Нэг удаа үйлчлүүлээд гарсны дараа дахиж үйлчлүүлэх хүслийг нь өөрийн эрхгүй төрүүлж чаддаг 17 дэлгүүр. Худалдан авагчдыг ингэж л татдаг юм шүү дээ…

1

Бидэнд дахин дахин очиж үйлчлүүлмээр санагддаг дэлгүүр гэж байдаг. Үйлчилгээ сайтай болон бараа бүтээгдэхүүн нь чанартайгаас гадна ер бусын дотор болон гадна засал чимэглэл нь үйлчлүүлэгчдийг өөрийн эрхгүй татдаг. Нохойгоо суулгаж болох түрдэг тэрэг, уулын гутлыг шалгаж авахад зориулсан тестийн зам гээд үйлчлүүлэгдчийн анхаарлыг татаж чадах зүйлсийг хэрхэн хийхээ дизайнерууд сайн мэднэ.

Хамгийн чадварлаг дизайнерууд дотор, гадна засал чимэглэлийг нь хариуцсан, үйлчлүүлэгчдийг байнга татаж байдаг 17 дэлгүүрээр хамтдаа зочилцгооё.

1. “Үнэт эдлэлийн дэлгүүрийн хаалганы бариул яг л алтан бөгж шиг харагдаж байна.”

© littleorganbigm / Reddit

 

2. Харин нарийн боовны үйлдвэрийн хаалганы бариул бол урт нарийхан франц талх

© stimilon / Reddit

 

3. “Их дэлгүүрийн цахилгаан шатны товчлууруудыг нээлттэй номын хуудсан дээр суулгажээ.”

© OverlordMikan / Reddit

 

4. “Германд байрлах спорт хувцас, хэрэгслийн дэлгүүрт каноэ завь худалдаж авах сонирхолтой хүмүүст зориулсан жижиг хэмжээний тестийн нуур байдаг.”

© forceofsmog / Reddit

 

5. “Энэхүү ачаа тээшний дэлгүүрт нисэх онгоцны суудлыг байрлуулсан бөгөөд ингэснээр үйлчлүүлэгч худалдаж авсан том оврын цүнхээ сандлын дээр болон доор тавьж, шалгаж үзээд авч болох юм.”

© nos***z0ne / Reddit

 

6. “Энэ их дэлгүүрт дугуйгаар явж болох унадаг дугуйн зам байдаг.”

© RodjerExplosion / Reddit

 

7. “Бангкок дахь их дэлгүүрт 2 төрлийн сагс бий – тусламж хэрэгтэй болон ганцаараа үйлчлүүлэх хүсэлтэй үйлчлүүлэгчдэд зориулсан.”

© saksith / Reddit

 

8. “Энэ спорт хувцас, хэрэгслийн дэлгүүрт зарагдаж буй майхнуудын жижигрүүлсэн хувилбарууд бий. Ингэснээр майхныг заавал дэлгэж үзэх шаардлагагүй.”

© self_Sim / Reddit

 

9. Харин эдгээр нарийвчилсан хийцтэй мини-буйдангуудыг тавилгын дэлгүүрээс олж харлаа

© DragonLoad / Reddit

 

10. “Энэ дэлгүүрийн ханыг бүхэлд нь цехинээр хийсэн учраас хүмүүс дээр нь юм бичиж болно.”

© Razatappa / Reddit

 

11. “Миний түрдэг тэрэг гар утас тогтоогчтой.”

© Penguinkeith / Reddit

 

12. “Энэ хүнсний дэлгүүрийн түрдэг тэрэг болгонд хаанаас, юу авч болохыг заасан газрын зураг байдаг.”

© JPfowl / Reddit

 

13. “Токио дахь энэ дэлгүүр яг л Италийн хот шиг харагддаг. Гэхдээ энэ бол дэлгүүрийн дотор тал нь юм.”

© Spl420iff / Reddit

 

14. Энэ дэлгүүрт тэжээвэр амьтдад зориулсан түрдэг тэрэг бий. Тиймээс та тэжээвэр амьтантайгаа хамт дэлгүүр хэсэх боломжтой.

© MerleChi / Reddit

 

15. Тэгвэл энэ дэлгүүрт бүр нохойг юм уухад зориулсан тусгай хэсэг хүртэл байдаг

© NutellaOreoReeses / Reddit

 

16. “Японы дэлгүүр дэх дотроо хөргөгчтэй шүүгээ – энд хүйтэн хоол хүнсээ тавьж болно.”

© new_number_one / Reddit

 

17. “Уулын гутланд зориулсан тестийн зам орон нутгийн Декатлон дэлгүүрт байдаг.”

© HansTilburg / Reddit

Та урьд өмнө нь гайхшрахгүй байхын аргагүй ер бусын дизайнтай дэлгүүрээр зочилж байсан уу? Хэрэв та догь дизайных нь зургийг авсан бол бидэнтэй хуваалцаарай.

120
ГайхмаарГайхмаар
29
ГоёГоё
15
БахархмаарБахархмаар
14
ХөөрхөнХөөрхөн
13
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
6
Ха ХаХа Ха
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Zul Linda

    Zul Linda

    2020/10/21 at 11:50

    Мөнх Оргил

  2. Мөнх Оргил

    Мөнх Оргил

    2020/10/21 at 14:02

    Zul Linda haalganii bariuliig ystoi bodoj bgaaguin bna shuu 🤔🤔 goy sanaanuud bna 🤗😘

  3. Zul Linda

    Zul Linda

    2020/10/21 at 15:09

    Мөнх Оргил oonho😊😘

  4. БатЭрдэнэ.Х

    БатЭрдэнэ.Х

    2020/10/21 at 18:58

    Zul Sar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *