
Кинонд битгий итгэж бай! Заримдаа интернет дээр тавьсан худал зураг шиг л худал хуурмаг зүйл их гарна. Үүнийг батлах хэд хэдэн сайхан жишээ ч бидэнд байна.
Reddit-ийн хэрэглэгчид дараах асуултанд хариулж: “Кинонд үзүүлж байгаа ямар бодит бус зүйл таны уур бухимдлыг хамгаас их хүргэдэг вэ?”. Үүнд аймшгийн эсвэл супер баатартай киноны үйл явдлыг дурдаагүй юм. Бид арай ахуйн гэмээр асуудлуудыг хөндсөн. Бидний амьдрал дээр тохиолддог ямар зүйлсийг дэлгэц дээр өөрөөр үзүүлж байна вэ?
Та ч гэсэн өөр алдаа олж харсан л байгаа болов уу.
1.
Сайн залуу буйдангийн ардуур үсэрдэг, муу залуус буйданд 1000 сум зоогоод л, тэгсэн ганц ч сум буйданг нь нэвт буудаж чадахгүй байж энэ тэр. Юугаар хийсэн буйдан гэхээрээ ийм байдаг юм, чөтгөр ав гэж?! ladies-pmme-nudespls
2.
Хэд хэдэн дайсантай зэрэг зодолддог хэсэг. Тэд нар их эелдэг болохоор ээлжээ хүлээгээд л, бусад нөхдийгөө зодуулж байж л тулаанд ордог. Үнэн хэрэгтээ ийм нөхцөл байдалд орвол бүгд л нэгэн зэрэг дайрна шүү дээ. PunchyPractitioner
3.
“Надад төлөвлөгөө байна”
“Ашгүй дээ, ямар?”
“Тайлбарлах цаг алга. Зүгээр л надад итгээд дагаад яв” mywifemademegetthis
4.
Эмнэлгийн эмч нар яагаад ч юм бүх ажлаа өөрсдөө л хийх юм. Өвчтөнөөс шинжилгээ авч байна, дусал залгаж байх юм, тархины MRI уншина. Харин сувилагчид? Байхгүй, тийм юм сонсож байгаагүй юу? Eevee027
5.
Дээд зэргээр бэлтгэгдсэн, бүрэн зэвсэглэсэн 10 цэрэг, хэдэн мэргэн буучид, бас дайсны нисдэг тэрэг бүгд зугтааж байгаа гол дүр рүү буудаад л…
Тэдний онож чадах цорын ганц зүйл гэвэл – гол дүрийн баатрын хөл доор байгаа хөрсийг л онож байна даа. I_hate_traveling
6.
3-4 зэрлэг хүүхэд амьдардаг айл дээд зэргийн цэвэрхэн бас эмх цэгцтэй байдаг. livinlying
7.

Бид Латин Америк руу явж байна. Даруйхан шиг шар филтерээ тавиарай. YellowStar012
Зөвхөн Латин Америк ч биш юм байна, Холливудад бүс болгон нь өөрийн брэнд болсон өнгөтэй байдаг шүү.
8.
Хэн нэгэн толгой дундуураа цохиулаад ухаан улдаж унана, хоёр минутын дараа юу ч болоогүй юм шиг зүгээр л босоод явдаг. IRatherChangeMyName
9.
Гал түймэр гарч байхад хэн ч утаанд нь угаартаж үхэхгүй. Дүрүүд тэнд хэдэн зуунаар ч хамаагүй амьдарна, хөгжилтэй нь аргагүй хөөрөлдөөд л, ханиалгаад л, ид шидийн байдлаар гал дотроос гараад ирдэг, гудамжинд гарч ирээд л бүх зүйл хэвийн. Магадгүй хацар дээрээ ганц хоёр хөө л болох биз, бас хэдхэн удаа ханиасан болно. likethatwookie
10.
Цагдаа хянах камерын бүрсгэр бичлэг үзэж сууна.
Цагдаа: “Та дүрсийг нь жаахан тодруулаад өгөөч үү?”
Мэргэжилтэн: “Мэдээж, компьютер бүгдийг нь хийгээд өгнө шүү дээ”
*дэлгэц дээр тув тунгалаг, нягтаршил сайтай дүрс гараад ирлээ*
Цагдаа: “Өө, Бурхан минь” ToGrillAMockingbird
11.
Кинонд гардаг хүүхэд болгон ямар нэгэн шалтгаанаар гоц ухаантай байх юм. Тэд 10 настай жирийн хүүхэд байж болохгүй. Бас гартаа бүгд Рубик шоо барьсан байхыг нь яана. dancingbanana123
12.
Адал явдал, тулаантай кинонд гардаг сайн залуугийн барьж яваа машин яаж ч юм мөргөж, дайрч байсан явсаар л байна, аюулгүйн дэр энэ тэр нь ердөөсөө ч гарч ирэхгүй. crucifix_peen
13.
1-р хүн: Хүүе, та Х-ийн тухай сонссон уу?
2-р хүн: Үгүй, юу байдаг юм?
1-р хүн: Бүх л мэдээгээр гарч байна, цаана чинь. Би танд үзүүлье.
(зурагтаа асаана, ингээд мэдээллийн бүх сувгаар ЯГ л тэдний ярьж байсан зүйл гарч таарна. ustlefoot_60219
14.

Задгай үстэй бүсгүй зодолдож байна. Бүсгүй дайснуудаа ямар нэг зүйлээр дүрээд алчихлаа, та нар юу ч хараагүй гэдгийг би мэднэ ээ. DownwardLazy
15.
Хүмүүс дуу чимээ ихтэй, хүмүүс чихцэлдсэн бааранд бие биенээ ямар ч асуудалгүй сонсоод байх юм. I_hate_traveling
16.
Дөрвөн хүнийг нүүрэн дундуур нь нам цохьчихоод ерөөсөө юу ч мэдрэхгүй юм. Би нэг удаа зодолдоод өрсөлдөгчөө унагааж чадсан. Тэр үед бол ёстой аймшгийн өвдөж байсан юм. Зууралдаж авсан байхад хэн ч “ялахгүй”, зүгээр хэн нэг нь л бага бэртэж гэмтэнэ. orexinbaby
17.
“Бүрэн хамгаалалттай энэ сервер рүү нэвтэрч чадах уу?”
*10 секунд компьютерын гарын товчлуур дээр замбараагүй дарав*
“Би нэвтэрчихлээ” bb1950328
18.
ЖОЛОО БАРЬЖ БАЙХДАА ЗАМАА ХАРЖ ЯВААЧ ЭЭ! Зорчигч руугаа харлаа гэхэд 5 секундээс илүү бүү гар. Hi_I_am_karl
Та киноны ямар үзэгдлийг бодит амьдралтай нийцэхгүй гэж үздэг вэ?








Э. Дөлгөөн
2020/10/21 at 16:01
lol
Ж. Энхбазар
2020/10/21 at 18:50
000000
Anand Anand
2020/10/21 at 21:21
8n sumtai buugaar 10n hed buudah
Баагий Баагий
2020/10/22 at 11:44
2 уулын хооронд дайн болж байхад хоорондоо шивнэлдэж ярилцах
Oko Touka
2020/10/23 at 10:57
Толиороо л зорчигч руугаа хардагшд