Дэндүү амархан, энгийн гэмээр ажил хийгээд маш өндөр цалин авдаг 30 хүн. Зарим хүмүүс яаж амьдраад байгаа юм бэ?

0

Нэгэн түгээмэл ойлголт байдаг: сайхан амьдрахын тулд цаг наргүй хөдөлмөрлөх ёстой. Үнэндээ дандаа тийм байдаггүй ажээ. Зарим нэг хүмүүс ажил дээрээ бага хүч, цаг зараад хангалттай цалин авдаг юм байна. Reddit–ийн хэрэглэгчид ийм л түүхээсээ хуваалцжээ. Танд ч бас иймэрхүү зүйл тохиолдож байсан уу?

Би нэг удаа массажны сургуульд загвар болж ажилласан юм. Надад илл.эг хийгээд дээрээс нь цагийн 30 фунтын цалин өгсөн.

boredpanda.com

 

Хөрш маань цахилгаан станцад ажилладаг. Түүний ажил – дэлгэцийн өмнө суугаад аль нэг хэсэгт ослын дохио өгөх эсэхийг ажиглах үүрэгтэй. Ийм тохиолдол тун бага тул тэр ажлын цагийнхаа 99 хувийг тоглож эсвэл юм уншиж өнгөрөөдөг. Цагт 150 ам.долларын цалинтай.

boredpanda.com

 

Коллежид байхдаа хуучин дуугаар каталог хийдэг байлаа. “Ажлын” үндсэн үүрэг – дууг сонсоод товчлуур дээр дарах.

boredpanda.com

 

Би нисдэг тэрэгний станцад ажилладаг бөгөөд миний үүрэг зорчигчдын хэдэн цүнхийг нисдэг тэргэнд хийнэ, тэгээд л нисдэг тэрэг эргэж иртэл утсаа ухаад л сууна даа.

boredpanda.com

 

Би Хавайн усан аяллын хөтөч. Би өөрийнхөө үеийн хүмүүсээс 4 дахин илүү орлоготой. Ажлын цагийн тал хувийг усанд сэлж эсвэл завиар явж өнгөрүүлнэ. Заримдаа жуулчдад газарчилдаг.

boredpanda.com

 

Би нохой хамгаалах байгууллагад ажилладаг байлаа. Миний ажил гэвэл нэг орон дээр нохойтой зэрэгцэж хэвтээд хэдэн цагаар унтах. Надад цагийн 30 ам.доллар төлдөг байсан юм.

boredpanda.com

 

Би их сургуулийн мэдээллийн технологийн хэлтсийн менежер. Гэхдээ компьютерын бүхий л ажлыг техникчид хариуцдаг. Би сэлбэгийн захиалгыг батална, хуваариа хянана, тэгээд техникчид нэгэн зэрэг амралтаа аваад явахгүй байхаар зохицуулалт хийнэ.

boredpanda.com

 

Энэ бол Вана Уайт – Wheel of Fortune нэвтрүүлгийн хөтлөгч. Жижгэвтэр талбай дээр нааш цааш холхисныхоо төлөө жилд 4 сая доллар авдаг хүн дээ.

boredpanda.com

 

Би улсын байгууллагад захиргааны ажил хийдэг. Ихдээ л гэхэд өдөрт 5 захиа хүлээж авна, эдгээрийн 2 нь л надад хамаатай. Зуны турш би ойролцоогоор 20 дуудлага л авлаа. Миний хамгийн их ачаалалтай ажлын өдөрт би 45 минутад л бүгдийг амжуулдаг.

boredpanda.com

 

Би хоёр том компанид программ боловсруулж өгсөн юм. Одоо сард 15 мянган долларын цалин авч байна. Миний хийх ажил гэвэл – гэртээ суугаад программ хэвийн ажиллаж байгааг л хянана.

boredpanda.com

 

Би нэг ийм ажил хийдэг байлаа. Ажил хэргийн уулзалтад ирсэн хүмүүсийг зохих газарт нь хүргэх цахилгаан шатанд суулгаж өгнө. Энэ ажлынхаа цалингаар би Австралийн баруун эргээр бүтэн 3 сар сайхан аялсан даа.

boredpanda.com

 

Би мэдээллийн шинжилгээ хийдэг. Та адилхан 10 асуудлыг насаараа шийдэхэд бэлэн үү? Ийм албан тушаалд тавтай морил. Надад жилд 100 мянган доллар төлдөг.

boredpanda.com

 

Хог ачдаг машины жолооч. Үнэхээр амар ажил, бүр багшаас ч илүү цалин авдаг ажил шүү.

boredpanda.com

 

Дунд сургуулийн захиргааны туслах ажилтан хийгээд цагт 28 доллар авдаг. Би дүнгүүдийг шивнэ, хичээл тасалсан хүүхдийн эцэг эх рүү мейл явуулна. Ирсэн дуудлагуудыг би захирал эсвэл эмчид шилжүүлчихдэг. Би хийх ажлаа 15 минутад л амжуулдаг.

boredpanda.com

 

Радиологийн хяналтын техникч. Цагт 45 долларын цалинтай. Үндсэн ажилдаа нэг цаг л зарцуулдаг, бусад үед нь сошиал сүлжээ эргүүлнэ бас элдэв форум уншина.

boredpanda.com

 

Мэдээний хадмалыг хийдэг юм. Гэрээсээ ажиллана, ажиллах цагаа өөрөө зохицуулна, цагт 50-70 долларын цалинтай.

boredpanda.com

 

Би нотариатчин, үйлчлүүлэгчдийн дуудлагаар гэрээр үйлчилдэг. Өдөрт ойролцоогоор 4-7 хүнд үйлчлэх бөгөөд дуудлагын үйлчилгээ тус бүр 200-300 доллар.

boredpanda.com

 

Манай хотын гал cөнөөгчид жилд 6 оронтой тоотой цалин авдаг. Ажлын ихэнх цагийг амарч өнгөрөөдөг улс. Дуудлага ирэнгүүт юу гэж л зугтаах вэ, үүрэг хүлээсэн хүмүүс шүү дээ. Ажлаа нэр төртэй хийгээд гэртээ харихад үнэхээр урамтай байдаг юм.

boredpanda.com

 

Би дуудлагын төвийн менежер байлаа. Эхлээд оператораар ажилд орсон, дараа нь албан тушаал ахиад. Албан тушаал ахисны дараа жилд 50 мянган доллар авдаг болсон, бас гэрээсээ ажилладаг.  Заримдаа операторуудын ярьж байгааг сонсоод удирдамж өгдөг юм.

boredpanda.com

 

Оффисын хамгаалагч. Хянах камер харж сууна, ажлын ихэнх цагийг ном уншиж, тв шоу үзэж өнгөрөөдөг дөө.

boredpanda.com

 

Ачааны машины жолооч. Манай АНУ-д дундаж компанийн менежерийн дaйтай цалин авчихдаг юм.

boredpanda.com

 

Америкийн Fortune 2000 компанийн төслийн менежер. Гэрээсээ ажилладаг, жилд 6 оронтой тоогоор бичигдэх орлоготой. Үнэндээ миний ажлын цаг гэвэл долоо хоногт 4-хөн цаг.

boredpanda.com

 

Ачааны машины жолооч – өндөр орлоготой муугүй ажил шүү. Одоо ч эрэлт ихтэй болж, ямартай ч манай улсад. Ажлын уян хатан цагтай, тэр ч бүү хэл явах чиглэлээ хүртэл өөртөө тааруулж сонгож болно.

boredpanda.com

 

Хамгийн гоё “ажил”-ыг та нарт би хэлж өгье – машины зогсоол худалдаж аваад бусдад түрээсэлчих.

boredpanda.com

 

Миний ажлын үндсэн хэсэг – эрчимт эмчилгээний сувилагчдад туслах, өөрийн ажилтай холбоотой сургалтанд жилдээ нэг удаа хамрагдах. Сургалтанд суухад төвөгтэй зүйл байхгүй. Жилд 120 мянган долларын орлоготой.

boredpanda.com

 

Самосвалын жолооч ажилтай, уурхайд ажилладаг. Өдөртөө хэдхэн чиглэлд явна, жилийн орлого 70 мянган доллар.

boredpanda.com

 

Манай хэдэн хамаатнууд улсын байгууллагад (АНУ) ажилладаг. Тэдний цалин – жилд 100,000 гаруй доллар, гэхдээ ажлын өдөр 2-хон цаг л ажилладаг гэж байгаа.

boredpanda.com

 

Би цaгдаа. Манай хотын дундаж цалин – жилд 100,000 доллар. Жилд хөнгөн гэмт xэргүүд хааяахан л гарна.

boredpanda.com

 

Сургуулийн зөвлөлийн гишүүд. Манай сургуульд тэд сарын 5 мянган долларын цалин авдаг. Хийх ажил – заримдаа дүрэм тогтооно, бусад үед нь кофе уусан шигээ дэмий ярьж цаг өнгөрөөнө. Үнэн шүү.

boredpanda.com

Танд хамгийн их таалагдаж байгаа ажил аль нь байсан бэ?

6
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *