Эцэг хүнийхээ үүргийг нүүр бардам гүйцэтгэж яваа, үлгэр жишээ болсон 12 алдартай аав

0

Ээж нар л хүүхэдтэйгээ ихэнх цагийг өнгөрөөдөг гэсэн бодол бидэнд бий. Гэхдээ аав нар ч гэсэн хүүхдээ унтахаас өмнө үлгэр уншиж өгдөг, охидынхоо үсийг самнана, тэдэнтэйгээ цуг дэлгүүр хэсдэг юм. Жирийн нэг аав биш, хором бүр нь нарийн хуваарьт орсон алдартай эрчүүд ч гэсэн мөн адил.

Бид од аав нарын амьдралыг сонирхох дуртай, тэд  ажлынхаа дундуур гэр бүлдээ цаг гаргаж үнэхээр чаддаг юм.

Райан Рейнольдс

© Invision / Invision / East News, © LRNYC / MEGA / Mega Agency / East News

Мэдээллийн сайтууд Райанд “оны шилдэг аав” гэдэг цолыг өгөх дуртай. Тэр хүүхдүүддээ үнэхээр хайр халамжтай ханддаг, охинтойгоо өглөөний 6 цагт салхилахаар гарах тохиолдол ч байв. Бас эцэг хүний амьдралын тайлангаа өөрийн блогоор дамжуулан бусадтайгаа хуваалцдаг.

Жүжигчин 3 охинтой, эцэг байхын гайхамшгийг ийн ярьсан байдаг: “Би өөрийгөө гурван охины аав болно гэж огт бодож байгаагүй. Би ер нь аав болно ч гэж бодож байгаагүй юм байна. Би гурван охиндоо үнэхээр хайртай, тэд минь миний хамгийн ариун нандин зүйлс” гэжээ.

 

Брэдли Купер

© AFP / East News, © Abaca / East News

2017 онд эцэг болсноосоо хойш Брэдли хүүхэдтэй болсноо гайхамшиг гэж нэг биш удаа хэлж байсан удаатай. Опра Уинфригийн шоунд зочноор оролцохдоо Купер охиноо өөртэйгөө адилхан гэж хэлж байжээ. Аав болсноос хойш хүүхдийн дуунууд цээжлээд зогсохгүй хүүхэлдэйн кинонуудыг ч цээжээр мэддэг болсноо ярьжээ.

 

Харри, Сассексийн ханхүү

© Kristin Callahan / Everett Collection / East News, © sussexroyal / Instagram

Харригийн хүүхдүүдтэйгээ авахуулсан гэрэл зургийг олоход амаргүй. Британийн хатан хааны гэр бүлтэй үл ойлголцож жирийн амьдралаар амьдрах болсон ч гэсэн Харри, Меган хоёр хүүхдүүдийнхээ гэрэл зургийг ил гаргахыг төдийлөн хүсэхгүй байгаа юм. Гэхдээ албан ёсны зурагт хуудас дээр түүний зургийг хараад хайраар гэрэлтсэн эцэг хүн гэдэг нь тодорхой болно.

 

Жеффри Дин Морган

© Art Garcia / Sipa USA / East News, © jeffreydeanmorgan / Instagram

Дэлгэцээр тун зоримог харагдах Жеффри Дин Морган – хүүхдүүдтэйгээ тоглох дуртай гэр амьтай хүн юм. Жүжигчин хоёр хүүхэдтэй. Ажлын ачааллаас болоод байнга ийш тийш нисэж байдаг тэрээр хүүхдүүд нь хүсвэл өглөө 6 цагаас босохоос огт төвөгшөөдөггүй. Жеффригийн инстаграм дээр байдаг өхөөрдмөөр, хайр татмаар бичлэгүүд түүний эцгийн хайрыг батална: Жорж – охидынхоо жинхэнэ эцэг нь. Морган фермер эрхэлдэг бөгөөд гэртээ шувуу тэжээдэг, заримдаа охидтойгоо нийлээд галуу, нугасаа ч эмчилдэг ажээ.

 

Кристиано Роналдо

© AP / East News, © cristiano / Instagram

Хөлбөмбөгийн хаан – олон хүүхдийн эцэг. Хэдэн сая дагагчтай инстаграм хуудаснаа гэр бүлийнхээ зургийг хааяахан тавьсан байдаг. Од эцэг хүүхдүүдтэйгээ тоглохдоо тоглож, эрхлэхдээ эрхэлнэ – энэ бол эцэг хүний жаргал мөнөөс мөн.

Өнгөрөгч 10 дугаар сард Кристиано дэлхий дахинтай шинэ мэдээ хуваалцсан, тун удахгүй ам бүл нэмэгдэнэ гэнэ. Түүний хэлснээр бүр ихэр бололтой. Ингээд гэр бүлийн гекса-трик болох нь (хөлбөмбөгт гекса-трик гэдэг нь нэг тоглогч зургаан гоол хийхийг хэлнэ).

 

Жуд Лоу

© M. Angeles Salvador / MEGA / Mega Agency / East News, © PacificCoastNews / East News

Роналдо 6 хүүхдийн эцэг болох гэж бэлдэж байхад Лоу аль хэдийнээ 6 хүүхэд өсгөн хүмүүжүүлж байна. Жуд баатар эцэг төдийгүй, мөн хүүхдүүдийнхээ хэв маягийн бэлгэ тэмдэг нь юм: хүүхдүүд нь аавтайгаа цуг дэлгүүр хэсэх их дуртай ажээ. Лоугийн ихэнх хүүхдүүд насанд хүрсэн, бага нь өнгөрсөн жил мэндэлжээ.

 

Дэвид Бекхэм

© AP / Associated Press / East News, © davidbeckham / Instagram

Дэвид 2013 оноос хойш хөлбөмбөгийн талбайг эзэгнэж хэдэн сая шүтэн бишрэгчтэй байлаа, одоо ч шүтэн бишрэгчдийн тоогоороо дээгүүрт бичигдэнэ, гэхдээ хүүхдүүдтэйгээ харилцаж байгаа эцэг хүний хувьд. Бекхэм сошиал сүлжээгээрээ гэр бүлийнхээ гоё зургуудаас хуваалцаад зогсохгүй мөн хүүхдүүдийнхээ амжилтаар эцэг хүн шиг бахархаж гайхуулдаг ажээ.

 

Гордон Рамзи

© 20thCentFox / Courtesy Everett Collection / East News, © oscarjramsay / Instagram

5 хүүхэдтэй бас нэгэн од. Хоол хийдэг төсөл дээр бол нэг л их хурц ширүүн ааштай ахлах тогооч, харин өөрийн инстаграмд инээд алдсан хөгжилтэй эцэг. Том охин Матильдатайгаа цуг Гордон TikTok-д зориулж бүжиглэсэн байх юм. Түүний эхнэрийн хэлснээр бол алдартай нөхөр нь бүжиг бүжиглэж сурах гэж овоо их хичээл зүтгэл гаргасан гэнэ, охиныхоо төлөө их л хичээсэн бололтой.

 

Орландо Блум

© VALERY HACHE / AFP / East News, © P&P / MEGA / Mega Agency / East News

Блум бол хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх дуртай тийм л эцэг. Орландо хоёр хүүхэдтэй: хүү Флинн, охин Дейзи. Хүүхдүүд нь 10 насны зөрүүтэй бас өөр өөр эхтэй ч гэлээ тэд цагийг цугтаа өнгөрөөх дуртай. Аав нь амьдралынхаа утга учир болсон хүүхдүүддээ анхаарал халамж тавихыг ихэд хичээдэг ажээ.

 

Брэдд Питт

© ALBERTO PIZZOLI / AFP / East News, © Gilbert Flores / Broadimage / East News

Од аав нараар бахархаж байхдаа бид Брэд Питтийг дурсалгүй өнгөрч болохгүй ээ. Жүжигчин төрсөн болон өргөж авсан хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж байна. Питтийн хэлснээр бол мөнхийн камерын дуранд амьдрах хэцүү ажээ. Хүүхэд өсгөнө гэдэг бол жинхэнэ гайхамшиг, тэр болгонд олдох боломж биш юм гэж үздэг.

 

Норман Ридус

© Vecc Schiafino / The Grosby Group / EAST NEWS, © bigbaldhead / Instagram

Норман Ридус хүүхэдтэйгээ тэр болгон олны өмнө харагдаад байдаггүй. Гэхдээ энэ нь түүнийг муу аав гэж ойлгож болохгүй юм. Мотоциклд дурлагч, хурдан давхих “өвчтэй” тэр охиныхоо хүслээр хайртай мотоциклоо ягаан өнгөөр будсан гэдэг. Чөлөөт цагаараа охинтойгоо зугаалах дуртай, бүр цугтаа нүүрээ ч будуулж байсан удаатай.

 

Крис Хемсворт

© Invision / Invision / East News, © chrishemsworth / Instagram

Крис – сайхан сэтгэлтэй, хөгжилтэй аав: хүүхдүүдтэйгээ цуг мотоциклоор давхина, охиндоо скейтээр гулгахыг зааж сургана, ер нь хүүхдүүдтэйгээ цуг адал явдлын эрэлд гарах дуртай. Marvel-ийн кинонд Торын дүрийг бүтээдэг Хемсворт хүүгээ Супер баатар болмоор байна гэхэд нь ихэд гайхжээ. Крис энэ тухай өөрийн блогтоо бас хошигноод амжсан юм: “Би дахиад хоёр хүүхэдтэй нь яамай даа”.

Оддын дундаас таны хувьд хэн нь хамгийн шилдэг аав бэ? Бид хэнийг дурдахаа мартсан байна вэ?

4
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *