Хооронд нь хольж идвэл эрүүл мэндэд муугаар нөлөөлөх 5 төрлийн хүнсний хослол

0

Зөв цагтаа зөв хүнс хэрэглэх нь бидний эрүүл байх үндэс билээ. Гэсэн ч бидний өдөр тутамдаа хольж, хослуулж амтлах дуртай зарим нэр төрлийн хүнс нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бий. Манай сайт уншигч танд хольж идвэл эрүүл мэндэд хортой 5 хүнсний хослолыг танилцуулж байна.

1. Гахайн утсан мах болон өндөг

Өглөөний цайндаа гахайн утсан махыг өндөгтэй хамт иддэг хүмүүс олон байдаг. Гэвч үнэн хэрэгтээ энэ хоёр хүнснийг хольж идэх нь тийм ч эрүүл хооллолтод ордоггүй ажээ. Тэднийг тусдаа хэрэглэвэл уургийн агууламж өндөртэй, эрүүл мэндэд сайн хүнс гэж тооцогддог ч хольж идвэл хоол боловсруулалтад сөргөөр нөлөөлж, удаашруулдаг байна. Иймээс өндөгтэй хамт уургаар баялаг хүнс бус нүүрс усаар баялаг хүнс хэрэглэх эсвэл гахайн утсан махыг авокадо тэргүүтэй хүнсний ногоогоор орлуулах боломжтой.

 

2. Тараг болон жимс

© AndrewLozovyi / Depositphotos.com, © Onlyshaynestockphoto / Shutterstock.com

Жимс нь дангаар хэрэглэвэл тун эрүүл хүнс хэмээн тооцогдох боловч тарагтай хольсон тохиолдолд хэт исгэлэн болж ходоодонд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай.

Тарагаа та илүү амтлаг болгохын тулд жимс хийдэг бол жимсний оронд шанцай хийж хэрэглэж байхыг зөвлөж байна. ингэснээр таны бие дэх холестролын хэмжээ буурч, хоолойнд эерэг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн бүсгүйчүүдийн хувьд шанцайтай тараг нь шээcний замаар дамжих өвчний үеийн өвдөлтийг ч намжаах үйлдэл үзүүлдэг аж.

Мөн хэрэв хоол боловсруулалт тань муудсан бол ¼ хэмжээтэй таргийг 2 чимх гаа, бага зэрэг нунтаг гоньд, 1 аяга устай хольж хэрэглээд үзээрэй.

 

3. Сүү болон жүржийн шүүс

Өглөөний цайндаа сүү болон жүржийн шүүс уувал гэдэс ходоод хямрах үндэс болдог аж. Учир нь жүржид агуулагдах хүчиллэг нэгдлүүд нь сүүг исгэж задрах явцыг удаашруулж 2-6 цаг хүртэл хугацаагаар гэдэс өвдөх шалтгаан болдог байна.

 

4. Бургер болон төмс

Хүмүүсийн ихэвчлэн хольж идэх дуртай бургер болон төмсний хослол нь тийм ч эрүүл хооллолтод ордоггүй. Бүр зарим мэргэжилтнүүд төмстэй бургер захиалахын оронд хоёр ширхэг бургер идсэн нь илүү дээр гэх нь ч бий. Ийнхүү хооллосноор их хэмжээний уургийг бага илчлэгтэй хүнснээс авч, цадсан мэт мэдрэмж хурдан төрдөг аж.

 

5. Ус болон хоол

© Marina Demeshko / Shutterstock.com

Идэж буй хоолныхоо дэргэд нэг аяга ус, цай байлгах нь бидний хувьд энгийн зүйл мэт боловч идэж байхдаа ус уувал шүлс ялгаралт буурч, хоол боловсруулалт удааширч эхэлдэг ажээ. Ингэснээр жин нэмэх, бие дэх инсулин дааврын хэмжээ нэмэгдэх шалтгаан болдог байна.

Та дээрх хүнсний хослолуудыг өмнө нь хэрэглэж байсан уу?

11
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *