Кристиано Рональдо эрүүл саруул, өв тэгш биетэй байх хувийн нууцаасаа дэлгэжээ. Тэр нэг дор 8 цаг унтдаггүй, өвөрмөц нойрны дэглэмтэй гэнэ

4

“Ювентус”-ийн 36 настай од залуу маань өөрийн эрүүл саруул бие хаагаараа гайхагдсаар байна. Тэрээр хоолны дэглэм, нойр, авах биеийн ачаалалдаа өндөр анхаарал хандуулдаг нь ойлгомжтой. Гэхдээ яаж гэдэг нь их сонирхол татна. Түүний дэглэм харилцан адилгүй. Бүх хариултыг энд бэлдлээ.

Тэмцээний дараа өөрийгөө аяга шар aйргаар эрхлүүлдэг үе тамирчдын хувьд аль хэдийн ард хоцорчээ. Өнөөдөр өөрийнхөө нэр алдар, хөдөлмөрийн үр дүнг хадгалж үлдэхийн тулд илүү их хүч хөдөлмөр гаргах хэрэгтэй болсон.

dailymail.co.uk

Кристиано Рональдо өөртөө ямар систем сонгосноо ийн  ярьжээ. Мэдээж тэр олон туршилт хийж үзсэн, тэр дунд алдаа ч гаргаж байсан, үр дүнд нь тэрээр өөрт тохирох хамгийн тохиромжтой хувилбарыг олж чаджээ.

dailymail.co.uk

Хооллолтын хувьд тамирчин маань бага багаар, гэхдээ тогтмол цагт иддэг байна. Өдөрт зургаан удаа хооллох буюу 3-4 цаг тутамд гэсэн үг. Хоолны цэсэнд уургаар баялаг хоол хүнс, ногоо, жимс, мэдээж нүүрс ус байх нь ойлгомжтой – гэхдээ бага хэмжээгээр.

Талх идэх бол зөвхөн бүхэл үрийнх байна, улаан махнаас тэр татгалздаг, харин тахиа болон загасны мах түлхүү хэрэглэхийг хичээдэг ажээ. Ямар ч хөлдөөсөн хүнс, хийжүүлсэн ундаа хэрэглэхгүй.

dailymail.co.uk

Загас – зөвхөн шинэ (далайн яргай, сэлэм загас). Өглөөний хоолондоо бяслаг, тослоггүй тараг, жимсгэнэ бас авокадотой талх иддэг. Тахианы махыг Рональдо “ид шид”- ийнх гэж үзнэ: уургаар баялаг, бас тослогийн агууламж багатай.

dailymail.co.uk

Ямартай ч хоолны дэглэмийн тухайд ойлгомжтой боллоо. Цаашлаад улам сонирхолтой зүйл эхэлнэ: нойрны дэглэм. Кристиано Рональдогийн нойрны дэглэм бусдаас этгээд гэмээр. Тэрээр өдөрт хагас цагаар 5 удаа унтана, бусдын адил нэг дор найман цагаар унтахгүй.

Амралтын энэхүү дэглэм профессор Ник Литхейлзийн “Sleep: The Myth of 8 Hours” номд дурдагдсан байдаг: бие махбодид ямар ч ашиг тус өгөхгүй 8 цагаар унтахын оронд нойрыг “хувааж” авах нь илүү сайн гэжээ. Ямартай ч тамирчин хүнд илүү сайн гэсэн байна.

dailymail.co.uk

Гуравдугаарт, спорт зааланд тогтмол бэлтгэл сургуулилт хийх явдал. Рональдо энэ талаар хэнээс ч дутахааргүй, хэзээ ч бууж өгөхгүй, яг л галзуу хүн шиг хичээллэдэг. Юуны төлөө гэдэг нь ч тодорхой: тэрээр “Ювентус” багтай 4 жилийн гэрээ байгуулсан, урьд урьдынхаасаа илүү шилдэг тоглогч байх хэрэгтэй.

15
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *