Бодит амьдрал дээрх зүйлс дээр тулгуурлан, санаа авч бүтээсэн “Оддын дaйн” цуврал дээр гардаг 7 дүр зураг

0

Оддын дaйн цувралтай холбоотой баримт цуглуулж бичнэ гэвэл бүхэл бүтэн номын санг дүүргэх хэмжээний их бүтээл болох нь гарцаагүй. Иймээс ч түүхч, найруулагч George Lucas-ын хийсэн бүтээлүүдэд маш нарийн хийц, санаа шингэсэн байдаг биз ээ. Манай сайт уншигч танд Оддын дaйн цувралын бодит зүйлсээс санаа авч бүтээсэн 7 зүйлсийг танилцуулж байна.

1. Darth Vader-ын өмсгөлийг самурайн өмсгөлөөс санаа авсан

© Felice Beato / Wikimedia Commons, © CC-PD-1.0, © Star Wars: The Empire Strikes Back / Lucasfilm Ltd.

Darth Vader-ын өмсгөлийг японы самурайн өмсгөлөөс сэдэвлэн хийсэн бөгөөд Sith Lord-ын дүрийг японы Дате Масамүнэ хэмээх самурайгаас санаа авч бүтээсэн ажээ.

Иймээс ч Darth Vader болон Дате Масамүнэ нарын түүх хоорондоо маш адилхан байдаг аж. Тухайлбал, тэд хоёул өнчин өсч, алдар нэрийн оргилд хүрч чадсан намтартай. Түүнчлэн хоёулаа догшин түрэмгий зангаараа хүлэг баатруудыг айлгадаг, хар хуяг дуулга өмсдөг гэх мэт олон ижил шинж чанарууд тэдэнд бий.

 

2. Сансрын тyлаанууд 20-р зууны агаарын бaйлдаануудаас сэдэвлэгдэн бүтсэн

© Acroterion / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0, © Star Wars: The Empire Strikes Back / Lucasfilm Ltd.

Сансрын тyлааны зургийг авах үед George Lucas 20-р зууны дунд үеийн агаарын бaйлдааны зураглалыг жишээ болгон авч кинондоо шингээж өгсөн гэдэг. Түүнчлэн тус цувралд гарах бүх хөлгүүд бодит нисэх онгоцны хуулбар ажээ. Тухайлбал, Millennium Falcon хөлгийг Boeing B-29 нисэх онгоцноос сэдэвлэн бүтээсэн байна. Мөн түүний гаргадаг дуу чимээ бүгд бодит нисэх онгоцны хөдөлгүүрийн чимээ бөгөөд 1970-аад оны дунд үед Mojave элсэн цөлд болсон нисэх онгоцны уралдааны бичлэгийг Оддын дaйн киноны дууны инженер зориуд очиж бичсэн байдаг ажээ.

 

3. Jedi Order-ын дүрийг Knights Templar-аас санаа авч бүтээсэн

© Henri Lehmann / Wikimedia Commons, © CC BY-SA 3.0, © Star Wars: The Last Jedi / Lucasfilm Ltd.

Jedi Order-ын дүр японы самурай болон хятадын Шаолин сүмийн хуваргуудаас санаа авч бүтээсэн ч түүний амьдралын зорилго, хийж буй үйл хөдлөлүүд нь дундад зууны үеийн шашин түгээн дэлгэрүүлэх зорилготой Knights Templar хэмээх байгууллагатай тун төстэй байдаг ажээ. Түүний малгайтай нөмрөг, өмсгөл нь ч дундад зууны үеийн цагаан нөмрөгтэй сүмийн дaйчидтай ижил харагдаж байгааг та дээрх зургаас харж байна. Knights Templar-ыг Францын 4-р Филипп хаан дарсан байдаг.

 

4. Yoda-гийн дүрийг Алберт Эйнштэйнээс санаа авч бүтээжээ

© Orren Jack Turner / Wikimedia Commons, © CC-PD-1.0, © Star Wars: The Empire Strikes Back / Lucasfilm Ltd.

Ухаалаг байдлаараа алдартай Yoda-гийн дүрийн гадаад төрхийг нэрт эрдэмтэн Алберт Эйнштэйнээс санаа авч бүтээжээ. Түүний дүрийг түүний дээрх хөрөг зурагнаас санаа авч, үрчлээс, цагаан үс, нүд зэргийг нь зурж гүйцэтгэжээ.

 

5. Тyлааны хэсгийг Японы тyлааны кендо урлагаас санаа авчээ

© Shinichi Suzuki / Wikimedia Commons, © CC-PD-1.0, © Star Wars: The Phantom Menace / Lucasfilm Ltd.

Хулсан сэлмээр тyлалддаг японы кендо хэмээх тyлааны урлагаас санаа авч лайтсабер тyлааны зураг авалтыг хийсэн байдаг. Түүнчлэн тyлааны хэсэгт дүрүүд кендо арга барилаар зогсолт, дaйралт, хамгаалалт хийдэг ажээ.

Мөн Luke Skywalker-ын дүрээрээ алдартай жүжигчин Mark Hamill-ын хувьд Япон улсад сурсан жилүүддээ тулааны кендо урлагийн бэлтгэлд хамрагддаг байжээ.

 

6. Галактикийн Бүгд Найрамдах улсыг Эртний Ромоос сэдэвлэн бүтээсэн

© Star Wars: The Phantom Menace / Lucasfilm Ltd., © Benh LIEU SONG / Wikimedia Commons, © CC BY-SA 2.0

Оддын дaйн киноны зохиол ерөнхийдөө Ромын Бүгд Найрамдах улсын сүүл, Ромын Эзэнт Гүрний эхэн үеийн түүхтэй дүйдэг ажээ. Үүнийг ч тус цувралын эхний 3 ангиас тод харах боломжтой байдаг нь Галактикийн Бүгд Найрамдах улс бага багаар нуран унаж, цөөн тооны удирдагчид Галактикийн Эзэнт улсыг үндэслэдгээс харагддаг.

Мөн Набу гараг дээрх барилга байгууламжууд Ромын Эзэнт Гүрний харъяа Византийн Эзэнт Гүрний үеийн барилгуудаас санаа авч хийгдсэн ажээ.

 

7. Luke болон Vader нар кино найруулагч, зохиолч George Lucas болон түүний аавыг төлөөлжээ

© Star Wars: Return of the Jedi / Lucasfilm Ltd.

Оддын дaйн цувралынгол амин сүнс болсон Luke болон Vader нарын харилцаа найруулагч, зохиолч George Lucas-ын хувийн амьдралтай нягт холбогдсон байдаг ажээ. Түүний аав амьдрал дээр хатуу дэг жаягтай, хүүгээ кино ерөнцөд оруулах сонирхолгүй, үүнийг нь эрс эсэргүүцдэг нэгэн байсан тул эцэг хүү хоёр харилцаагаа тасалсан байдаг нь Vader болон Luke нарын дүрд амилсан байдаг билээ.

Түүнчлэн George Lucas-ын аав хүүгээ хувийн бизнестээ оруулж, түүнийг залгамжлаасай гэж хүсдэг байсныг ч тэрээр кинондоо шингээсэн нь Darth Vader хүүгээ дуудаж, хар талд нэгдэхийг санал болгодгоос харж болно. Мэдээж бодит амьдрал дээр Lucas аавынхаа саналаас татгалзсан тул кинон дээр ч Luke ямар шийдвэр гаргасан нь ойлгомжтой биз ээ. Түүнчлэн киноны төгсгөлд Luke болон Vader нар уулзаж, хүү нь аавыгаа уучилдаг бол, аав нь хүүгээ аварч гэм буруугаа цайруулдаг билээ. Харин бодит амьдрал дээр George Lucas аавтайгаа эвлэрсэн болов уу?

Таны хувьд Оддын дaйн цувралын хамгийн дуртай үзэгдэл ямар үзэгдэл вэ?

11
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *