Нэгэн эр метронд явж байх үедээ хуруугаа долоож, бариулд арчсаны улмаас цагдаад баривчлагджээ!

0

К*ронавирусын халдвар авч буй хүний тоо эрчимтэй өсч байгаа үед энэ тэнэг залуу тун жихүүцмээр үйлдэл гаргасан байна!

Дэлхий даяар к*ронавирусын халдвар авсан хүний тоо хурдацтай өсч байгаа билээ. Тэгвэл дайны хажуугаар дажин гэгчээр Бельги улсад болсон нэгэн үйл явдал интернет орчинд хүмүүсийн дургүйцлийг маш ихээр хүргэсэн байна. Метрогоор зорчиж явсан нэгэн эр хуруугаа долоож, дараа нь бариулд гараа арчжээ. Түүний гаргасан энэ үйлдлийг бусдад кор*навирус тараах гэсэн санаатай оролдлого хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалжийн хэлж байгаагаар энэ үйл явдал Брюссель хотын метрон дотор болсон байна. Нэр нь үл мэдэгдэх энэ зорчигч өөрийн гаргасан болчимгүй үйлдлээсээ болоод хуулийн өмнө хариуцлага хүлээхээр болжээ.

Метронд явж байсан зорчигчдын нэг нь түүний гаргасан үйлдлийг гар утсаараа бичиж авч, сошиал медиагаар дамжуулан олон нийтэд хүргэсэн байна. Бичлэгт өнөөх эр маскаа доошлуулж, бариулаас барихын өмнө амандаа гараа хийж байгаа нь бичигджээ.

Бичлэгийг постолсон хүн дараах тайлбарыг бичсэн байна:

“Энэ хөгийн амьтны олон нийтийн тээврийн хэрэгсэлд юу хийж байгааг нь хар даа! Бариулуудад битгий хүрцгээгээрэй!”

 

 

Бельгийн дотоодын тээврийн компанийн Твиттерт жиргэсэн жиргээг харвал, үнэхээр ийм үйл явдал болсон нь батлагдсан бөгөөд түүнийг цагдаагийн газрынхан түргэн шуурхай баривчилсан гэжээ. Мөн энэ эрийг тухайн үед согтуу байсан гэдгийг онцолж хэлсэн байна.

Үүнтэй холбоотойгоор хурдны галт тэргийг бүрэн ариутгаж, цэвэрлэжээ.

Бичлэг үзэх:

Бельги улсад одоогийн байдлаар 689 гаруй кор*навирусын халдвар авсан хүн бүртгэгдэж, 4 хүн нас барсан байна.

2020.03.12-ны өдөр Бельги улсын Засгийн газраас улс орон даяар 4-р сарын 3-ны өдрийг хүртэл онц байдал зарлажээ.

ДЭМБ-ын зүгээс кор*навирусыг “цар тахал” хэмээн зарласан бөгөөд Антарктид тивээс бусад бүх тивд уг вирусын халдвар тархаад байгаа аж.

8
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *