Мяраалаг буюу багахан илүүдэл жинтэй байхын ашиг тус нь ийм ажээ…

3

Бага байхаас л бидний толгойд зөв, буруу ойлголтыг суулгаж өгнө: биеэ хэрхэн авч явах, тийм харагдах ёстой гээд л… Ялангуяа харагдах байдал буюу багахан ч хамаагүй мяраалаг байх нь үзэмжгүй, тэгээд ч эрүүл мэндэд хортой гэж ойлгуулжээ.

Илүүдэл жин

Тарган хүмүүсийн амьсгаа давхацна, зүрх-судасны өвчлөл, чихрийн шижин, цусны даралт ихсэх, атеросклероз өвчлөлд өртөмтгий байна. Энэ олон өвчнөөсөө салахын тулд турах л хэрэгтэй болж таарлаа. Жингээ багасгахаар зарим нэг өвчнөөсөө салж болно. Гэхдээ туранхай болохын зэрэгцээ шинэ өвчин ч нэмэгдэнэ.

Таныг баярлуулах нэг мэдээ дуулгах гэж байна: энэ таатай мэдээ бол туранхайгаараа ч бас гайхуулаад байх зүйлгүй. Сүүлийн үеийн судалгаанаас харахад багахан илүүдэл жин урт наслалтын үндэс болж байна. Тиймээс туранхай байснаас мяраалаг галбиртай байх нь ашигтай болж байх шив.

Тэгэхээр багахан хэмжээний илүүдэл жингийн нөөцтэй байж яагаад болохгүй гэж? Би үүнийг жилийн өмнөөс мэдсэн юм…

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор 20-иос дээш настай хүний биеийн жингийн хэвийн индекс нь 18,5-24,9 ажээ. Энэ үзүүлэлт ихсэх тусам архаг өвчтэй болох магадлал нэмэгдэнэ. Үүнтэй холбон эрт нас баралтын эрсдэлийг авч үздэг байна.

Герман эрдэмтдийн хийсэн судалгаа нь итгэмээргүй үр дүнд хүрчээ. Берлиний эмнэлгийн их сургуулийн судалгаагаар 50-60 насныхны 100 мянга гаруй хүмүүсийг харьцуулж үзжээ.

Судалгааны зорилго нь эрт нас баралтад хүргэхээргүй биеийн жингийн индексийг тогтооход оршино. Итгэмээргүй үр дүн нь: багахан илүүдэл жинтэй хүмүүс илүү урт наслаж байжээ.

Тэгэхээр эрт нас баралт биеийн жинтэй холбоогүй гэж үзэж болохоор. Хэт туранхай болон өөхний хуримтлал ихтэй хүмүүс эрт нас барах магадлал өндөртэй гарсан байна.

Эрдэмтэд илүүдэл жин болон өвчлөл, насжилтын холбоосыг судалсан 42 төрлийн судалгааг нэгтгэн дүгнэлт хийжээ. Тэдний судалгааны тайланг Deutsches Ärtzeblatt International сэтгүүлийн нэгэн дугаарт хэвлэн гаргасан юм. Нийтлэлийг багахан мяраалаг эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд уншаад баярлах л байх.

Герман улс өөрөө илүүдэл жинтэй хүмүүсийнхээ тоогоор дээгүүрт ордог, энэ ч утгаараа биеийн жингийн индексээр нэг их гайхагдаад байхгүй улс. Хүн амын 40% нь илүүдэл жинтэй, өөхлөлт 20%-ийг эзэлнэ. Багахан хэмжээний илүүдэл жин нас баралтын хувьд нөлөөлөхгүй нь тодорхой боллоо. Хэтэрхий их таргалалтын хувьд 20 хувь байна.

Нас нэмэгдэх тусам биеийн жин наслалтад нөлөөлөх нь багасдаг. Энэ дүгнэлтэд германы болон америкийн эрдэмтэд хүрсэн юм. Тэд 2 сая гаруй америкчуудын биеийн жингийн индекст судалгаа хийж үзсэн бөгөөд багахан хэмжээний илүүдэл жин ашигтай гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Ийм хүмүүс Айлцгеймер, цусны даралт ихсэх, Паркинсоны өвчнөөр нас барах магадлал бага. Мөн халдварт өвчнөөр өвдөх, бэртэл гэмтэл авах нь ч бага байгааг тогтоожээ.

Хавдраар нас барах тохиолдлын хувьд бүх бүлгийн хүмүүст ойролцоо хувь гарсан байна. Канадын эрдэмтэд ч гэсэн бага зэргийн мяраалаг байх нь дутагдал гэхээсээ илүүтэй ашигтай гэж үзэх болжээ.

Япончууд ч гэсэн энэ асуудлыг нухацтайгаар судалж эхэлсэн байна. Тохоку их сургуулийн эрдэмтэд 20 жилийн турш 40-79 настай 30 мянган хүмүүсийг ажиглажээ. 40 орчим насандаа багахан илүүдэл жинтэй болж байгаа хүмүүс туранхай хүмүүсийг бодвол 7 жилээр илүү наслаж байгааг баталжээ.

Эрүүл мэндэд маш олон хүчин зүйлс шалтгаална, жин – эдгээр хүчин зүйлээс хамгийн чухал нь. Тийм учраас эмэгтэйчүүд амьдралын хэв маягаа бүхэлд нь авч үзэх хэрэгтэй болов уу.

Жишээ нь, 10-15 кг илүүдэл жинтэй эмэгтэй хорт зуршилгүй, эрүүл хооллолттой, биеийн тамираар хичээллэдэг бол төгс жинтэй, хорт зуршилтай, биеийн тамираар хичээллэдэггүй эмэгтэйгээс эрүүл байх нь ойлгомжтой. Үүнд удамшил, системийн өвчлөлийг хамруулан авч үзсэнгүй.

Эрүүл байхын тулд байнгын тогтмол жин (физиологийн утгаар) нөлөөлнө. Жин нь мэдэгдэхүйц хэлбэлзэхгүй, булчингийн масстай байхын зэрэгцээ өөхний харьцаа зөв байх ёстой.

Хэт туранхай хүмүүсийн хувьд хавдраар өвдөх магадлал өндөртэйгөөс гадна зүрх-судас, зүрхний шигдээс, цус харвалтанд өртөмтгий ажээ. Тэд депресст орох нь ч амархан. Ерөнхий дөө “тарган нь хатаж байхад, туранхай нь агшиж арилна” гэдэг зүгээр ч нэг үг биш бололтой, анагаахын шинжлэх ухааны үүднээсээ ч ортой үг болж байна.

Зөвлөгөө

Багахан өөхний хуримтлалтай мяраалаг бүсгүй загвар өмсөгч болж чадахгүй гэж бодож байгаа бол том андуурал шүү. Сүүлийн үед нэмэх жинтэй загвар өмсөгчид их алдаршиж байгаа. Тэдний нэг тод жишээ болох Стефании Феррариотой танилцахыг санал болгож байна.

Тэрээр маш олон телевизийн нэвтрүүлэгт оролцсон бөгөөд бүсгүй хүн бүр өөрийн гэсэн онцгой, давтагдашгүй дүр төрхтэй гэдгийг бусдад ойлгуулахыг эрмэлздэг ажээ. Хэн нэгнийг дуурайх хүсэл нь өөрийгөө алдахад хүргэнэ гэж тэрээр үздэг.

Илүүдэл жинд та ямар байр сууринаас ханддаг вэ – үнэхээр том асуудал уу? Таны биеийн жингийн индекс өндөр байдагт санаа зовдог уу? Таны хувьд юу чухал вэ: илүүдэл жинтэйгээ хэдэн нас илүү наслах эсвэл төгс биетэй байж 100 насныхаа ойг тэмдэглэх баярыг орхих?

Хэрвээ нийтлэлийг хэрэгтэй гэж үзсэн бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

49
ГайхмаарГайхмаар
12
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Danzangombo Tsetseg

    Danzangombo Tsetseg

    2018/03/03 at 11:38

    uluudel jin heregtei gene shuu taminee

  2. Өөхмаа

    2018/03/04 at 00:10

    Тарган биднийгээ сэтгэл санаагаар мөн ч их дэмжих юм даа. Яахнав дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *