4-р сард гал тогооныхоо өрөөнд хийж үзэх 30 амттай зүйлс

0

000

Цагийн аяс зөөлөрч, урин дулаан цаг айлчлан ирж байгаа энэ цаг үе, аятай сайхан, ааштай аягтай 4-р сарын өдөр бүрийг ямар нэгэн зүйлээр чимж, амьдралынхаа өдөр хоногуудыг амттай болговол ямар вэ? Сарын эхний өдөртэй зэрэгцэн хэрэгжүүлээгүй ч одоо оройтох нь юу билээ. Нийтлэлээ нэг бүрчлэн уншаад өдөр өдрийн амьдралд тань онцгой өнгө амтыг хослуулан бэлэглэх жоруудыг мөрдөөд үзээрэй.

Энэ сарын 30 хоногийн хугацаанд тантай хамт байх зүйлс: Артишок, Хэрээн нүд буюу asparagus, Шош, Манжин, Идрээ буюу chicory, Гогод буюу chives, Багваахайн навч буюу Dandelion green , Хонхон шош буюу fava bean , Амтат гонь, Залуу оймын ороосон навчит мөчир буюу fiddlehead fern, Тунхуу буюу horseradish, Жууцай, Шанцай, Лайм, Үрчгэр мөөг, Жүрж, Папайя, Вандуй, Редиск, Зэрлэг жууцай, Гишүүнэ, Мангир, Гүзээлзгэнэ, Йерусалим артишок, Амтат сонгино, Усан кресс буюу watercress

Эдгээр нь энэ сард таны биед шаардлагатай бүхий л амин дэмүүдийг агуулсан хүнсний ногоонууд юм.

Эхний 7 хоногийн жоруудыг хамтад оруулъя. Харин дараагийн жоруудыг өдөр бүр нэг нэгээр нь оруулах учир алдалгүй дагаад хийгээрэй.

1. Гааны навчтай крем бүхий шоколадтай капкейк

Орц: 3 аяга гурил, 1 1/4 аяга нунтаг какао, 2 1/2 цайны халбага хөөлгөгч нунтаг /baking powder/, 1 1/2 цайны халбага хөөлгөгч сода /baking soda/, 3/4 цайны халбага давс, 3 ширхэг өндөг, 1 1/2 аяга сүү, 3/4 аяга рапсын тос буюу canola oil, 1 цайны халбага ваниллын охь, 2 3/4 аяга элсэн чихэр, 1 аяга буцалсан ус

Шарах шүүгээгээ цельсийн 170 хэм хүртэл халаана. Том саванд гурил, нунтаг какао, хөөлгөгч нунтаг, хөөлгөгч содаа хольж хутгана. Өөр саванд өндөг, сүү, тос, ваниллийн охио нэмж хутгаад дээрээс нь элсэн чихэр болон хуурай орцуудаа нэмнэ. Бага хурдаар хутгаж байгаа хурдаа дунд зэрэг болгон нэмж 2 минут орчим зуурмаг бүрэн холилдтол хутгана. Буцалсан усаа нэмж модон халбагаар зөөлөн хутган шингэн зуурмаг болгоно. 15 минут амраагаад хэвэнд хийхийн өмнө дахин хутгаад хэвэнд хийж, 20 урьдчилан халаасан шарах шүүгээндээ 20 минут жигнэнэ.

Одоо гааны навчтай кремээ хийе. Иймд дараах орцуудыг бэлтгээрэй.

110 гр крем чиз /cream cheese/, 220 гр давсгүй цөцгийн тос, 1/4 цайны халбага давс, жижиглэн хэрчсэн 1 аяга гааны навч, 1 цайны халбага ваниллын охь, 1 1/2 аяга нунтаг сахар. Крем чиз, цөцгийн тосыг өрөөний температурт зөөлрүүлсэн байна.

Крем чиз, цөцгийн тос, давс, гааны навчаа хийж сайтар холигдох хүртэл нь бага хурдаар миксердэнэ. 1 минут орчим миксердсэний дараа нунтаг сахараа бага хурдаар сайтар холигдтол миксердээд хурдаа дундаас их рүү хүртэл нэмж, зөөлөртөл нь 3 минут хутгана.

Хөрсөн капкейкээ гаатай кремээр чимж, хүсвэл дээр нь элсэн чихрийн нунтагт дүрсэн гааны навч тавьж болно. Элсэн чихэртэй гааны навчийг бэлтгэхдээ өндөгний цагааныг бага зэрэг хутгаад навчиндаа багсаар түрхээд нунтаг сахартаа навчаа дүрж, дараа нь тавган дээр тавьж, 24 цагийн турш хатаана.

2. Вандуй, хэрээн нүд, хонхон шошны салат

Орц: 3 цайны халбага оливын тос, 1 цайны халбага үрсэн пармезан бяслаг, 1 цайны халбага лимоны шүүс, давс, нунтаг хар перец өөрийн хүссэн хэмжээгээр, 2 аяга шинэ хонхон шош /хөлдөөсөн шошийг гэсгээн хэрэглэж болно/, 2 багц хэрээн нүд /хальсалж хэрчин бэлтгэсэн/, 1 аяга шинэхэн вандуй /хөлдөөсөн вандуйг гэсгээн хэрэглэж болно/, 1/2 аяга ургамлын тос, нарийн хэрчсэн мангир, чанаж жижиглэсэн 4 хэрчим бэкон

Оливын тос, пармезан бяслаг, лимоны шүүсээ хольж хутгаад давс, хар перец нэмнэ. Шинэ хонхон шош хэрэглэх бол давстай усанд 4 минут орчим чанах ба шүүж цэв хүйтэн усанд сойгоод шүүж хальсална. Хөлдөөсөн шошийг чанахгүй. Шош буцалгасан халуун усандаа хэрээн нүдээ мөн 4 минут чанаад хүйтэн усанд сойно. Шинэ вандуйгаа мөн адил халуун усандаа 3 минут буцалгаад хүйтэн усанд шүүх бөгөөд хөлдөөсөн вандуй хэрэглэх бол чанахгүй. Шүүсэн вандуйн дээрээ шош, хэрээн нүдээ нэмнэ. Дунд зэргийн гал дээр жижиг хайруулын тавганд ургамлын тосоо хийж, мангираа хийж үе үе хутган 10-12 минутын турш алтан шаргал өнгөтэй, шаржигнасан болтол нь шарна. Гал тогооны салфетка дэвссэн тавганд гаргаж, тосыг нь шингээж авна. Вандуй, шош, хэрээн нүдэн дээрээ давс, перец, лимоны шүүсээр амталсан тосоо хийж хутгана. Таваглаад дээр нь шарсан мангир, бэконоо тавина. Амталсан тос болон ногоонуудаа нэг хоногийн өмнө бэлтгээд хэрэглэвэл илүү тохиромжтой.

3. Achiote oil-той сам хорхой

Achiote гэдэг нь Америкийн халуун бүсэд ургадаг нэг зүйл бутлаг жижиг мод бөгөөд үүний үрийг achiote гэхээс гадна annatto гэдэг байна.

Орц: Achiote oil-ыг бэлтгэхэд 1/4 аяга ургамлын тос, 2 цайны халбага achiote-ын үр

Сам хорхойнд: 2 цайны халбага давсгүй цөцгийн тос, 1-2 ширхэг нарийн халуун чинжүү /үртэй нь нарийн хэрчинэ/, жижиглэн хэрчсэн 4 хумс сармис, 2 цайны халбага лаймын шүүс, 1 цайны халбага reduced-sodium soy sauce, 40 гр сам хорхой, давс, нунтаг хар перец, жижиглэн хэрчсэн 2 нарийн сонгино, нэг хэрчим шарсан талх

Дунд зэргийн гал дээр achiote oil, цөцгийн тосоо халаана. Халуун чинжүү, сармис, лаймын шүүс, soy sauce-аа нэмж, сайхан үнэр гартал нь 30 орчим секунд хутган буцалгана. Сам хорхойгоо давс, нунтаг хар перецээр амтлан нэмж, сам хорхойг тунгалаг биш болтол байн байн хутгаж 4 минут орчим чанана. Нарийн сонгино цацан таваглаж, хэрчим талхаа хамт олгоно.

4. Гадил, пекан самар, кокос, шоколадны үйрмэгтэй бялуу

Орц: 6 амны халбага давсгүй цөцгийн тос, 1/4 аяга элсэн чихэр, 1/4 аяга элсэн чихрийн сироп /golden syrup/, 1/2 цайны халбага хөөлгөгч сода, 1/4 цайны халбага давс, 1 ширхэг өндөг, 1 цайны халбага ваниллын охь, 1/2 аяга нухсан бүрэн боловсорсон гадил жимс, 1 аяга гурил, 1/3 аяга кокосын үйрмэг, 1/3 аяга жижиглэсэн пекан самар, 1/3 аяга шоколадны үйрмэг

Шарах шүүгээгээ 180 хэм урьдчилан халаана. 20 см-ын хэвийг цөцгийн тосоор тосолж, гурил цацна. Цөцгийн тосон дээрээ элсэн чихэр, элсэн чихрийн сироп, давс, өндөг, ваниллын охь, гадил жимсээ хийж холино. Хөөлгөгч сода, гурил, кокосын үйрмэг, пекан самраа хийж хутгана. Зуурмагаа хэвэндээ хийж, шоколадны үйрмэг цацаад 25-30 минут алтан шаргал болтол нь жигнэнэ. Гаргаад 5 минут хөргөөд зүсэж таваглаарай.

5. Жигнэсэн зэрлэг сонгино, боловсруулаагүй бор элсэн чихэртэй сэвэг зарам /Braised Leeks and Muscovado Lentils/

Lentil буюу сэвэг зарам гэдэг нь нэг ёсны үр аж. Хар, ягаан, шар, улаан, гэх мэтийн өнгөтэй байдаг энэ үр нь хуурай, хатуу, дугуй хэлбэртэй юм.

Орц: 3 том зэрлэг сонгино /хар ногоон хэсгүүдийг авна/, 1 амны халбага давсгүй цөцгийн тос, 1 цайны халбага оливийн тос, 1 аяга ногооны шөл, 1 цайны халбага зөгийн бал, чимх давс, перец, сэвэг зарманд: 2/3 аяга хар эсвэл ногоон сэвэг зарам, 1/2 амны халбага давсгүй цөцгийн тос, 1 цайны халбага оливийн тос, 1 амны халбага боловсруулаагүй бор элсэн чихэр, 1 цайны халбага будааны цагаан цуу, 1/4 аяга шинэхэн шарсан талхны үйрмэг, 3 амны халбага жижиглэн хэрчсэн яншуй

Цөцгийн тосоо том саванд хийж, дунд зэргийн гал дээр халаана. Зэрлэг сонгиноо босоогоор нь хоёр хуваагаад хуваасан талаар нь халсан тосондоо хийж, 3 минут орчим борлотол шарна. 1 цайны халбага оливийн тосоо сонгинон дээрээсээ нэмж, эргүүлээд дахин 2 минут шарна. Ногооны шөлөө хийгээд дээрээс нь зөгийн бал хийж, давс, перец цацна. Зөөлөн буцлах хүртэл галаа нэмж, 25 орчим минут буцалгана. Зэрлэг сонгиноо чанаж байх зуур 1 1/4 аяга усанд чимх давс хийж, сэвэг зармаа нэмээд агшаана. Хайруулын тавганд цөцгийн тос, оливийн тосоо хийж халаагаад сэвэг зарамаа хийгээд боловсруулаагүй бор элсэн чихэр, будааны цагаан цуу нэмж, чимх давс, нунтаг перец цацан бага зэрэг шарсхийн амт оруулна. Таваглахдаа эхлээд зэрлэг сонгиноо тавьж, дээр нь сэвэг зарамаа хийгээд талхны үйрмэг, яншуйгаар чимэглэнэ.

6. Үрчгэр мөөг, хэрээн нүдтэй спагетти

Орц: 5 ширхэг хатаасан үрчгэр мөөг, 500 гр спагетти, 1/4 аяга оливийн тос, дахиад бага зэргийг шүршихэд зориулж бэлтгэнэ. 3 амны халбага давсгүй цөцгийн тос, жижиглэн хэрчсэн 6 хумс сармис, жижиглэн хэрчсэн дунд зэргийн хэмжээтэй 3 ширхэг мангир, 1 багц хэрээн нүдийг 2 см хэмжээтэй тайрч бэлтгэнэ. 3/4 аяга ногооны шөл, 1/2 аяга өтгөн цөцгий, 1 ширхэг лимоны шүүс болон үрсэн хальс, давс, перец өөрийн хүссэн хэмжээгээр, 1/4 аяга үрсэн пармезан бяслаг

Буцалж байгаа халуун усанд үрчгэр мөөгөө хийж, 30 орчим минут зөөлөртөл нь чанана. Гаргаж уртынх нь дагуу 2 хувааж хэрчинэ. Мөөг чанасан усаа шүүж, гоймон чанах хэмжээний болтол ус нэмээд давс хийж, гоймонгоо 15 минут чанана. Дунд зэргийн гал дээр хайруулын тавганд цөцгийн тос, оливийн тос хийж халаана. Сармис, мангираа хийж, алтан шаргал болтол 4 минут орчим хутган шараад үрчгэр мөөг, хэрээн нүдээ хийж, ногооны шөл буцалгана. Хэрээн нүд болох хүртэл 3 минут таглан буцалгаад тагийг авч өтгөн цөцгийгөө нэмж, галыг багасган 3 минут орчим буцалгана. Гал дээрээс авч гоймон, лимоны шүүс болон үрсэн хальс, давс, перец, үрсэн бяслаг нэмж хутгана. Оливийн тосоор шүршиж, бага зэрэг бяслаг цацаад олгоно.

7. Фисташкийн самар, вандуйн соёотой нухаш

Орц: хэрчиж хуурсан 1/2 аяга фисташкийн самар, зөөлөн ногоон навчтай цөөн том атга вандуйн соёо /вандуйн соёо гэдэг нь мушгирсан ногоон иш/, 1 жижиг лимоны шүүс болон үрсэн хальс, 1 жижиг сармисны хумс, давс, перец, хэдэн амны халбагаас 1/4 аяга хүртэл хэмжээний оливийн тос, амтлагчинд шинэхэн базилик эсвэл гаа, үрсэн пармезан бяслаг

Оливийн тосноос бусад бүр орцоо гал тогооны комбайн /food processor/-т комбайндах зуураа тосоо шүршиж хийхдээ өөрийн хүссэн хэмжээгээр хийнэ. Тос бага бол аргуудуу, тос ихтэй бол зөөлөн нухаш болдог. Амтлагчаа өөрийн хүссэнээр тааруулаарай.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *