Биднийг наснаас минь хөгшин харагдуулж, гадаад төрхийг муутгаж байдаг 9 жижиг алдаанууд

0

Нас ахих тусам л бид залуухан, оворгүй харагдахын тулд илүү их хичээл зүтгэл гаргадаг. Даанч заримдаа адилхан хичээл зүтгэл гаргаад байхад нэг нь залуухан, эрүүл харагдаад байдаг, харин нөгөө нь өөрийнхөө наснаас ч илүү хөгшин харагдах тохиолдол бий.

Чухам ямар жижиг алдаанууд бидэнд хэдэн нас нэмээд байгаагийн учрыг олохоор шийдсэн юм.

9. Урт үс

© Jean_Nelson / Depositphotos.com, © everett225 / Depositphotos.com

Нас нэмэгдэхийн хэрээр бидний нүүр өөрийн эрхгүй доош татагдаж унжиж эхэлдэг, үүн дээр хэтэрхий урт үстэй явбал нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Өөрт зохисон үсний засалт бүр эсрэг нөлөө буюу нүүрийг “чангалах” нөлөө үзүүлнэ. Нүүр царайг илүү сэргэг, эрүүл харагдуулахын тулд үсний засалтад анхаарал хандуулах шаардлагатай. Энэ тохиолдолд илүү хөвсгөр үсний засалт давуу тал болж таны нүүр царайг наснаасаа залуухан харагдуулж өгнө.

 

8. Уруулын будгаас ялгарах бараан өнгийн хүрээлэгч харандаа

© Depositphotos.com, © Depositphotos.com

Цайвар өнгийн уруулын будаг дээр бараан өнгийн уруул хүрээлэгч харандаа ашиглах нь өөрөө аль хэдийн хуучирсан нүүр будалтын арга, тэгээд ч нас нэмж харагдуулдаг дутагдалтай. Бараан өнгийн уруул хүрээлэгч харандаа нь жижиг үрчлээг улам тодруулж өгдөг юм. Харин уруулын будагны өнгөнд тохирсон хүрээлэгч харандаа нь, эсрэгээрээ буюу уруулыг хөвсгөр бөгөөд дур булаам харагдуулдаг ажээ.

 

7. Матт будалт

© Depositphotos.com, © Depositphotos.com

Матт будалт нь ихэнх тохиолдолд тослог арьстай хүмүүст илүү тохиромжтой. Нас ахих тусам тосны ялгаруулалт өөрөө буурахын сацуу чийгшлийн дутагдалд орж эхэлнэ. Энэ үед матт будалт хийвэл арьсны өөг улам тодосгож өгөхөөс өөр нөлөөгүй. Эрүүл гялалзсан үсний л адил арьсыг чийгшүүлж гялалзуулах нь энэ тохиолдолд зөв арчилгаа болно. Ийм төрлийн нүүр будалтын үед үрчлээ бага мэдэгдэж нүүр царай илүү сэргэг харагдах юм.

 

6. Хэтэрхий урт хумс

© Depositphotos.com, © Depositphotos.com

Эмээ нарын хуруу улам л нарийхан болсон байгааг та анзаарсан уу. Урт хумс нь хурууг улам урт болгож харагдуулдаг, тиймээс улам нарийхан харагдаад байгаа юм. Тиймээс өөрт тохирох хэмжээний урттай байхаар хумсаа засах хэрэгтэй. Гэхдээ хумсаа тулгаж авч огт болохгүй – арчлаагүй нь шууд харагдана. Яг тохирох хэмжээ нь хурууны үзүүрээс хэдхэн миллиметрийн урттай байхад л хангалттай.

 

5. Цайвар ягаан зэрэг зөөлөн өнгийн хувцас

© Depositphotos.com, © Depositphotos.com

Нас ахих тусам бидний арьс өөрөө өнгөө алдаж гундаж эхэлдэг, дээрээс нь зөөлөн өнгийн хувцас өмсөхөөр улам ч гундуу харагдах гээд байдаг юм. Ялангуяа сонгодог сарнай ягаан, хөx өнгөнд энэ хамааралтай. Хэрвээ та зөөлөн өнгөнөөс татгалзахад бэлэн биш байгаа бол юуны түрүүнд нейтраль өнгийн хувцас сонгоорой. Жишээ нь, зааны ясан, биеийн өнгөтэй зэрэг. Өөр бас нэг хувилбар – зөөлөн өнгийн хувцас өмсөж байгаа бол заавал нэг тод өнгө оруулж өгөх хэрэгтэй: жишээ нь, зөөлөн цэнхэр нь хар өнгөтэй сайхан зохицдог.

 

4. Металл өнгийн зовхины будаг

© PopularImages / Depositphotos.com, © Featureflash / Depositphotos.com

Нас ахих тусам арьсны уян хатан чанар алдагддагийг бид бүгд сайн мэднэ. Үүнээс болоод нүүрээ будах улам хүндрэлтэй болно, яагаад гэвэл нүүрэнд тавьсан будаг нь үрчлээний завсраар орж улам ч тод харагдуулаад байдаг юм. Жишээ нь, металл өнгийн зовхины хурц будаг нь таны бодит насан дээр хэдэн жилийг л нэмж өгнө. Хэрвээ та баярын дүр төрхийг гаргамаар байгаа бол ийм өнгийн будгийг зовхины голд буюу нүдний буланд байгаа үрчлээнээс хол түрхэхийг гоо сайханчид зөвлөдөг. Эсвэл илүү цайвар өнгөөр зовхио будах хувилбар ч хэлж өгч болох юм.

 

3. Оломгүй болон өндөр өсгийтэй туфль сонгох

© Depositphotos.com, © Depositphotos.com

Өндөр өсгийтэй туфль эмэгтэй хүнийг хатан хаан шиг ч харагдуулж чадна, бас эв хавгүй эмгэн шиг ч харагдуулж мэднэ – энэ бүгд алхааны техникээс л бүрэн шалтгаална л даа. Өндөр өсгийтэй туфль нь оломгүй бол та эв хавгүй алхах магадлал шууд нэмэгдэнэ: өвдгөө бүрэн тэнийлгэхгүй, алхааны уртыг тооцохгүй, нуруугаараа бөгтийж алхаж байна уу. Энэ бүгд нуруу бөгтийхөд шууд нөлөөлдөг юм. Үүнээс зaйлсхийхийн тулд өөрт тохирсон өндөртэй өсгийтэй бас хөлд эвтэйхэн туфль сонгох хэрэгтэй. Эсвэл бүр өндөр өсгийтэй туфль дээр цаг гарган зөв алхаж сур: ойрхон алхана бас нуруугаа эгц байлгахаа мартаж огт болохгүй.

 

2. Хүрээгүй шил

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хүрээгүй шил нь шил зүүгээгүй юм шиг харагдуулдаг нь үнэн, тийм ч учраас таны гадаад төрхөд төдийлөн шууд нөлөөлөөд байдаггүй гэж бид боддог. Гэхдээ үнэн хэрэгтээ нөлөөлдөг юм, бүр сөргөөр, уйтгартай, бараан харагдуулах тул хэдэн нас нэмж орхино. Харин зузаан хүрээ нь бүр эсрэг нөлөө үзүүлдэг ажээ. Ийм шил зүүсэн хүн илүү загварлаг бас залуухан харагддаг байна.

 

1. Тоорын өнгийн хумсны будаг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Ягаан өнгөнөөс гадна тоорын өнгөөр хумсаа будах нь буруу сонголт болно. Энэ өнгөн дээр арьс илүү баргар, насны өөрчлөлт илүү тод харагддаг. Үүний оронд цагаан, саарал, тэгээд мэдээж сонгодог цонхигор-ягаан өнгө сонгох нь зөв. Энэ тохиолдолд арьс илүү эрүүл бас амьд харагдах ажээ.

Насны өөрчлөлтийг бага харагдуулах өөр ямар арга та мэдэх вэ?

13
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Saraa Sainbayar

    Saraa Sainbayar

    2021/12/17 at 01:56

    Goe medeelel ogsond bayarlalaa

  2. Gantulga Oyuna

    Gantulga Oyuna

    2021/12/17 at 02:52

    goe medeelel bna bayarlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *