Ангийнхаа хүүхдүүдэд үргэлж шоолуулдаг байсан 15 холливудын одод. Тэд одоо харамсдаг л байх даа…

1

Холливудын одууд гэхээр л бид хувь тавиландаа эрхэлсэн, найз нөхдийн асуудал гэж байхгүй, сурлагаараа шалгарсан, охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг байнга татсаар ирсэн хүмүүс л гэж боддог. Гэтэл бидний энэ бодол үнэнээс их хол юм байна: тэдний ихэнх нь сургуульдаа гоочлуулж, гадуурхагдаж, эмэгтэй хүнтэй яаж зөв харилцахаа ч мэддэггүй байжээ. Нэг алдартай сайхан залуу гэхэд л бүтэн жилийн турш гэрийн сургалт авч байсан, харин нөгөөг нь нууцаар ажиллаж байгаа цагдаа гэж бодож байжээ.

Залуудаа бусдын хайр, анхаарлыг татаж байгаагүй холливудын 15 алдартнуудыг танилцуулж байна. Цаг хугацаа тэдний талд байсан нь илт.

1. Хенри Кавилл

© toptenfamous / youtube © The Witcher / Netflix

Алдартай уран сайхны болон цуврал кинонд олон дүр бүтээсэн энэ залуу бидний нүдэнд үнэхээр л супер баатар шиг харагддаг. Харин багадаа тэрээр Бүдүүн Кавилл хочтой байжээ. Хенри нэгэн ярилцлагад ийн ярьсан байна: “Багадаа би бүдүүн байсан нь үнэн, гэхдээ л их хатуурхаж байжээ. Хүүхдүүд чинь нэгнээ хамаагүй гоочилно доо”. Ирээдүйн одод бас хоч ч байсан ажээ – Эв хавгүй. Яагаад гэвэл тэр охидуудтай яаж зөв харилцахаа мэддэггүй нэгэн байв.

 

2. Райан Гослинг

© BurlOnLibrary / facebook © Wikipedia

Энэ сайхан залуу ч мөн адил ангийнхантайгаа зөв харилцаа тогтоож чадсангүй. Райаны хэлснээр, тэр бага насаа үзэн яддаг. Түүнтэй хэн ч үерхэж найзалж байсангүй, түүнийг бүгд шоолж гадуурхана. Мөн түүнд анхаарал төвлөрөл болон идэвхтэй хөдөлгөөний дутмагшлын хам шинжтэй гэсэн онош тавьж байжээ. Үүнээсээ болоод бүтэн жил гэрээр боловсрол эзэмшиж байсан удаатай.

 

3. Жастин Тимберлейк

© Celebrity Life / youtube © justintimberlake / Instagram

Дуучин багаасаа л урлагт хөл тавьсан – “Mickey Mouse Clubhouse” шоуны оролцогч юм. Уг нь бол энэ шоу түүнийг сургуульд нь алдаршуулах ёстой байсан боловч харин ч эсрэг үр дүнд хүргэжээ. 2015 онд Жастин тайзан дээр байхдаа үнэнээ хүлээн зөвшөөрсөн: “Сургуульд байхад намайг дандаа шоолдог байлаа, зарим нэг нь үг хэлээр хүртэл доромжилж байсан удаа ч бий, ийм үгийг зурагтаар хэлэхийг хориглодог тул би хэлж чадахгүй нь” гэжээ.

 

4. Том Круиз

© Jeff Rayner / Coleman-Rayner / EAST NEWS © Wikimedia

Том Круиз бол Холливудын алдрын тавцангаас нэр нь огт хөдлөхгүй байгаа цөөн жүжигчдийн нэг, тэрээр Холливуд гэх гэр бүлд ороод 20-иод жилийн нүүр үзжээ. Гэхдээ түүний бага нас амаргүй өнгөрсөн. Сургуулийн танхай гэсэн нэртэй болгон түүнийг дээрэлхэнэ, яагаад гэвэл Крузийн гэр бүл нүүдлийн байдалтай байсан тул тэр байсхийгээд л сургуулиа солихоос өөр аргагүй байв. Ингээд л шинээр ирсэн хүүхдийг бүгд л гадуурхдаг хойно. Үүнээс гадна тэр багадаа дислексийтэй (унших/зөв бичих доголдолтой) байсан тул өөртөө итгэл муутай хүү байжээ. Ирээдүйн одыг охидууд ёстой нэг нүдээрээ ч тоож хардаггүй байсан гэнэ.

 

5. Шон Мендес

© Inside The Story / youtube © shawnmendes / Instagram

Залуу дуучин сүүлийн жилүүдэд үнэхээр алдаршаад байгаа, гэхдээ түүний ажлын гараа тийм ч амар эхлээгүй гэдэг. Шон өөрийнхөө 15 насыг ийн дурсан ярьжээ: “9 дүгээр ангид байхдаа би өөрийнхөө нэг бичлэгийг YouTube дээр байрлуулсан юм. Маргааш өдрөөс нь эхлээд л намайг сургууль дээр шоолдог болсон, над руу “Хөөе Шон, надад дуулаад өг” гэж араас хашхирна. Тэр үед би буруу бас тэнэг зүйл хийсэн юм шиг мэдрэмж төрж байж билээ” гэжээ.

 

6. Марк Руффало

© markruffalo / Instagram © Wikimedia

Марк багадаа шүднй аппарат зүүсэн дуугүй жаал байжээ, ангийнхан нь ч түүнийг тоохгүй. 2017 онд тэрээр сургуулийн хүүхдүүддээ гадуурхагдаж байсан нэг жаалыг сошиал сувагт дэмжиж байсан юм. Яагаад гэвэл тэр гадуурхагдана гэж юу болохыг сайн мэдэх хүн.

 

7. Крейг Дэвид

© craigdavid / Instagram

Алдартай дуучин багадаа байнга шоолуулдаг байжээ. Энэ тухай Крейг дуу хүртэл хийсэн байдаг. Дуунд Жонн гэх дүр гарна, тэр ирээдүйн одыг гомдоодог юм. Дээрээс нь тэр багадаа илүүдэл жинтэй байсан болохоор ангийн охидууд нь түүнийг үл тоодог байжээ.

 

8. Кристиан Бейл

© Wikipedia © Wikimedia

Кристиан 13 насандаа кинонд тоглох шалгаруулалтанд орж байснаасаа болоод ангийхандаа шоолуулж байжээ. “Намайг олон жил хэдэн банди нар дээрэлхэж зоддог байлаа. Тэд миний амьдралыг там болгосон, гар, хөлөөрөө тэд намайг хайр найргүй зодно”- гэж жүжигчин бага насаа дурссан байдаг. Гэхдээ чухам тэд л түүнд хатуу чанд байх чанарыг суулгаж өгсөн, өнөөдрийн Кристиан тэдний ачаар бий болсон гэдгийг жүжигчин хүлээн зөвшөөрчээ.

 

 

9. Том Холланд

© Wikipedia © Wikimedia

Том багадаа бүжгээр хичээллэдэг байсан бөгөөд 12 насандаа “Billy Elliot” жүжигт дүр бүтээжээ. Тэр цагаас хойш үе тэнгийнхэн амар заяаг нь үзүүлээгүй гэдэг. “Би мундаг хүүхэд байгаагүй ээ. Гэхдээ би өөртэйгөө тохирох найз нартай болж чадсан, тэдэнтэй л найзалж дотносдог байлаа” гэж Холланд бага насныхаа тухай дурссан байдаг.

 

10. Крис Рок

© RestlessRick / youtube © Wikimedia

Хошин шогийн жүжигчин багадаа их ичимхий хүүхэд байжээ. Ангийнхан нь түүнийг туранхай, жижигхэн гэж л хардаг байсан гэнэ. Крис ангидаа цорын ганц хар арьст хүү байсан нь ч үүнд нөлөөлсөн биз ээ.

 

11. Лиам Хемсворт

© The Tonight Show Starring Jimmy Fallon / youtube © Wikimedia

Энэ сайхан залуу багадаа ангийнханыхаа хайр, анхаарлыг татаж байгаагүй гэдэгт итгэж өгмөөргүй. “Сургуулийн ихэнх хүүхдүүд хөл бөмбөг тоглоод л, тэд үнэндээ хүчтэй бас гоё харагддаг байж. Би спортлог биш, тэгээд ч хөл бөмбөг тоглодоггүй байлаа, тэгээд л тэд нар намайг шоолдог байсан болов уу” гэж Лиам ярьжээ.

 

12. Дуэйн Жонсон

© therock / Instagram © Wikimedia

Түүний сургуулийн амьдрал бас л сайхан байсангүй. Тэр бага насаа ингэж дурссан байдаг: “16 нас гэхэд би өөр өөр мужуудад 4 ахлах сургууль сольчихсон явж байв. Тэгээд 195 м өндөртэй, 102 кг жинтэй, яг л аварга том амьтан шиг харагдана. Манай ангийн зарим нэг нь намайг нууцаар ажиллаж байгаа цагдаа гэж бодож байсан” гэжээ.

 

13. Жорж Клуни

© Top Famous Tube / youtube © Shooting Star / Sipa USA / East News

Дунд сургуульд байхад нь түүнийг Белл-ийн хам шинж дайрсан гэдэг, үүнээсээ болоод зүүн нүд нь бүтэн жилийн турш аниатай явжээ. Жирийн хүүхэд шиг ч ууж, идэж чадахгүй байсан болохоор түүнийг Франкенштейн гэж гоочилно. 2013 онд Клуни бага насныхаа тухай ярилцага өгөхдөө: “Тэр үе бол миний амьдралын хамгийн таагүй жилүүд. Хүүхдүүд бие биедээ их хайр найргүй ханддаг даа. Намайг шоолно, доромжилно, гэхдээ тэдний хатуу үг болгон намайг хүчтэй болгож байсан юм ” гэжээ.

 

14. Ричард Мэдден

© maddenrichard / Instagram © Wikipedia

“Game of Thrones” киноны од сургуульдаа мундаг хүүхэд байгаагүй гэдэг. “Би илүүдэл жинтэй хүүхэд байсан юм, тийм болохоор хүүхдүүд намайг хажуугаар өнгөрөх тоолонд дооглоно. Өөртөө итгэлтэй болохын тулд би театрын дугуйланд явж эхэлсэн” гэж Ричард ярьжээ.

 

15. Райан Рейнольдс

© Before They Were Famous / youtube © Wikipedia

Олон мянган бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булаасан энэ залуу ахлах сургуульдаа охидуудтай огт харилцаж чаддаггүй нэгэн байжээ. “Охидуудтай ярилцаж сурахын тулд надад цаг хугацаа хэрэгтэй байсан. 18 нас хүртлээ би өөрөө вьетнам охин шиг даруухан явж дээ” гэж Рейнольдс ярьсан байдаг. Түүнд олон ч шалтгаан байсан биз, тэр өөрөө ч сургуулийг үзэн яддаг байсан нэгэн, тэгээд ч төд удалгүй сургуулиасаа хөөгдсөн байдаг.

Таны сургуулийн он жил хэрхэн өнгөрсөн бэ? Та бусдыг айлгадаг нэгэн байв уу эсвэл даруухан нэгэн байв уу?

110
ГоёГоё
24
Ха ХаХа Ха
23
ГайхмаарГайхмаар
21
ХөөрхөнХөөрхөн
21
БурууБуруу
18
ТэнэглэлТэнэглэл
14
БахархмаарБахархмаар
13
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Uvuliin Terguun Sar

    Uvuliin Terguun Sar

    2020/03/19 at 12:40

    Udriin mend. Huuhed nasniihan zuraguud bugd l huurhun baina….🙋👧👶👦… harin shoolood baidag baisan huuhduud ni odoo HEN-bolson bol gedeg ni sonin…….👀

  2. Tumen Minsel

    Tumen Minsel

    2020/03/19 at 23:46

    10 жилд ер нь нэг нэгэндээ таалагддаг юм уу? Бүгд л өөр өөрийн өөтэй л байдаг даа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *