
Эцэг эх, хүүхдүүдийн үл ойлголцол – мөнхийн сэдэв бөгөөд өнөө цагт ч энэ зүйл хэвээрээ л байна. Ахмад үеийнхэн орчин цагийн залуучуудыг ойлгохгүй, тэднийг өнгөц сэтгэлгээтэй гэж бодно. Тэгэлгүй яах вэ дээ: ирээдүйн тухай бодохгүй, машин – байр худалдаж авахгүй. Залуучууд амьдралын өөр хэв маягийг сонгож байна, хэрвээ сайтар ажиглаж харвал тэдний амьдралыг харах үзэл бодол ул суурьтай, ухаантай байгаа нь ойлгогдоно.
Орчин үеийн залуучууд ямар зүйл худалдаж авахаа больсныг мэдэж тэднийг ойлгохыг хичээе. Уг нийтлэлийг нас тодорхойлох сонжоо гэж ч хэлж болохоор санагдана.
Гэрэл зургийн аппарат

Гэрэл зургийн камерын зах зээл хүндхэн үеийг туулж байна. Мэргэжлийн эсвэл хагас мэргэжлийн техник л ямар нэгэн хэмжээгээр эрэлт хэрэгцээтэй байгаа юм. Хамаг учир орчин цагийн ухаалаг утсанд оршино: урьд өмнө нь алдартай байсан энгийн хэрэглээний камерыг бүхий л үзүүлэлтээрээ давж гарчээ.
Зурагт

Залуучууд зурагтнаас аажим татгалзсаар байна. Тэд цагийг зурагт үзэж өнгөрөөхийг хүсэхээ больжээ. Мэдээлэл хүлээж авах хэлбэр, арга нь ч өөрчлөгдсөн. Зурагтыг интернеттэй харьцуулахад энэ тал дээр үнэхээр хоцрогдож байгааг бид мэднэ.
Бас залуучууд зурагтанд ч мөнгө зарахыг хүсэхгүй байна. Зурагтыг ажиллуулахад зарлага их орно. Тэгээд ч уг төхөөрөмж өөрөө их үнэтэй, үүний оронд компьютер ашиглах нь хавьгүй амар бөгөөд хямд хувилбар болох ажээ.
GPS төхөөрөмж

Ухаалаг утас зөвхөн цаасан газрын зургийг зах зээлээс шахаад зогсохгүй мөн GPS заагчийг ч хэрэглээнээс халж чадсан. Нэг төхөөрөмж дээр бүгд байхад илүү зүйлээр юугаа хийх вэ?
Түрийвч

Орчин үед төлбөрийн хэрэгсэл нь карт эсвэл ухаалаг утасны аппликейшн болоод байна. Бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийх нь улам багасжээ. Нөхцөл байдал иймэрхүү дүр зургаар үргэлжилбэл бэлэн мөнгө эргэлтэнд орохоо бараг болино гэсэн урьдчилсан тооцоог мэргэжилтнүүд хийгээд байна. Тийм учраас шинэ түрийвч худалдаж авахаасаа өмнө танд үнэхээр хэрэгтэй эсэхийг сайтар бодоорой.
Аквариум

Гэртээ аквариумтай байх – цаг, хүч бас мөнгө их зарцуулахад хүргэдэг. Аквариумтай байхын сайхныг бүрэн мэдрэхийн тулд чулуу, ургамал, төхөөрөмжийг нь байнга солих шаардлагатай, мөн цэвэрхэн байлгахын тулд байнга арчилж цэвэрлэхээс өөр аргагүй. Усны хэмийг тогтмол барих шаардлага ч гарна, бас загаснуудад чанартай хоол өгөх ёстой. Орчин цагийн амьдралын хэв маягт аквариумтай байх боломж тун хомс.
Индүү

Их Британид 25-39 насны залуучуудын ихэнх хувь нь индүү ашиглаж чадахгүй байна. Бидний эцэг эх амьдралаа индүүгүйгээр төсөөлж чаддаггүй байсан бол орчин үед маркетлогчид уг цахилгаан хэрэгслийг залуучуудад яаж борлуулах тал дээр толгойгоо гашилган сууна. Залуучууд уурын индүүний загварыг илүү сонирхох нь хэрэглээ амартай, бага зай эзэлдэгтэй нь холбоотой болов уу.
Хувийн автомашин

Автомашин хэдэн арван жилийн турш хүний амьдралд нэн хэрэгтэй, чухал бас нийгмийн статусыг илэрхийлэгч байж ирлээ. Харин шинэ үеийнхэнд өөрийн гэсэн дүрэм байх шиг байна. Орчин үеийн залуучууд хувийн унаанд тусгайлан мөнгө зарахыг хүсэхгүй байгаа нь илт. Тэд жолоо барихаас таашаал авахгүй байгаа бололтой. Тэд богино хугацаанд А цэгээс Б цэгт л хүрэхийг хүсэх болжээ. Тийм ч учраас нийтийн унаа, таксигаар явахаас гадна каршеринг, мөн унадаг дугуй, скүүтер зэргийг ашиглах болжээ.
Бэлтгэлийн тренажер

Гэртээ дугуй эсвэл гүйлтийн замтай болох мөрөөдөл аль хэдийн ард хоцорчээ. Гэрт байгаа бэлтгэлийн тренажерийг ямар ч хувилбараар ашиглаж болно, гэхдээ бидний тохиолдолд үндсэн зориулалт буюу дасгал сургуулилт хийх байдлаар ашиглахгүй байгаа нь үнэн. Өндөр үнэ бас эзлэх овор хэмжээг нь бодоход – худалдаж авахгүй байх шалтгаан болно. Бэлтгэлийн зааланд бүртгүүлж үйлчлүүлэх – хамгийн боломжтой хувилбар. Мөрөөдлийн бие галбиртай болоход илүү үр дүнтэй арга зам юм.
Онцгой үед зориулсан хувцас

Залуучууд л нэг л удаа өмсөх тусгай хувцас худалдаж авахаас татгалзаж байна. Хэтэрхий гял цал байх нь моод биш болжээ: энгийн байх тусмаа илүү дээр. Үндсэн хувцас – бие биетэйгээ зохицож олон төрлийн хэв маяг гаргахаар – энэ бол орчин үеийн зөв хэрэглээ.
Шар мэдээ бүхий сэтгүүл

Хэвлэлийн үйлдвэрийнхэнд хүнд цаг үе ирээд байна: жишээ хэлэхэд, шар мэдээний сэтгүүлийн тоо эрс буурчээ. Одоо дурын мэдээллийг онлайнаас харж болно, харин сэтгүүлийн хувьд дараа нь багагүй асуудал үүсгэдэг: уншиж дууссаныхаа дараа сэтгүүлийг яах вэ? Сэтгүүл эрхлэгчид энэ тал дээр ёстой толгойгоо эргэтэл бодолд орж: хурц өнгийн нүүрээр уншигчдын анхаарлыг татах гэж хичээнэ, оддын тухай үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл тавина. Ингэлээ гээд уншигчдын тоо нэмэгдэх биш харин ч жилээс жилд буурсаар л байгаа ажээ.
Хаалганы хонх

Хаалганы хонх өнгөрсөн цаг хугацааны түүх болон үлдэнэ. Гэнэтийн урилгагүй зочин гэж ер нь л байхгүй болж дээ: зочид ирэхээсээ өмнө урьдчилан утсаар ярина, үүдэнд нь ирсэн бол урьдчилж мессеж зэргээр мэдэгдэнэ. Бараа сурталчилгааны компаниуд ч хаалга үүд тогшоод байх нь цөөрч, тэд сурталчилгаагаа өөр сувгаар таниулдаг болжээ. Тийм учраас хаалганы хонхны хэрэг алга, хэрэггүй зүйлийг худалдаж авахгүй нь мэдээж.
Үл хөдлөх хөрөнгө

Байртай эсвэл байшинтай болох ойлголт өөрөө эргэлзээтэй зүйл болоод байна. Энэ нь байр, орон сууцны өндөр үнэтэй холбоотой, тэгээд ч цаашид улам өсөх чиг хандлагатай. Хоёр дахь шалтгаан – амьдралын хэв маяг өөрчлөгдсөн: залуучууд өвөг дээдсээ бодвол илүү хөдөлгөөнтэй болжээ. Өөр тийшээ нүүх хүсэлтэй, аялах сонирхолтой. Нэг газар удаан байснаас олон шинэ газартай танилцах хүсэлтэй болсон байна.
Цаасан ном
Урьд нь цаасан ном үнэ цэнэтэй зүйлд тооцогддог байлаа: шинэ ном худалдаж авахын тулд ахуйн хог хаягдлаа тушааж мөнгөтэй болно, дараа нь шинэ номондоо дугаарлаж зогсоно. Харин зарим нэг номыг зөвхөн номын сангаас олж уншиж болдог байжээ. Өнөөдрийн хувьд нэг өрөөнд багтахаар хэмжээний номыг утасны санах ойдоо л хийчихэж байна. Дэлгүүр орохын оронд сайтаар зочилж цахим хувилбарыг нь худалдаад авчихна. Цахим ном гар доор байнга бэлэн, зай эзлэхгүй, тоос шороо цуглуулахгүй. Энэ талаараа цаасан номноос хавьгүй давуу юм.
Та энэхүү жагсаалтыг өөр юугаар дүүргэх гэж байна? Та юу худалдаж авахаа больсон бэ?








Narañbadrakh Naba
2021/11/01 at 20:32
camera bol heregtei shu
Tselmuun Bayansan
2021/11/01 at 22:15
Mashin bol hergtei shde
Tuya Undral
2021/11/02 at 00:40
Ern bol xeregteishdee yagaad xereggui zuild oruulaad bgaan boldoo bi baragl bugdiin xergelj bn. Zurgiin aprat,mashin, zuragt,xonx,nom ,baishin ,gertei dugui jiideg zagas tejeedeg bugdel bndaa
Зочин
2021/11/02 at 10:51
жинхэнэ шаалаадаа жаахан газарт буусан авцалдаатай юм оруулаа
Зочин
2021/11/02 at 13:56
Цаасан ном, Байр 2 бол өөр шүү
zochin
2021/11/11 at 11:56
Zaluuchuud gesen bolhoos 30 shahaj ywaa eswel 30 garsan humuus geegui shd