжтай намдааж болно. Хуурайшсан агаараар халдвар болон вирус дамждаг тул, агаарыг чийгшүүлснээр эдгээрээс хүүхдийг хамгаална. Дээрээс нь та агаар чийгшүүлэгчийн усанд зарим нэг эм бэлдмэл хийж, хүүхдэдээ амьсгалуулж болох бөгөөд ингэснээр илүү үр дүнтэй болохыг санаарай.

© depositphotos.com

Танд өөрийн гэсэн ханиалга эсвэл ханиад зэргийг эмчлэх жор бий юу? Тийм бол бидэнтэй туршлага, мэдлэгээсээ хуваалцаарай!

14
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Dolgorsuren Oidov

    Dolgorsuren Oidov

    2020/01/02 at 08:43

    Мэдээд хаданлаад авахад илүүдэхгүй шүү

  2. Tsolmon Tsolmon

    Tsolmon Tsolmon

    2020/01/02 at 08:47

    Sarnai Sarnai

  3. Natsagdorj Ganbat

    Natsagdorj Ganbat

    2020/01/02 at 09:18

    Г. Сэргэлэн

  4. Амина

    Амина

    2020/01/02 at 09:49

    Nergui Miigaa

  5. Ariunzaya Enkhtsetseg

    Ariunzaya Enkhtsetseg

    2020/01/02 at 13:51

    Puntsagsuren Chimgee

  6. Б. Батчимэг

    Б. Батчимэг

    2020/01/02 at 20:34

    Deegii Deda Baagii Baagii

  7. Bayaraa Algaa

    Bayaraa Algaa

    2020/01/02 at 22:03

    Насаа Насаа ene uneheer sain

  8. Happy Smile

    Happy Smile

    2020/01/03 at 03:23

    Enji Enjok

  9. Г. Энхтунгалаг

  10. Damdinsuren Erdenebileg

    Damdinsuren Erdenebileg

    2020/01/04 at 10:04

  11. Марал Тунгалаг

    Марал Тунгалаг

    2020/01/04 at 13:49

    Амарбаатар Алтанзагас

  12. Svnjidmaa Tomorhuyg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *