40, 50 бас 60 насандаа сайхан арьстай, залуу харагдахын тулд арьсаа хэрхэн арчлах хэрэгтэй вэ?

2

Нүүрний арьс арчилгаа – эмэгтэй хүн болгоны баримтлах чухал дүрэм бөгөөд насан туршдаа баримтлахаас өөр аргагүйд хүрнэ. Арьс арчилгааг зөв хийснээр өндөр насандаа ч залуу харагдах боломжтой ажээ.

Нас нүүрний арьсанд хүчтэй довтолдог. Хэрвээ та хариу цохилт өгөхөөр шийдсэн бол 40, 50 болон 60 насандаа арьсаа хэрхэн арчлах дүрмийг мэдэж байвал зохилтой.

 

40 настай эмэгтэйчүүдийн арьс арчилгаа

Geinz Angelina / Shutterstock.com

Ямар асуудал үүсдэг вэ:

  • Арьс уян хатан чанараа алдана
  • Арьс өнгөө алдаж илүү бүүдгэр цонхигор царайтай болно
  • Арьс чийгээ алдаж илүү хуурай болно
  • Арьс хурдацтай хөгширч эхэлнэ, ялангуяа хүзүү болон цээжээрээ

Ямар арга хэмжээ авах вэ:

  • Таны суурь болгон түрхэж байгаа тос арьсыг хуурайшуулж биш чийгшүүлж чадаж байгаа эсэхийг шалгаарай
  • Цайруулах үйлчилгээтэй суурь тос хэрэглэх нь илүү үр дүнтэй
  • Амархан хөгширч байгаа хэсгүүдэд (хүзүү, гар, цээж) чийгшүүлэгч тос түрхэнэ
  • SPF тусгай нарны туяанаас хамгаалсан тос түрхэнэ
  • С амин дэмийг байнга хангаж байх хэрэгтэй. Уг амин дэм нь коллагены ялгаруулалтад шууд нөлөөлдөг бөгөөд үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлнэ, тэр ч бүү хэл нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг байна.

 

50 настай эмэгтэйчүүдийн арьс арчилгаа

Africa Studio / Shutterstock.com

Ямар асуудал үүсдэг вэ:

  • 40 насанд эхэлсэн асуудлууд үргэлжилнэ
  • Арьс улам илүү эмзэг болох бөгөөд улайж эхэлдэг
  • Нүд орчмоор хөгшрөлтэй холбоотой мэдэгдэхүйц өөрчлөлт явагдана
  • 50+ насанд цэвэршилт явагдаж эхлэхэд хөгшрөлийн үйл явц улам эрчимждэг, арьс улам хуурай болно, коллагены агууламж багассан тул арьс унжиж эхэлнэ
  • Нарнаас үүдэлтэй пигментийн толбо гарч улам ихсэнэ.

Ямар арга хэмжээ авах вэ:

  • Хэрвээ арьс илүү эмзэг болж амархан цочроод байгаа бол тайвшруулах үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэнэ
  • Чийгшүүлэгч тос тогтмол түрхэнэ
  • SPF 50 агууламжтай нарнаас хамгаалах тос хэрэглэнэ
  • 40 настай эмэгтэйчүүдэд өгсөн зөвлөгөөний дагуу С амин дэм түлхүү хэрэглэнэ.

 

60 настай эмэгтэйчүүдийн арьс арчилгаа

Africa Studio / Shutterstock.com

Ямар асуудал үүсэх вэ:

  • Уруул нь нимгэрнэ
  • Гар дээр хар эсвэл пигментийн толбууд үүснэ
  • Чийгшлээ ихээр алдана

Ямар арга хэмжээ авах вэ?

  • Гүн чийгшил өгөх гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэнэ: тос, сүүн болон тосон. Үүнд мөн нүүрний будаг арилгах бүтээгдэхүүн ч хамаарна.
  • Тональ крем ч гэсэн чийгшүүлэгчтэй байвал сайн
  • Хөөсөрсөн цэвэрлэх бодис зэргийн оронд мөн л зөвхөн чийгшүүлэх үйлчилгээтэйг сонгоно
  • Нарнаас хамгаалах тос

Нас нэмэгдэх тусам л урьд жилүүдэд гарсан насны өөрчлөлтүүд улам гүн мэдрэгдэж эхлэх нь дамжиггүй. Тэглээ гээд та санаагаар унах зүйлгүй, хөгшрөлтөөс үүдэлтэй үрчлээ таны гадаад үзэмжийг эргэлт буцалтгүй гутааж чадахгүй ээ. Хамгийн гол нь та цаг алдалгүй гоо сайхандаа анхаарал тавьж, зөв арчилгаа хийж байх хэрэгтэй. Ингэснээр та залуу дүр төрхөө удаан хадгалж чадна.

9
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Nansalmaa Nansaa

    Nansalmaa Nansaa

    2019/03/09 at 20:09

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *