Наруто болон BECK анимэ-ийн найруулагч Осаму Кобаяаши 57 насандаа таалал төгсчээ.
Кино найруулагч, зураач, Наруто: Шиппүдэн болон BECK: Mongolian Chop Squad, Paradise Kiss болон Someday’s Dreamers: Summer Skies анимэд ажиллаж байсан Осаму Кобаяаши энэ сарын 16-ны өдөр таалал төгсчээ.
Түүний албан ёсны Твиттер хуудаст хоёр жилийн өмнө бөөрний хорт хавдар туссан байсныг нь нийтэд мэдээллэжээ.
Тус жиргээнд, “Нэрт найруулагч Осаму Кобаяаши хоёр жилийн туршид бөөрний хорт хавдартай тэмцсэн ч өнгөрсөн шөнө тэнгэрт дэвшлээ. Хийж бүтээхийг хүссэн зүйлс маш олон байсан ч гүйцэлдүүлж чадалгүй хорвоог орхилоо. Хойд насандаа түүнийг тэр бүх ажлаа дуусгана гэдэгт бүрэн итгэлтэй байна. Баяртай” хэмээжээ.
小林治 57歳 昨夜
天国へ旅立ちました。
2年前から腎臓癌と闘ってきましたが、ここにきて残念ながら力尽き…
まだまだやりたい事、作りたい作品があったのが心残りです
きっとまた生まれ変わって良い作品を作るぞ!
アディオス。永遠の23歳より pic.twitter.com/GLP1qEq7Co— 小林治 (@osamukoba) April 18, 2021
Кобаяаши амьд ахуйдаа Яошида Канада болон Хаяао Мияазаки нараас үлгэр дуурайлал авдаг тухайгаа дурсаж байсан бөгөөд Mr. Smith Goes to Washington киноноос маш их урам зориг авч байсан тухайгаа, “Хэдий хуучны кино ч гэсэн театрт энэ киног үзээд сэтгэлд хөдөлж уйлж билээ” хэмээн ярьж байсныг нь Heavy агентлаг мэдээллэжээ.
Ийнхүү түүнийг дурссан үзэгч, шүтэн бишрэгчид нь цахим сүлжээнд сэтгэгдлээ бичиж илэрхийлсээр байгаа ажээ. Тухайлбал Твиттер сүлжээнд нэгэн хэрэглэгч, “Анимэ ертөнцийн билэг тэмдэг болсон Осаму Кобаяаши 57 насандаа бөөрний хорт хавдрын улмаас таалал төгсчээ. Сэтгэл зүрх хоосрох шиг л боллоо. Амар амгалан нойрсоорой. Таны бүтээлүүд надад цаг үргэлж урам зориг өгдөг байлаа” хэмээжээ.
Wow, Osamu Kobayashi, an absolutely legendary icon of the animation industry has reportedly passed away from cancer at age 57. That is beyond devastating. Rest in peace. Your work affected me in indescribable ways. pic.twitter.com/GzpJ23r8Tu
— Ajay 🥚 (@AnimeAjay) April 17, 2021
Anime News Network-ын редактор Mike Toole өөрийн цахим хуудастаа, “Хэтэрхий залуугаараа хорвоог орхижээ. Тэрээр BECK, Paradise Kiss анимэ-уудын найруулагчаар ажиллаж, өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг бүтээсэн билээ. Түүний бүтээлүүдийг ахиад үзэхийг маш их хүсч байна. Амар амгалан нойрсоорой” хэмээн бичжээ.