Уламжлалт амьдралаасаа холдсоор буй Монголын цаатан түмний аж амьдрал гэрэл зургийн дуранд

1

Мэргэжлийн гэрэл зурагчин Хамид Сардар-Афками өмнө нь Непал улсад аж төрж, Төвдөд сурч Гималайн их уулсын өвөр болон ар бэлээр амьдарч буддын шашинт нутагт ижилдэн дассаныхаа дараа манай орныг зорьж нүүдэлчин аж амьдрал болон уламжлалт амьдралаасаа улам бүр холдсоор буй цаатан түмний амьдрал, тэдний шашин шүтлэгийг судлах ажилд ханцуй шамлан орж байжээ.

Тэрээр Төвд болон Монгол хэлийг гаргууд эзэмшсэн нэгэн бөгөөд Харвардын их сургуульд санскрит болон төвд судлалаар докторын зэрэг хамгаалж байсан аж.

 

Тэрээр Хөвсгөлийн цаатан түмнийг цаа бугатай амьдралаа холбосон түрэг гаралтай хүмүүс хэмээн тодорхойлжээ. Төв монголчуудаас ялгаатай нь тэд цаа бугын сүүг тогтмол хэрэглэж, түүгээр бяслаг цагаа хийж хэрэглэдэг гэж аж амьдралыг нь онцлон өгүүлжээ. Түүнчлэн монголчуудтай хамтран хандгай, бодон гахайн авд явж ирсэн эртний уламжлалтайг ч мөн дурдсан аж.

Харамсалтай нь өдгөө өөрийн уламжлалт амьдралын хэв маягтай үлдсэн ердөө 44 гэр бүлийн 200-400 орчим хүмүүс л байгаа гэсэн судалгааг тэрээр хийжээ.

Тэрээр “Цаатнууд” нэртэй баримтат бүтээлд зураглаачаар ажиллаж, Хөвсгөл нуур даган тайга хөвчөөр жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдрах цаатан иргэдийн ахуйг дүрсэлжээ.

Өдгөө хөвсгөлийн тайгад уламжлалт ахуйгаа хадгалан авч үлдсэн цаатан түмний дунд буй хамгийн өндөр настан нь 96 настай бөө Цэвээн гуай бөгөөд цаатнуудын дунд тэрээр одоо үеийнхнийг өвөг дээдэс, ариун дагшин ойн савдагтай уулзуулдаг нэгэн гэдгээрээ алдаршсан байна хэмээн тэмдэглэжээ.

Цаатнуудын хувьд бөө мөргөл шүтлэгтэйн зэрэгцээ байгаль дэлхийн сахиус онгодтой зохицон амьдрахын тулд эх дэлхий, ан амьтадтай хүндэтгэлтэй хандаж байхыг үе уламжлан сургаж ирсэн байна.

Тэрхүү бүтээл нь Банф кино наадмаас “Уламжлалт аж байдлыг дүрсэлсэн шилдэг бүтээл” өргөмжлөлийг хүртсэн юм.

5
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Unegjin Goo

    Unegjin Goo

    2022/01/13 at 23:59

    hotsrogdson ulamjlalaas salah heregtei

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *