Үлэмж том нисэх онгоцыг залж яваа нисгэгч мэдээж тодорхой хэмжээний давуу эрхийг эдлэх нь дамжиггүй. Гэсэн ч бид нисгэгчид чухам ямар давуу эрхтэй байдаг талаар төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл манай сайт уншигч танд нисгэгчид яаралтай үед онгоцноос гарах нууц бүхээг байдаг гэх мэт нисгэгчдийн ашиглах боломжтой сонирхолтой зүйлсийн талаар мэдээлэл бэлдлээ.
1. Унтлагын өрөө
6 буюу түүнээс дээш цагаар үргэлжилсэн урт нислэгийн явцад нисэх багийнхан зорчигч хүмүүсийн нэгэн адил унтаж амрах шаардлагатай болдог нь мэдээж. Энэ тохиолдолд тэдэнд зориулсан нууц унтлагын 2 өрөө байдаг ажээ.
Тэдний нэг нь онгоцны урд хэсэгт байдаг бол нөгөө нь сүүл хэсэгт байдаг байна. Түүнчлэн энэ өрөөг агуулах мэтээр засч, далдалсан байдаг.
2. Угаалгын болон ариун цэврийн өрөө
Том хэмжээний бизнес зэрэглэлийн нисэх онгоцод унтлагын өрөө байхын зэрэгцээ унтсаны дараа нисэх багийнханыг сэргээх зорилготой угаалгын өрөө байдаг аж. Угаалгын өрөөнд яаралтай үед хэрэглэх хэрэгслүүдээр ч мөн тоноглогдсон байна.
14-16 цагийн нислэг дуусах үед хүн хөлөрч, эвгүй үнэр биеэс үнэртэх, ядрах зэрэг таагүй зүйлс тохиолдох нь мэдээж. Иймээс урт хугацааны нислэгийн багт орлон нисгэгчид багтсан байдаг бөгөөд нисгэгчид амарч байх үед тэд орлох үүрэг гүйцэтгэн ажилладаг.
3. Аливаа асуудал үүсгэсэн зорчигчдод арга хэмжээ авах үүднээс нисгэгчдэд гав байдаг
Нэгэнт агаарт хөөрсөн онгоцны эрх мэдэл нисгэгчийн гарт байдаг тул нисэх багийн ахлагч зорчигч дунд эмх замбараагүй байдал гарсан тохиолдолд сануулга өгөх, цaгдаад мэдэгдэж, гaвлах зэрэг арга хэмжээ авах эрхтэй байдаг.
4. Яаралтай үед хэрэглэх хүчилтөрөгчийн маск
Өндөрт нисэх нь бахархалтай хэрэг боловч сул тал олон бий. Тухайлбал, яаралтай үед зорчиж яваа хүн бүрт хүчилтөрөгчийн маск хэрэгтэй. Зорчигчдын адил нисгэгчид ч мөн хүчилтөрөгчийн маск зүүх шаардлага тулгардаг нь мэдээж. Тэгвэл нисгэгчийн бүхээгт хүчилтөрөгчийн маск байдаг бөгөөд зорчигчдын хүчилтөрөгчийн маскнаас удаан хугацаанд хүчилтөрөгчөөр хангах боломжтой байдаг ажээ. Мэдээж аливаа асуудлыг шийдэхэд нисгэгчид чухал үүрэг гүйцэтгэх тул ийм байдаг биз ээ.
5. Яаралтай үед хэрэглэх сүх
Зорчигчдын нүднээс далд, яаралтай үед хэрэглэж, цонх хaгалах, галын бүхээг нээх зэрэгт ашиглах сүх байдаг ажээ. Түүнчлэн ширэнгэн ой гэх мэт хүн амьд үлдэхэд хүндрэлтэй газарт ослын буулт хийсэн тохиолдолд энэ сүх нь нэн хэрэгцээтэй.
6. Видео камер
Нисгэгчид нисэх онгоцны буудалтай байнгын холбоотой байдаг боловч бүхээгт нь нууц камер байршуулсан байдаг ажээ. Энэ камер нь бүхээгт болж буй бүхнийг бичиж, нислэгийн мэдээллийн систем рүү дүрсийг илгээж хадгалдаг бөгөөд нислэг дууссаны дараа тодорхой шалтгаануудын улмаас ухрааж үздэг байна.
7. Шаардлагатай үед онгоцноос буух олс
Яаралтай үед онгоцны бүхээгнээс цонхоор унжуулж нисгэгчийн аюулгүй буухад зориулсан олс байдаг ажээ. Энэ нь тийм ч урт биш боловч нисгэгчийг бэртэлгүй газарт буухад нэн тустай.
8. Нээгддэг цонх
Хаалгаар гарах болон дээр дурьдсан олсоор дамжих боломжгүй болсон тохиолдолд нисгэгчид бүхээгний цонхоор гарах бүрэн боломжтой байдаг ажээ. Нисгэгчийн бүхээгний хажуу талын цонхнуудыг дотогш гулсаж нээгддэг загвартайгаар хийсэн байдаг байна.
БОНУС: Нисч байх үедээ цонхоор сельфи хийх боломжтой юу? Мэдээж үгүй!
Ийм зураг та хаа нэгтээ олж харж байсан биз ээ. Агаарын даралт нисгэгчийн бүхээг болон гадна харилцан адилгүй байдаг тул ийм зураг дарах ямар ч боломжгүй байдаг ажээ. Хэрэв нисгэгч нисч байх үедээ цонхоо нээвэл тэр даруйдаа онгоцноос шидэгдэх аюултай.
Нисэх онгоцонд өөр ямар нууц зүйлс байдаг бол? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.