Аав нь даашинз өмсөх дуртай хүүгийнхээ хүсэл сонирхлыг цаг ямагт дэмждэг ба аавын хайр нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтоос хамаагүй илүү гэдгийг харуулж чаджээ

0

Эцэг, эхчүүдийн хувьд амьдралынх нь гол зорилгуудын нэг бол яах аргагүй хүүхдээ хайр халамжаар дутаалгүй өсгөж, өөрийгөө хайрладаг, хүндэтгэдэг, өөрийнхөөрөө байж чаддаг бие хүн болгон төлөвшүүлэх явдал байдаг билээ. Тэгвэл Jared Qwustenuxun Williams хүү Finn-дээ яг л ингэж ханддаг аавуудын нэг ажээ. Тэрбээр даашинз өмсөх дуртай хүүгийнхээ хүсэл сонирхлыг цаг ямагт дэмждэг. Манай сайт уншигч танд хүүгийнхээ сонирхлыг дэмжиж, өөрөөрөө байх боломжийг нь бүрдүүлж өгөхийг зорьж буй нэгэн аавын тухай өгүүлэх гэж байна.

Хөвгүүдийнхээ хувьд Jared хамгийн сайн найз, хамгийн том дэмжигч нь байсаар ирсэн.

© Jared Qwustenuxun Williams / Facebook, © Jared Qwustenuxun Williams / YouTube, © Qwustenuxun / Patreon

Jared эхнэр, хоёр хүүгийнхээ хамт амьдардаг, хөвгүүдтэйгээ цагийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлж, аливааг зааж сургах дуртай эгэл жирийн аавуудын төлөөлөл. Хэдийгээр тэрээр хүүхдүүдээ нийгмийн амьдралд хөлөө олоход нь туслах гол хүн ч гэлээ нийгмийн хувьд зөв гэж боддог нийтлэг нэгэн зүйлийн эсрэг байхыг хүүхдүүддээ сургадаг ажээ.

Хамгийн анх хүү нь даашинз өмссөн байгааг хараад Jared маш их гайхсан гэдэг.

© Jared Qwustenuxun Williams / Facebook, © Jared Qwustenuxun Williams / YouTube, © Qwustenuxun / Patreon

© Jared Qwustenuxun Williams / Facebook, © Jared Qwustenuxun Williams / YouTube, © Qwustenuxun / Patreon

© Jared Qwustenuxun Williams / Facebook, © Jared Qwustenuxun Williams / YouTube, © Qwustenuxun / Patreon

Нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр хүүхэд байхдаа бусдад дээpэлхүүлж, гaдуурхагддаг нэгэн байсан тухайгаа ярьсан байдаг. Энэ нь ч түүний амьдралд маш том сургамж болон үлдэж байсан аж. Иймээс л тэрбээр хүүгээ даашинз өмсөөд зогсож байгааг нь хараад маш ихээр гайхахын зэрэгцээ, хүүгээ улам илүү хайрлаж, өөрийнхөөрөө байх боломжийг нь бүрдүүлж өгөхөөр хичээх болжээ. Тухайн үед аав хүний хувьд хүүгээ дэмжиж байсан ч бусад хүмүүс хүүг нь юу гэж бодох бол, хүүхэд байхдаа мэдэрч байсан тэр таагүй мэдрэмжүүдийг хүү нь бас мэдрэх болов уу гэсэн бодол түүнд давхар төрж байсан гэдэг. Ингээд эхнэртэйгээ удаан хугацаанд ярилцсаны эцэст тэд хүүгээ өөрийнх нь хүслээр байлгаж, сонирхлыг нь дэмжих шийдэлд хүрсэн аж.

Аав, хүү хоёр хамтдаа бусдын сөрөг шүүмжлэлүүдийг даван гарч чадсан.

© Jared Qwustenuxun Williams / Facebook, © Jared Qwustenuxun Williams / YouTube, © Qwustenuxun / Patreon

© Jared Qwustenuxun Williams / Facebook, © Jared Qwustenuxun Williams / YouTube, © Qwustenuxun / Patreon

© Jared Qwustenuxun Williams / Facebook, © Jared Qwustenuxun Williams / YouTube, © Qwustenuxun / Patreon

Jared хүүтэйгээ гэр бүлийнхээ бахархал, үнэт зүйлсийн талаар болон хүүгээ хүчтэй, тэсвэр хатуужилтэй нэгэн гэж боддог талаараа байнга хэлж, ярилцдаг ажээ. Түүнчлэн түүний найз нөхөд, эргэн тойрны хүмүүс ч түүний даашинз өмсөх сонирхлыг хүндэтгэж үздэг, түүнийг ойлгодог хүмүүс байдаг нь азтай хэрэг биз ээ. Jared-ын найзууд дунд ч шотланд эрчүүдийн уламжлалт банзал өмсөх дуртай болон хүйсээ солиулсан хүмүүс олон байдаг аж. Сургууль дээрээ ч Finn хүү өөрийгөө бусад хөвгүүдээс өөр гэж огтхон ч боддоггүй бөгөөд зүгээр л банзал өмсөх дуртай энгийн нэгэн жаал гэж өөрийгөө үздэг гэнэ.

Эцэг эхчүүдэд Jared ийнхүү зөвлөж байна.

© Jared Qwustenuxun Williams / Facebook, © Jared Qwustenuxun Williams / YouTube, © Qwustenuxun / Patreon

Jared бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хандаж тэвчээртэй байхыг уриалж байгаагаа илэрхийлжээ. Бага насны хүүхдүүд насанд хүрсэн бидний хувьд энгийн биш мэт зүйлсийг хийх нь энгийн л үзэгдэл. Түүний хүү шиг даашинз өмсөхийг хүсдэг нэгэн ч байж болно. Хамгийн гол нь энэ бол тэдний өөрийн хүсэл, өөрийн амьдрал гэдгийг хүндэтгэж, зөвхөн өөрийн үзэл бодлоор тэдэнд хандахгүй байхыг зөвлөж, “Та зөвхөн хүүхдийнхээ алдаа, оноог дэнслэх бус бие хүнийг өсгөж, хүмүүжүүлж байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй” хэмээн уриалжээ.

Хэрэв таны хүү даашинз өмсөхийг хүсвэл та зөвшөөрөх байсан уу?

2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *