Халфетигийн гайхмаар үзэсгэлэнтэй хар сарнай

0

Халфетигийн гайхмаар үзэсгэлэнтэй хар сарнайТуркийн Евфрат мөрний зүүн эрэг дээр орших газар тариалангийн Халфети хэмээх жижиг бүс нутгийн сарнай цэцэгс ер бусын өнгөөрөө харсан хүний анхаарлыг эрхгүй татдаг. Хэлбэрийн хувьд ердийн сарнайтай адил боловч яг л будчихсан юм шиг хилэн хар өнгө нь энэ цэцэгний уугуул өнгө юм. Хар шид, шулмын тухай кино болон хүнд метал бичлэг зэрэгт дүрслэгддэг гайхмаар хар өнгөт сарнай нь хэдий хар өнгөтэй харагдах боловч үнэн хэрэгтээ маш тод улаан хүрэн өнгөтэй аж. Улирлын чанартай ургадаг хар сарнай нь зуны цагт цөөн тоогоор зөвхөн Туркийн Халфети нутагт ургадаг. Сарнайн хар өнгөтэй болдгийн учир нь Евфрат мөрний газрын гүнд нэвчсэн усны хүчиллэг суурины түвшин болон тус бүс нутаг орчмын хөрсний өвөрмөц нөхцлөөс шалтгаалдаг байна. Хаврын саруудад гүн улаан хүрэн өнгөтэй байснаа зуны улиралд хар өнгөтэй болдог энэ цэцгийг нутгийн Туркууд хайр-үзэн ядалтын билэгдэл, нууцлаг байдал, итгэл найдвар, хүсэл тачаал билэг тэмдэг гэж үздэгийн дээр үхэл хагацал болон муу мэдээний тэмдэг ч гэж үздэг. Харамсалтай нь Халфетигийн хар сарнай устах аюулд ороод байгаа төрөл зүйл болжээ. 1990-ээд оны үед Биречик далан баригдаж, уугуул иргэд хуучин Халфетигаас нүүснээс хойш устаж үгүй болох аюул нөмөрсөн юм. Далан баригдсаны дараа хуучин Халфети болон хэд хэдэн тосгод Евфратын газар доорх усанд живсэн бөгөөд хуучин байршлаасаа 10 км-ийн зайд Караотлак тосгоны газар дээр шинэ Халфети тосгон бий болжээ. Хэдий энэ зай тийм хол биш ч үзэсгэлэнт хар сарнай цэцэгсийн хувьд үхлийн аюултай зай байв. Тосгоны иргэд цэцэгсээ шинэ цэцэрлэгтээ суулгасан ч цэцэгс шинэ хөрсөнд тийм ч сайн дассангүй. Энэ нь хар сарнай цэцэгсийн ургалтын бууралтанд дэндүү ихээр нөлөөлсөн юм. Нутгийн мэргэжлийн албаныхан хар сарнай цэцгийн өсөлтийг дэмжихээр хүчин чармайлт гарган ажиллаж байгаа ба Халфетигийн иргэдээс үр авч, уугуул хөрстэй нь ойролцоо хөрс бүхий хүлэмжинд тариалж байгаа нь энэхүү үзэсгэлэнт цэцгийн өсөлтөнд бага ч болов нөлөөлж байгаа ажил болж байгаа аж.

6
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *