Мэргэжилтнүүд гар ариутгагч хэрэглэхээс илүү савандаж угаах нь коронавирусээс сэргийлэх үр дүнтэй арга гэж үзэж байна

0

Тийм ээ, саван болон ус хамаагүй дээр!

Хүмүүс коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд хаа сайгүй гар ариутгагч бодис тавьж байгаа энэ үед мэргэжилтнүүд хүмүүст дараах зөвлөмжийг хүргэж байна: сайн чанарын саван болон ус нь энэхүү үхлийн аюултай вирусаас сэргийлэх хамгийн шилдэг зэвсэг болж чадна.

Үүнийг шинжлэх ухаанаар хүртэл баталчихсан. Гарын ариун цэврээ зөв сахих нь вирус болон бактерийг биед халдварлахаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

Тэгвэл Симмонс Их сургуулийн профессор Elizabeth Scott дараах тайлбарыг өгч байна:

“Гараа савангаар угаах нь механик үйлдэл бөгөөд арьсан дахь бактери болон вирусыг сулруулж, идэвхгүй болгодог.”

Халдвар авсан хүн ханиалгах эсвэл найтаах үед коронавирус агаар дуслын замаар халдварладаг болохыг энэ хугацаанд мэргэжлийн газруудын зүгээс сануулсаар ирсэн. Эдгээр дуслууд өөр өөр обьект болон гадаргуу (ширээ, хаалганы бариул, цахилгаан шатны товчлуур, гар утас гэх мэт) дээр буудаг байна.

Түүнчлэн эдгээр зүйлс дээр хүрч, гараа угаалгүй нүүрэндээ хүрсэн хэн бүхэн вирусын халдварыг авах өндөр эрсдэлтэй болох юм.

Гар ариутгагч бодисыг хэрэглэх нь амарханаас гадна, авч явахад төвөг учруулахгүй боловч, саван болон усаар гараа угаахтай адилхан хэмжээний үр дүнд хүргэдэггүй аж.

 

 

Нөгөөтэйгүүр “Өвчнийг Хянах Урьдчилсан Сэргийлэх Төв”-ийн зүгээс гараа савангаар тогтмол угаах нь чухал бөгөөд зөвхөн “саван болон ус” байхгүй нөхцөлд гар ариутгагч бодисыг хэрэглэх нь зөв гэж үзжээ.

Түүгээр зогсохгүй мэргэжилтнүүд гараа савангаар угаах нь нянг устгах давуу талтай байдаг талаар дараах тайлбарыг өгсөн байна:

“Саван болон ус олон төрлийн нянг (криптоспоридиум, норовирус болон клостридиум диффицил гэх мэт) устгах тал дээр гар ариутгагч бодисоос илүү үр дүнтэй. ”

Мөн гараа саван болон усаар угаах үедээ дор хаяж 20 секунд зарцуулах хэрэгтэйг сануулжээ.

Уг мэдээлэлтэй холбоотой бичлэг үзэх:

3
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enhee Dalhaa

    Enhee Dalhaa

    2020/03/19 at 11:59

    Ug n tiim sh dee. Gar ariutgagch n bacteriin esreg uilchilgeetei gedeg biz dee. Harin ene coron chin virus biz dee. Bacteriin esreg uilchilgeetei beldmel virusiig daranguilj chadah uu.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *