“Twilight” киноны нялуун Эдвард тун удахгүй Брэд Питт болон Ди Каприог тайзнаас шахаж гаргах хэмжээний жүжигчин болох нь ээ. Тэр хэрхэн энэ бүх амжилтын ард гарч чадав?

0

2008 онд дэлгэцнээ “Twilight” кино гарч эхэлсэн. Багахан төсвөөр хийгдсэн кино санамсаргүй алдаршиж гол дүрийн банди хэдэн сая өсвөр насны охидын зүрх сэтгэлийг эзэмдэж байжээ. Уг дүрийг бүтээсэн Роберт Паттинсоны хувьд амаргүй даваа байлаа. Яагаад гэвэл жүжигчин залуу романтик, нялуун цус сорогчийн дүрээсээ салахын тулд ихээхэн хүч хөдөлмөр гаргахад хүрсэн юм.

Жүжигчний уран бүтээлийг эргэн сонирхоцгооё. “Роберт чи ч үнэхээр муугүй шүү” гэж хэлэхэд буруудахгүй зүйл түүнд үнэхээр их байгааг хэлэх хэрэгтэй.

2004 он: жүжигчний гараа болон уран зөгнөлт киноны туслах дүр

© Ring of the Nibelungs / Tandem Communications, © Harry Potter and the Goblet of Fire / Warner Bros. Entertainment

Роберт Дуглас Томас Паттинсон анх 18 насандаа дэлгэцийн бүтээлээр гарчээ. Тэрээр алт эрдэнэс бас лууны тухай уран зөгнөлт телевизийн олон ангит киноны нэгэн туслах дүрд тоглосон байна. Энэ үед тэрээр дуу хөгжмөөр олон жилийн туршид нухацтай хичээллэж байсан бөгөөд жүжигчнээр алдар хүнд олно гэж бодож ч байгаагүй ажээ. Лондонгийн олон пабууд Робертыг гитарчин бас өөрөө дуугаа зохиож дуулдаг дуучин гэдгээр нь мэднэ. Тэр нэг бол Bobby Dupea гэдэг нэрээр соло тоглолт хийнэ эсвэл Bad Girls. хамтлагтай хамтран тайзан дээр гардаг байжээ.

Роберт олны өмнө гарч тоглолтоо хийдэг байсан ч гэсэн бүрэг зангаа гээсэнгүй, гарах тоолондоо л нүүр нь улайж ичсэн хэвээр. Энэ байдлыг нь засах санаатай аав нь түүнийг орон нутгийн сайн дурын театрын дугуйланд явахыг зөвлөжээ. Энэхүү шийдвэр нь залуугийн хувь тавиланг огцом эргүүлсэн гэхэд болно.

© Everett Collection / East News

“Би ер нь их уйтгартай, бүр заримдаа хэтэрхий сул дорой гэмээр хүү байлаа. Ер нь дундаж л гэх үү дээ, онцгойрох юу ч үгүй өсвөр насны банди. Би үл үзэгдэгч. Охид ч намайг анхаарч хардаггүй байсан юм”. – Роберт Паттинсон

Тун удалгүй буюу 2005 онд продюссерууд Робертыг ажигласан гэдэг, ингээд л луутай цуг их дэлгэцнээ дахин гарч ирсэн нь тэр. Энэ удаад харин домогт “Harry Potter”-ийн 4 дүгээр хэсэг дээр гардаг Седрик Диггорын дүр байв. Энэхүү дүрээрээ шүүмжлэгч болон сэтгүүлчдээс нааштай үнэлгээ авч чадсан юм: “шинэ үеийн британийн од”, түүнийг залуу Жуд Ло хэмээж байв. Гэсэн хэдий ч түүнд шинэ кинонд тоглох санал ирсэнгүй.

 

2008 он: царайлаг цус сорогчийн дүр болон дэлхийн хэмжээний алдар хүнд

© The Twilight Saga: Breaking Dawn – Part 2 / Summit Entertainment, © Twilight / Summit Entertainment

2 жилийн туршид британийн төсөв багатай телевизийн олон ангит кинонд тоглож дуусгаад Роберт өсвөр насныхны цус сорогчийн тухай номоор хийх гэж байгаа киноны кастингад иржээ. Уг бүтээл дэлгэцийн бүтээл болоод гарлаа гэхэд амжилттай болно гэхэд ер нь хэн ч итгэж байгаагүй юм, тэр дундаа жүжигчин залуу ч мөн адил. Хэдий уран зөгнөлт, уянгын кино гэдэг төрөл дор хамаарч байсан ч өсвөр насныханы хүнд хэцүү үеийг харуулахаар найруулагч зорьж байжээ. Сонирхуулж хэлэхэд, жүжигчин өөрөө төгөлдөр хуураа дарж байгаа юм, мөн киноны нэг саундтрек-ийг жүжигчин өөрөө бичиж тогложээ.

Чухам юу нөлөөлснийг хэлж мэдэхгүй юм, ямартай ч “Twilight” дэлгэцнээ гараад л шууд алдаршсан нь үнэн. Кино хэдэн сая шүтэн бишрэгчтэй болохын зэрэгцээ (хэдэн сая үзэн ядагчтай болсон нь ч дамжиггүй) Роберт ч супер од болон алдаршиж эхэллээ. Энэ цагаас хойш түүнд киноны дүрүүдэд санал тавих болов – гэхдээ романтик, хэт мэдрэмтгий дүрүүд л ирнэ, харин жүжигчин залуу өөрөө энэ дүрдээ баригдахыг огт хүссэнгүй.

© Remember Me / Summit Entertainment, © Water for Elephants / 20th Century Studios

“Хаха, тэр өсвөр насны охидыг ёстой кино театрт бөөгнүүлж байна даа” гэж хүмүүс ярьдаг байлаа. Үнэндээ “Twilight”-ыг арай ахимаг насны хүмүүс үзэж байсан юм шүү, гэхдээ тэдний “өсвөр насны” дурсамж нь сэдэрсэн биз. Энэ кино чухам яагаад эмэгтэйчүүдэд илүү таалагдсаныг хэлж мэдэхгүй юм. Надад ихэвчлэн романтик залуугийн дүрийг санал болгодог, харин надад өөрт минь миний дүр биш гэсэн мэдрэмж төрөөд байдаг. “Twilight” киноноос өмнө ч гэсэн би тэгж боддог байлаа, одоо ч гэсэн энэ төрлийн дүрд өөрийгөө тохирохгүй гэж бодсоор л явна” – Роберт Паттинсон

Маш олон тооны эмэгтэй шүтэн бишрэгчтэй болсноос хойш түүнд тохиох хөгжилтэй түүхүүд тасрахаа больжээ. Жишээ нь гэхэд л, Робертыг зураг авалтаа дуусаад харихаар араас нь үнэнч мөрдөгчид дагадаг байж. Нэг нь бүр хэдэн долоо хоногийн турш өдөржингөө гэрийнх нь үүдийг сахиж зогсжээ. Роберт энэ үеийг дурсан ярихдаа: “Нэг өдөр ганцаардаад уйдаад болохгүй болохоор нь түүнтэй оройн хоол цуг идэхээр шийдсэн юм. Хоол идэж байх зуураа өөрийн мэдэлгүй бүх зүйлд сэтгэл дундуур явдгаа ярьчихжээ. Тэр цагаас хойш үнэнч мөрдөгч маань дахиж эргэж ирээгүй юмдаг”.

 

2012-2019: нялуун залуугийн дүрээс гарч зохиолчийн төсөл рүү шилжих оролдлого

© Bel Ami / StudioCanal UK, © Cosmopolis / Alfama Films

Үзэгч олны сэтгэлд үлдсэн уламжлалт дүр төрхөө эвдэхийг хүссэн анхны оролдлого нь Ги де Мопассаны “Bel Ami” романаар сэдэвлэн хийсэн дэлгэцийн бүтээл юм: Роберт гол дүрийг бүтээсэн, гэхдээ бас л дур булаам залуу. Онцлог нь сөрөг дүр. Мөн 2012 онд “Cosmopolis” кино дэлгэцнээ гарсан бөгөөд жүжигчин залуу нэгэн этгээд гажиг үзэл бодолтой саятны дүрийг бүтээжээ.

Энэ мэт сайхан, өөгүй залуугийн дүрийг дэлгэцнээ бүтээж нэгэнт болсон гэж тэрээр үзжээ. Алийн болгон нэг л төрлийн зан авиртай, бие махбодын хөгжилтэй дүрийг бүтээх вэ дээ? Роберт одоо илүү эршүүд, өөрийн гэсэн өнгө аястай, гадаад үзэмжнээсээ төдийлөн хамааралгүй дүрийг бүтээхийг сонирхож эхэлжээ: “The Lost City of Z” кинонд өтгөн хууз сахал тавьж, зэрлэг ширэнгэн ой дундуур аюултай замыг туулна, харин “The Rover” кинонд элсэн цөл дундаас амьд гарахын тулд юу ч хийхээс буцахгүй, “The Childhood of a Leader” кинонд харин өндөр духтай, халзан толгойтой дарангуйлагч болжээ.

© The Lost City of Z / Bleecker Street, © The Rover / Blue-Tongue Films, © The Childhood of a Leader / Bow and Arrow Entertainment

Роберт өөрийн хичээл зүтгэлийн ачаар баригдсан нэг дүрээсээ гарч чадсан юм. Ингээд 2019 он гэхэд түүний бүтээсэн дүрүүд улам л бараан, улам л драм шинжтэй болж иржээ. “The Lighthouse” киноны манаачийн дүрээс меланхолик, нялуун өсвөр насны залуугийн шинж ул мөргүй арилжээ. Харин францын хааны тухай “The King” кинонд гараад өнгөрөх дүрээрээ Роберт дотоод зөрчлөө харуулав уу гэлтэй.

“Өөрийгөө давж гарч чадсан Паттинсон. Тэр дүрдээ хэтэрхий гүн орж чадлаа, энэ байдал нь ч биднийг цочирдуулах шиг. Түүнийг ингэж чадна гэж та лав бодож байгаагүй дээ”. – Грегори Элвуд

© The Lighthouse / A24

“Хэний ч үздэггүй” зөвхөн кино наадамд зориулсан энэ мэт кинонд тоглосноор Роберт масс үзэгчдийн дунд нөгөө л нэг гэнэн хонгор, турьхан залуугийнхаа дүрээр үлдэж байгаа нь харамсалтай.

 

2020 он: их кинонд эргэж ирсэн нь буюу ард түмний шинэ хүлээлт

© The Devil All The Time / Netflix, © Tenet / Warner Bros. Entertainment

2020 онд “Tenet” кино нээлтээ хийсэн бөгөөд хормын дотор нийгмийн дунд ихээхэн шуугиан тарьж, сошиалд маргааны сэдэв болж байсан юм. Киноны үйл явдал чухам юу өгүүлэх гээд байгаа талаар мэтгэлцээн өрнөөд зогсохгүй мөн гол дүрүүдээс давж гарсан Робертсийн жүжиглэлтийг магтан шагшиж өндрөөр үнэлжээ. Netflix-ийн саяхны бүтээл болох “The Devil All the Time” сэтгэл зүйн триллер киногоор Роберт өөрийгөө ямар ч дүрд гайхалтай хувирч чадна гэдгээ дахин баталсан байна.

Мөн залуу жүжигчин дэлхийн хамгийн царайлаг эрэгтэй жүжигчнээр нэрлэгдээд байгаа төдийгүй Холливудын хамгийн алдартай нэгэн дүрийг бүтээж байна – энэ бол Бэтмений дүр. Комикс бүтээлийн шүтэн бишрэгчид уг мэдээг анх сонсоод тийм ч тааламжтай хүлээж аваагүй юм, харин Роберт энэ байдалд хошигнон ханджээ.

© AP / Associated Press / East News, © The Batman / Warner Bros. Entertainment

“Үнэнийг хэлэхэд би хүмүүсийг үүнээс ч илүү хурц ширүүн байдлаар хүлээж авна гэж бодож байлаа. Эсвэл бүр ингээд хэлчихвэл бүр ортой ч юм уу: надаас хэн ч, юу ч хүлээж байгаагүй болов уу”. – Роберт Паттинсон

Бэтмений дүрийг бүтээхийг мөрөөддөг байснаа жүжигчин өөрөө хүлээн зөвшөөрсөн, яагаад гэвэл хүүхэд байхын л энэ дүрийг хүндэлж, хайрлаж иржээ. Шинэ киноны анхны трейлерийг харахад Робертын шүтэн бишрэгчдийн тоо хэдэн саяараа нэмэгдэх нь тодорхой болсон юм. Үзэгч олон 10 жилийн тэртээх хандлагаараа түүнийг хүлээж авахгүй нь ойлгомжтой биз ээ.

2022 оны 3 дугаар сард гарах уг бүтээлийг тэсэн ядан хүлээж суухаас өөр арга үлдсэнгүй. Зөвхөн бид ч биш бололтой: киноны хүлээлтийн рейтинг 92 хувьд хүрээд байна.

© Invision / East News

Та Робертын авьяас чадлыг хэрхэн үнэлдэг вэ? Тэр нялуун цус сорогчийнхоо дүрээс бүрэн салж чадсан гэж бодож байна уу?  

27
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Bold Bat

    Bold Bat

    2020/10/29 at 19:17

    Амжих уу!!! Амжихгүй байх

  2. Ene vvv moroodoj l bg chaaooosss😂😂😂

  3. Т. Мөнхгэрэл

    Т. Мөнхгэрэл

    2020/10/29 at 21:10

    Т. Мөнхтуяа

  4. Б. Ану

    Б. Ану

    2020/10/30 at 01:53

    Never!

  5. Мэндсайхан Ө.

    Мэндсайхан Ө.

    2020/10/30 at 06:42

    Suuliin uyd togloson kinonuudiig ni uzeerei

  6. Log Out

    Log Out

    2020/10/30 at 07:12

    t1 bchehiima sdaa

  7. Lee Jongsuk

    Lee Jongsuk

    2020/10/30 at 07:55

    Nyaluun gej garchiglasan n taalagdsangui

  8. Bøłør Potter

    Bøłør Potter

    2020/10/30 at 11:47

    Лхагважаргал Б.

  9. Гэгээн Эрдэм

    Гэгээн Эрдэм

    2020/10/30 at 12:05

    Царай нь жоохон тиймэрхүү шдээ. Манай 2ыг барахгүй ээ.

  10. Don Lonti

    Don Lonti

    2020/10/30 at 14:52

    Tenet ntr bol ynziin bnlee

  11. Burenbayr Bbh

    Burenbayr Bbh

    2020/10/30 at 15:04

    Yhhh❤️❤️❤️❤️❤️❤️❤️

  12. Bsk Et

    Bsk Et

    2020/10/30 at 18:46

    Амжилтын ард гарав?

  13. Uflower Mgl

    Uflower Mgl

    2020/10/31 at 02:00

    shahaj gargana ch gh shg lol. ugaasa uur uursdiihu tsag uede uur uuriihuuru l tuuhe, duruude buteej bga humuus.shahaj,shahagdaad bgn bl bhgui bzde

  14. Sainzaya Buyankhishig

    Sainzaya Buyankhishig

    2020/10/31 at 14:29

    Sonin garchig

  15. Zulgerel Zulaa

    Zulgerel Zulaa

    2020/10/31 at 17:54

    Нялуун гэдэг чн шал өөр утгатайшд.
    Хамраараа ярьдаг, үргэлж нялагнаж налчигнаж байдаг нялцгансан арчаагүй хүнийг хэлэх байх❓

    Харин Эдвардын дүр шал өөр шд.
    Гадна талаасаа харагдах байдлаасаа заавал ууртай булчин шөрмөсөө харуулж гайхуулж байж эр гэж харагдах гэж оролдоогүй.
    Гэвч дотоод чанар нь өөрийн гэсэн үнэт зүйлсийнхээ төлөө бүгдийг нэгтгэж итгүүлж дайн дэгдээхээс буцахгүй юу г ч орвонгоор нь эргүүлж чадах хүч чадлыг харуулсан дүр байхлдаа❗

  16. Аниа

    2020/10/31 at 23:37

    Царай муутай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *