Таны сарын тэмдэг хугацаандаа ирэхгүй байгаагийн 8 шалтгаан. Үүнийг эмэгтэй хүн бүр заавал уншаарай!

0

Цаг хугацаа өнгөрөх тусам олон эмэгтэйчүүд мөчлөгийн эмгэгтэй нүүр тулгардаг – сарын тэмдгийн хоцрогдол илрэх буюу нөхөн үржихүйн системийн үйл ажиллагаанд эмгэг судлалын хүрээнд тайлбарлах боломжгүй өөрчлөлт гардаг. Үүнд мэдээж зарим гадаад хүчин зүйлс нөлөөлнө. Тэдгээрийг мэдэж авч, анхааралдаа авах хэрэгтэй.

1. Стресс

Орчин цагт олон эмэгтэйчүүд стресстэй холбоотойгоор сарын тэмдгийн хоцрогдолтой нүүр тулгардаг болсон. Ихэнх нөхцөлд энэ үзэгдэл түр хугацааных байх бөгөөд 7 хоногоос 1 сар үргэлжилдэг. Ажил, гэр бүл, хайр дурлал, сэтгэл санааны хямрал, гэнэтийн таагүй зүйлсээс болж стресстэх нь үүнд нөлөөлдөг.

 

2. Жингийн хэлбэлзэл

Овуляци болон сарын тэмдгийн мөчлөгөөс шалтгаалж, хэр их хэмжээтэйгээр эмэгтэй даавар ялгарах нь өөхний эдэд шууд нөлөө үзүүлдэг байна. Хэтэрхий их эсвэл бага ялгарснаас шалтгаалж, эстрогены хэмжээнд өөрчлөлт орох болон сарын тэмдгийн хоцрогдол үүснэ.

 

3. Хатуу хоолны дэглэм

Хэд хэдэн төрлийн хоол хүнснээс шууд татгалзах нь дааврын тэнцвэргүй байдлыг бий болгодог бөгөөд энэ нь сарын тэмдгийг тогтсон хугацаанд ирэхэд нь саад болдог.

 

4. Нойр муудах, сэрүүн байдал

Архаг нойрны дутагдалд орохоос гадна давхар стресстэх нь сарын тэмдгийн хоцрогдол бий болоход хүргэдэг хүчин зүйлсийн нэг юм.

 

5. Ядралт

Бүх нөөц бололцоогоо шавхаж ажиллах нь сарын тэмдгийн хоцрогдлын нэг шалтгаан гэж ойлгож болно. Тэр тусмаа хэрэв эмэгтэй хүн маш их стресстэж, биеийнх нь жинд өөрчлөлт орсонтой холбоотойгоор сайн унтаж, амарч чадахгүй байх үүнд бас хамаатай.

 

 

6. Урт зайтай аялал

Цагийн бүсийг хэд хэдэн удаа солих нь биологийн хэмнэл болон бодит өдрийн цагийн зөрүүг зайлшгүй гаргах хэрэгтэй болгодог. Энэ нь дааврын ялгаралтад шууд нөлөө үзүүлнэ. Тэнцвэргүй байдал үүсэж, улмаар сарын тэмдгийг хугацаанд нь ирэхэд саад учруулдаг.

 

7. Хэт их биеийн идэвхтэй хөдөлгөөн

Хэт их биеийн идэвхтэй хөдөлгөөн хийснээр ядрах бөгөөд ингэснээр дааврын тэнцвэрт байдал алдагдана. Энэ нь сарын тэмдгийн мөчлөгт хэвийн бус байдал үүсэхэд хувь нэмэр оруулдаг байна.

 

8. Дааврын жирэмслэлтээс сэргийлэх арга

Туршлагатай мэргэжилтэн хувь хүний хэрэгцээнээс хамаарч, жирэмслэлтээс хамгаалах эмийг сонгох хэрэгтэй бөгөөд аль болох сөрөг нөлөөг нь урьдчилан тооцоолж, сарын тэмдгийн мөчлөгт доголдол үүсгэх боломжтой гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй талаар зөвлөжээ.

Дээрх хүчин зүйлс бүгд түр хугацаагаар сарын тэмдгийн мөчлөгт нөлөөлдөг. Хэрэв таны биед ямар нэгэн асуудал байгаа юм шиг санагдвал, заавал эмчид очиж үүүлээрэй.

119
ГоёГоё
26
ГайхмаарГайхмаар
21
БахархмаарБахархмаар
20
ХөөрхөнХөөрхөн
20
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
7
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Anujin Anu

    Anujin Anu

    2020/05/26 at 10:15

    Śuwd Aã

  2. Namun

    2024/01/18 at 19:45

    Sain bainuu ene sariin sariin temdg maani irh baisn udruusuu 6honog heterlee odoo boltol irehgui ym yaah yatoi bol

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *