Тиктокчин залуу хэнд ч хэрэггүй лайфхакуудыг элэглэж, яг одоо сошиал сүлжээг бaйлдан дагуулж байна. Түүний хошигнолыг үзсэн интернет хэрэглэгчид нулимсаа гартал инээх ажээ

0

Интернетээс хүнд хэрэгтэй маш олон мэдээллийг олж авч болно. Дэлхийн хүмүүс бие биетэйгээ төрөл бүрийн лайфхакуудыг хуваалцах бөгөөд энэ нь хэн нэгний амьдралд тус нэмэр болно гэж найддаг. Үнэндээ зөвлөгөө болгон хүнд хэрэгтэй байддаггүй бололтой, заримдаа бүр ямар ч хэрэггүй лайфхакууд хүртэл байхыг яана.

Тиктокчин Хабане Ламе хэнд ч хэрэггүй лайфхакуудыг хог болгон мартагдуулахыг хүсээгүй тул ганц ч үг хэлэхгүйгээр элэглэхээр шийджээ. Магадгүй та энэ залууг сошиал сүлжээний ертөнцөөс харсан ч байж магадгүй юм.

Тиктокчин залуу хэнд ч хэрэггүй лайфхакуудыг элэглэж сошиал сүлжээг бaйлдан дагуулж байна

Хабане Ламе – 21 настай, Италид амьдардаг тиктокчин залуу. Амьдралаа хөнгөвчлөх хүсэлдээ автаж хэнд ч хэрэггүй лайфхакууд зохиосон хүмүүсийг элэглэж хийсэн түүний бичлэгүүд нь интернетэд алдаршиж байна.

 

Залуу бичлэгтээ ганц ч үг хэлэхгүй, гэхдээ түүний нүүрний хувирал, үйл хөдлөл бүгдийг илэрхийлнэ

 

Зарим нэг лайфхакыг өөр тиктокчин биш харин Ламе өөрөө хийж байна уу гэлтэй л харагдана

Ламегийн элэглэж байгаа лайфхакууд нь хүний амьдралыг хөнгөвчлөхгүй нь тодорхой тул хэн ч ашиглаж үзээгүй байх. Гэхдээ одоо үр дүнгүй лайфхак гэж хэлж болохооргүй боллоо, яагаад гэвэл хөгжилтэй залуу тиктокчины ачаар бид сэтгэлээ сэргээж байна шүү дээ.

 

Юм болгоныг хүндрүүлэх ямар хэрэг байна аа?

 

Энгийн байх – хамгийн шилдэг сонголт

Ламе 2020 оны 3 дугаар сараас ТикТок-д зориулж бичлэг хийх болжээ, гэхдээ тэн*г лайфхакын тухай хөгжилтэй бичлэг хийж эхэлснээс хойш л алдаршсан юм. Өнөөдрийн байдлаар Хабанег 36 сая хүн дагаж байна.

 

Энэ залуу сошиал хэрэглэгчдийг хэрхэн инээлгэхээ сайн мэднэ

Хэрвээ та илүү их бичлэгийг үзэхийг хүсвэл түүний ТикТок хуудсаар зочлоорой.

177
Ха ХаХа Ха
14
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *