Мексикт хүмүүсийн нүдэн дээр тариалангийн талбайн газар гэнэт доош цөмөрч, 20 метрийн гүн асар том нүх үүсчээ

0

100 метрийн диаметртэй хөрсний цөмрөлт эдлэн газрыг нь эзэдтэй нь цуг эгээтэй л аваад явчихсангүй. Геологичдын үзэж байгаагаар уг талбайд цаашид газар тариалан эрхлэхээргүй болсон ажээ. Фермер Хериберто Санчес-т л их хэцүү байгаа нь ойлгомжтой.

Мексикийн Пуэбла мужид байрлах газар тариалан эрхэлдэг талбайд газар нь цөмөрч томоос том нүх үүсжээ. Газрын эзэн фермер Хериберто Санчес газар нь эхлээд жижигхэн цөмөрсөн байсныг үл тоон өнгөрөөсөн байна. Гэтэл фермерүүдийн нүдэн дээр газар их дуу чимээ гарган цөмөрч эхэлсэн юм, 20 метрийн гүн нүх үүсэж усаар дүүрчээ.

Нүх эхлээд 60 метрийн диаметртэй байсан гэнэ, харин тухайн шөнөдөө хэмжээ нь томорч Санчесийн байшинд бараг хүрчээ.

worldnow.com

Удалгүй нутгийн засаг захиргаа, геологичид ирж судалгаа хийсэн байна. Геологчдийн үзэж байгаагаар, хөрсний өөрчлөлт өнгөрсөн ням гарагаас эхлэн явагдсан бөгөөд 5 метрийн диаметртэй нүх үүсгэсэн байна. Үүнийг ч газрын эзэн баталжээ. Цаашлаад энэ цөмрөлт улам л өргөжинө гэнэ. Уг цөмрөлт хөрсний уснаас үүдэлтэй гэж геологичид дүгнэжээ. Мөн газар тариаланд ашигласан усалгааны системээс ч болсон байх магадлал өндөр гэж үзсэн байна.

Санчесийн гэр бүлийг нүүлгэн шилжүүлсэн. Эргэн тойронд нь орохыг xориглосон саад байгуулж сониуч хүмүүсийг болзошгүй гэмтэл, аюулаас хамгаалжээ. Харин фермерийн хувьд шинэ газартай болж шинэ эдлэн барихаас өөр аргагүй болов.

earth-chronicles.ru
10
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *