Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй аглаг газруудын нэг бол Монголын тал нутаг

0

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй аглаг газруудын нэг бол Монголын тал нутагАмарч зугаалах, газар үзэж нүд тайлах гэсэн олонх жуулчид хамгийн алдартай, хамгийн их хүний хөл тавигдсан газруудыг зорьдог. Гэхдээ хүн бүр адилгүй. Тухайн газрын алдар сууг биширч, хэдэн зуун, хэдэн арван жилээр аялагчдын хөлд дарагдаж байгаагийн учир шалтгааныг мэдрэх гэсэн нэгэн байхад эсрэгээрээ хамгийн нам гүм, амар амгалан, үзэсгэлэнт сайхан байгальтай газарт очиж амрахыг хүсэх хүн ч байх. Тэрхүү нам гүм, аглаг буйд, үзэсгэлэн төгөлдөр байгальтай газруудын нэг нь бидний өссөн төрсөн өлгий нутаг Монгол орон юм.

Малдивын арлууд: Хүн амын нягтаршил нь 1 км.кв талбайд 1102 хүн ноогддог.
Монголын тал нутаг: Дэлхийн хамгийн бага хүн амын нягтаршилтай манай оронд 1 км.кв талбайд 1,8 хүн ноогддог байна.
 
Вашингтон, Шексаны уулс: Шексан гэдэг нь уугуул индианчуудын хэлээр өндөр уул гэсэн утгатай үг.
 
Бутан, Фобийка хөндий: Гималайн нуруунд орших үзэсгэлэнт хөндий
 
Баффин арлын булангууд: Баффин арал бол Канадын арлуудын хамгийн том нь. Маш хахир хүйтэн өвөлтэй энэ газар зундаа ч хүйтэн. Тиймээс энэ арал дээр ердөө 11,000 хүн суудаг байна.
 
Говийн элсэн цөл дэх Юэяцюань нуурХавирган сар хэлбэрийн энэ баянбүрд маш алдартай газрын нэг. Гэвч элсэн цөлийн дунд оршдог учир нуурын ус тогтмол багасаж, устах аюулд хүрээд байгаа юм.
 
Грек, Метеора хийд: Тэнгэрт хөвөгч нэртэй энэ хийд өндөр элсэн чулуун цохионы оройд байрладаг.
 
Австри, Холлстатт: Австрийн доворхог газарт байрладаг ЮНЕСКО-гийн өв газарт бүртгэгдсэн энэ газрын яг адилхан хуулбарыг 2012 онд Хятадын нэгэн компани Гуандон мужид бүтээсэн.
 
Франц, Мон Сен Мишель: Францын хамгийн алдартай, хамгийн их жуулчид очдог газруудын нэг болох арал дээр орших энэ цайз эх газартай хиймэл далангаар холбогддог.
 
Ирланд, Бенбълбин: Ирландын олон арван домог ярианд дурдагддаг энэ хавтгай оройт уулын өндөр нь 527 метр.
 
Гренланд, Оассиарсук: Энэ газрын байнгын хүний тоо ердөө 89.
 
Англи, Дистрик оргил: Жил бүр 22 сая гаруй хүн ирдэг энэ газар хүний хөл хөдөлгөөн ихтэй ч буйдхан газар заавал олдоно.
 
Монгол, буган чулуу: Бугыг дүрсэлсэн энэ эртний чулуунууд хүрэл зэвсгийн үед хамаардаг.
 
Киргизстан, Иссык-КульДэлхийн хамгийн гүн нууруудын 7-д бичигддэг энэ нуур Киргизийн хамгийн том нуур юм. Далайн түвшнээс 1609 метрийн өндөрт оршдог энэ нуур гайхалтай тунгалаг устай.
 
Швейцарь, ЭнгельбергӨндөр уулсаар хүрээлэгдэн оршин Швейцарийн энэ алдарт амралтын газарт өндөр өөд өгсөж алхахыг хүсэхгүй байгаа бол өргөгч бүхээгээр явж болно.
 
Орос, Байгаль нуур: Манай гаригийн хамгийн гүн, хамгийн их цэвэр усны нөөцтэй, хамгийн цэвэр тунгалаг нуур
 
Ийстер арал: Дэлхийн хамгийн алслагдмал хүн суурьшсан арал болох моаи хэмээх алдарт аварга том, хүн дүрст чулуун хөшөөнүүд байдаг.
 
Антарктик, Парадайз боомт: Антарктик тивд байдаг хоёрхон боомтын нэг нь энэ.
 
Австрали, Айерс-Рок: Энэ аварга улаан уулын өөр нэг нэр нь Улуру. Өндөр нь 348 м, урт нь 3,6 км, өргөн нь 3,6 м. Эртний хадны зураг, сийлбэр бүхий олон агуйнууд бүхий энэ газарт ирсэн жуулчдын дунд наранд цохиулах, зүрхний шигдээс болох зэргээр нас барсан тохиолдлууд байдаг.
 
Фарое арал, Гасадалур тосгон: Энэ тосгонд нийтдээ 16 хүн суурьшдаг.
 
Тайланд, Маяа тохой: The Beach киноны дараа маш алдартай болсон үзэсгэлэнт тохой
 
Зүүн Кени дэх Цаво үндэсний цэцэрлэгт хүрээлэн: Кенийн төдийгүй дэлхийн хамгийн эртний, хамгийн том үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг
 
Болив, Салар де Уюни: 10,582 км.кв талбай бүхий ширгэсэн давст нуурын ёроол болох энэ газрын зарим хэсэгт овоорсон давсны зузаан 8 метрт хүрдэг.
 
Энэтхэг, Ладакх: 1 км.кв талбайд ердөө 3-хан ноогддог энэ газар нь 1 км.кв талбайд 364 хүн ноогддог Энэтхэг орны хувьд үнэхээр өвөрмөц газар юм.
 
Сокотра: Энэтхэгийн далайн баруун хойд хэсэгт оршдог энэ газрын ургамлууд нь үнэхээр ер бусын.
3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Намуун

    2014/04/09 at 21:34

    үнэхээр талагдлаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *