Хар Баасан гаригийн талаарх баримтууд

0

Хар Баасан гаригийн талаарх баримтуудЭнэ жилийн Америкийн Талархлын өдөр өчигдөр буюу 11-р сарын 28-нд тохиосон. Талархлын өдрийн удаах өдөр нь Хар Баасан гариг бөгөөд өнөөдөр тэрхүү Хар Баасан гариг тохиож байна. Зул сарын баярын худалдааны улирлын эхлэл гэгддэг энэ өдрийг сүүлийн жилүүдэд Америкийн олонх томоохон худалдааны байгууллагууд маш эрт үүд хаалгаа нээж, баярын худалдааны улирлыг эхлүүлэх хямдралтай, урамшуулалт худалдаа явуулж өнгөрүүлэх болсон. Хар Баасан гаригтай холбоотой зарим нэгэн сонирхолтой баримтуудыг энэ өдрөөр та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

2011 оны Талархлын өдрөөр 226 сая Америкчууд 52 тэрбум долларын үнэ бүхий худалдан авалтыг хийжээ. Жил бүрийн Хар Баасан гаригт 135 сая хүн дэлгүүр хэсдэг байна.
 
Хүмүүс энэ үйл ажиллагаанд маш их улайрч ханддаг бөгөөд хэт улайрсан зарим хүмүүс хүссэн бараагаа худалдан авахын тулд дэлгүүрийн ойролцоо 2 долоо хоног хүртэл хугацаагаар майхан барин байрладаг. Нэг удаагийн Хар Баасан гаригийн үеэр Флоридагийн Кристина Орта гэгч эмэгтэй хямдралаар зурагт авахын тулд 12 хоногийн турш дэлгүүрийн хажууд байрласан тохиолдол бий.

Хар Баасан гаригаар бүх бараа дээд зэргээр хямдрахгүй байх нь бий. Баярын худалдааны улирлын сүүлийн хэдхэн өдөрт Хар Баасан гаригаас ч илүү хямдрал зарлагддаг.


Хар Баасан гаригт хийсэн худалдан авалтандаа хүмүүс ерөнхийдөө сэтгэл хангалуун байдаг. 2012 онд хийсэн судалгаагаар Хар Баасан гаригт худалдан авалт хийсэн хүмүүсийн 57% нь сэтгэл хангалуун байсан бол үлдсэн 43% нь тийм биш байжээ.


Хар Баасан гаригийн үүслийн талаар хоёр яриа байдаг. 2009 онд Тайм сэтгүүлд тавигдсан нийтлэл дээр Хар Баасан гариг хэмээх энэ хэлцийг 1960-аад оны Филадельфийн сонингуудад 1864 оны 9-р сарын 24-ний хувьцааны зах зээл дээр үүссэн үймээний дараах хүмүүсийн хийрхлийг дүрслэхдээ хэрэглэсэн гэжээ. Үндэсний жижиглэн худалдааны холбооны зүгээс гаргасан өөр нэг тайлбарт худалдааны хэтийн төлөвийг тооцоолсон номонд алдагдлыг улаанаар, ашгийг хараар тэмдэглэн төлөөлүүлдэг байсантай холбоотой гэсэн байна.


Хар Баасан гаригийн худалдан авалтыг худалдааны спорт гэж үздэг. Энэ нь сэтгэл хөдлөл болон сэтгэл ханамжийн аль алиныг нь үзүүлдэг гэнэ.


Тайм сэтгүүлийн мэдээлснээр Хар Баасан гаригт зад хямдарч байгаа бүтээгдэхүүнүүд нь жинхэнэ бүтээгдэхүүн биш байдаг ба жинхэнэ мэт харагддаг ч хямд түүхий эдээр хийсэн байдаг гэнэ. Хэрэглэгчдийн мэдээллийн төвөөс урьд жилүүдэд Сони /Sony/, Самсунг /Samsung/ зэрэг томоохон компаниуд дуураймал бүтээгдэхүүн зарж байсныг олж тогтоосон.


Хар Баасан гаригаар зарим дэлгүүрүүд буцаалтын системдээ маш хатуу ханддаг учир сонголтоо буруу хийсэн тохиолдолд бараа буцаах нь нилээд хэцүү байдаг.


Саарал Пүрэв гариг гэдэг нэр сүүлийн үед өсөж байна. Үндэсний жижиглэн худалдааны холбооноос мэдэгдсэнээр худалдаачид Хар Баасан гаригийн өглөө эрт дэлгүүрээ нээхээс илүү Талархлын өдрийн оройгоос эхлэн хямдралаа зарладаг болсон гэнэ. Талархлын өдрөөр онлайн худалдаа хийхээр төлөвлөж байсан гэдгээ хүмүүсийн 26% нь мэдэгдсэн нь судалгаагаар тогтоогдсон байна.


Өнгөрсөн жилийн Хар Баасан гаригт Калифорний Волмартад 33 настай Элизабет Масиас гэгч худалдан авагч шүршдэг халуун чинжүү дэлбэлснээр ойр орчимд нь байсан 20 орчим хүн хамар хоолойн цочролд өртсөний дотор хүүхдүүд ч байсан юм.

Энэ бол худалдан авалтын донгийн нэг хэлбэр. Энэ өдрөөр юу ч авахгүй байхыг хичээ. Үнэн хэрэгтээ сүүлийн 20 жилд Хар Баасан гаригтай холбоотой хэтэрсэн худалдан авалтыг эсэргүүцсэн хөдөлгөөн өсөж байгаа ба энэ өдрөөр юу ч бүү худалдаж авахгүй байхыг уриалдаг байна.

2008 онд Джимитай Дамоур гэгч Лонг Айлэнд Волмартын ажилтан хямдралтай бараа авахаар улайран орж ирсэн хүмүүсийн хөлд гишгэгдэн нас барсан юм. Түүний зэрэгцээ 5 худалдан авагч мөн л хүмүүсийн хөлд гишгүүлж ноцтой гэмтсэний учир эмнэлгийн тусламж авчээ. Харамсалтай нь энэ бол иймэрхүү тохиолдлын зөвхөн нэг нь юм.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *