Ухаант мэргэдийн танд өгөх 7 зөвлөгөө. Эдгээр зүйлс нууц байх ёстой!

5

Амьдралд бүх зүйл тэнцвэртэй байх ёстой. Энэ бол амжилтын түлхүүр! Ийм ч учраас энэтхэгийн гүн ухаантнууд энэ дэлхий дээр байгаа бүх зүйлийг нийтэд тараах, зарлах ёсгүй гэж үздэг ажээ. Ээлж нь ирээгүй л бол нууц хэвээрээ үлдэх ёстой зүйлүүд гэж байдаг. Цагаа олоогүй байхад зарим нууцыг задлах нь муу үр дагавартай. Бүх юманд өөрийн гэсэн цаг хугацаа гэж бий.

Дараах 7 зүйлийг бусдад зарлах хэрэггүй, аль болох нууц хэвээр хадгалсан нь дээр.

1. Нууц хэвээр хадгалах ёстой эхний зүйл бол хэтийн төлөвлөгөө. Төлөвлөгөөгөө биелүүлэхээс нааш бусдад ам алдаж болохгүй. Бидний санаачлага, санаанууд төгс төгөлдөр биш байдгаас гадна маш олон сул талуудтай. Үүнийг ашиглан төлөвлөгөөг тань амархан нурааж болно.

2. Хийсэн сайн үйлсийнхээ талаар бусдад ярихгүй байх. Сайн үйлс бол энэ орчлонд ховорхон үйлдэгддэг зүйлүүдийн нэг. Тийм болохоор л сайн үйлсийг нүдний цөцгий мэт хайрлаж, чандлан нууцлах хэрэгтэй. Сайн үйлс хийснийхээ төлөө өөрийгөө хэт магтах хэрэггүй. Эс бөгөөс сайн үйлс хийсний чинь үр дүнд ирэх ёстой байсан үр ашиг ирэхгүй.

3. Өөрийнхөө хэмнэлт, гачигдлын талаар бусдад ярьж тараах хэрэггүй. Хоол хүнс, нойр, сексийн харилцааныхаа гачигдлын талаар бусдад баруун солгойгүй чалчих хэрэггүй.

4. Өөрийнхөө баатарлаг байдал, эр зоригийн талаар ярих хэрэггүй. Зарим нэг нь өнгөн талаараа сорилтонд орж байхад, зарим нэгэн нь дотоод талаасаа сорилтонд орж байдаг. Гадаад талын сорилтууд харагддаг. Шагнал авч алдаршуулж болдог. Гэтэл дотоод сорилтуудыг хэн ч анзаардаггүй болохоор ямар ч медаль шагнал өгөх боломжгүй.

5. Сүнслэг ухамсрынхаа талаар тарааж болохгүй. Сүнслэг ухамсар олон янзын түвшинтэй ба тодорхой түвшний ухамсрын өндөрлөгт хүрсэн тохиолдолд л ил тод болох ёстой. Анхан шатныхны гол алдаа бол хүмүүст сайн сайхныг авчрахын оронд хэтэрхий өндөр сүнслэг ухамсраа бусадтай хуваалцаж, энэ талаараа бусдад тараах хүслээ барьж дийлэхгүй байх явдал юм.

6. Гэр бүл доторх зөрчил маргааны талаар болоод өөрийнхөө гэр бүлийн амьдралын талаар бусдад ам нээхгүй байх хэрэгтэй. Гэр бүлийн амьдрал доторх асуудлуудынхаа талаар хэдий чинээ бага ярина төдий чинээ танай гэр бүл бат бөх, тогтвортой байх болно. Хэрүүл маргаан гэдэг бол харилцааны явцад хуралдсан сөрөг энергүүдээс салах арга зам.

7. Долоо дахь нэмэлт зөвлөгөө бол та хэн нэгнээс сонссон таагүй үгнүүдийн талаар бусдад ам нээж болохгүй. Гудамжинд гутлаа шавхай болгож болдогтой адил ухамсар, оюунд ч бас шавхай тарьж болдог. Гэртээ ирэнгүүтээ сонссон бүх тэнэг зүйлүүдээ ярьдаг хүн гэртээ орж ирчихээд гутлаа тайлдаггүй хүнтэй яг адилхан.

250
ГайхмаарГайхмаар
74
БахархмаарБахархмаар
56
ГоёГоё
38
ХөөрхөнХөөрхөн
38
Ха ХаХа Ха
21
ТэнэглэлТэнэглэл
18
ХарамсалтайХарамсалтай
11
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    2016/12/30 at 20:20

    Баярлалаа.Шинэ жилийн мэнд хүргэе Аз жаргал амжилтаар баян сайхан баярлаарай.

  2. Temuge Tumen

    2016/12/30 at 21:20

    О. Түмэнбуян

  3. Egshiglen Aagii

    2016/12/30 at 22:46

    Ss kkkkk

  4. Зочин

    2016/12/31 at 10:04

    ок

  5. Bolor Bolor

    2016/12/31 at 19:34

    Bayarllaa shine onii meeend…

  6. Ari Selenge

    2017/01/01 at 16:50

    True…

  7. Kaipu GK GAn-Od

    2017/01/01 at 23:43

    За хэнд ч битгий хэлээрэй гэцгээгээд л угаасаа тархчихдаг л биз дээ

  8. Зочин

    2017/01/02 at 15:45

    Er n barag hentei yu ch bitgii yri yu ch bitgii hel gsn bn.

  9. Зочин

    2017/01/02 at 23:56

    Хэнд ч хэлэхгүй зүйлээ
    Хэнд ч хэлэхгүй байхын тулд
    Хэнд ч битгий хэлээрэй гэж
    Хэнд ч битгий хэлээрэй!

  10. zochin

    2017/01/04 at 12:27

    yahlaaraa nuuts bdgiin!?!?

  11. irgen

    2017/01/04 at 12:29

    medeejiin yum bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *