Аль ч эмнэлэгт таарч болох 16 төрлийн эмч. Та эдгээр эмч нарын алинтай нь учирч байсан бэ?

0

Эмч – магадгүй, дэлхий дээрх хамгийн сайхан бөгөөд чухал мэргэжил байх. Бие жоохон л эвгүйрхэхэд бид бүх хурдаараа эмч рүү л гүйдэг. Харамсалтай нь аливаа өвчлөл хүний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг байна. Хүмүүс сандарч айна, өөртөө санаа зовно. Айсан өвчтөнүүдтэй харилцах эмчийн сэтгэл зүй өвчтөний сэтгэл зүйд мэдэгдэхүйц ул мөр үлдээдэг.

Бид бүгдийн уулзаж үзсэн эмч нарын төрлүүдээс дурдахаар шийдлээ.

Пессимист буюу гутранги. Нөхцөл байдал маш муу байгааг, мөн удаан хугацаанд эмчлэгдэхийг өвчтөнд заавал хэлдэг

 

“Ухаалаг” үг хэлэх дуртай эмч. Амьдралын бүхий л нөхцөлд хэрэглэх стандарт хэлц мэддэг

 

Энтузиаст. Өөрийнхөө ажил мэргэжилд чин сэтгэлээсээ ханддаг. Бүх зүйл түүний сонирхлыг татна: томоохон батгаас эхлээд хүнд хэлбэрийн шүдний цоорол хүртэл

 

Өрсөлдөөн дунд амьдрах эмч. Өдрийн цайны богино завсарлага ч түүний хувьд том аз: өвчтөнүүд түүний өрөөг дaйран эзлэх гэж байгаа мэт дүр зураг харагдана

 

Өөртөө итгэлгүй эмч. Онош тавихаасаа өмнө их айж сандардаг, бас мэдээллийг тоон эх сурвалжаас хайдаг дадалтай

 

Маргашгүй эмч. Өвчтөнд ямар байгааг ойлгохын тулд нүднийхээ булангаар харахад л хангалттай

 

Сайхан сэтгэлтэй эмч. Ширүүн ааштай өвчтөнтэй хүртэл жоохон хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг л хандана

 

Гэмтлийн ширүүн эмч. Аймшигтай харагдах хэдий ч үнэн хэрэгтээ хүний дээд, бөөн хайр халамж

 

Судлаач. Ховор бөгөөд онц сонирхолтой тохиолдлыг уйгагүй хайдаг. Олсон бол хүүхэд шиг баярлана

 

Ухаантай хүүхдийн эмч. Санаанд оромгүй ямар ч асуултанд хариулт олохоос гадна этгээд хачин нөхцөл байдалд бэлэн байдаг

 

Илбэчин. Ид шидийн аргаар бүгдийг тайвшруулж багачууд төдийгүй томчуудын анхаарлыг хүртэл өөр тийш нь хандуулна.

 

Давхар даатгагч. Зөв онош тавихын тулд хэдэн ч шинжилгээ авахад бэлэн

 

Перфекционист. Түүний хувьд өвчтөн гэдэг бол – төгс болгох ёстой урлагийн бүтээл л гэсэн үг

 

Наргианч. Тоглоом шоглоомгүйгээр ажлаа хийж чаддаггүй. Тэр хошигнол нь нүд харанхуйлам байхыг яана

 

Судлаач. Хүмүүс бүгд худлаа ярьдаг гэж боддог. Тиймээс өвчтөнүүдээ ч гэсэн нүгэл хийсэн гэж хардаж сэрддэг

 

Супермен. Тусламж хэрэгтэй хүмүүст чадлаараа туслахын тулд өөрийгөө хайрлахгүй ажилдаа үxэн хатан зүтгэнэ

Та ямар төрлийн эмчтэй учирч байв? Одоо болтол мартаагүй сонирхолтой тохиолдол танд бий юу?

37
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *