Бидний мэлмийг нээх богино хэмжээний хүүхэлдэйн кино: Нийгэм бидний бүтээлч байдлыг хэрхэн үгүй хийж байгааг тод томруунаар харуулжээ!

2

Бид өсч торниж, “Жинхэнэ ертөнц”-д хөл тавьдаг. Бид залуу байх үед, биднийг аз жаргалтай болгодог байсан жижиг зүйлсийг бүгдийг нь мартах хандлагатай байдаг бөгөөд он жилүүд өнгөрөх тусам нийгэм бидэнд, биднийг онцгой болгодог бүтээлч байдлыг хэрхэн цааш хөгжүүлэх биш, харин дарах ёстойг зааж өгдөг. Энэхүү “Alike” гэх нэртэй богино хэмжээний хүүхэлдэйн кино нийгэм бидний бүтээлч байдлыг амьгүй болгож байгааг харуулах бөгөөд 7 минутын турш танд хэлэх ч үг олдохгүй. Өгүүлж буй мессеж нь маш хүчтэй бас ойлгомжтой.

Энэхүү шагнал хүртсэн богино хэмжээний хүүхэлдэйн киноны өгүүлж буй мессеж таны зүрх сэтгэлд гарцаагүй хүрэх болно. Хүүхдүүдийг багаас нь бүтээлч байдлаа хөгжүүлэх биш, харин дарах ёстой талаар хэрхэн зааж буйг үзэж сонирхоорой.

Өөр өнгөнүүдийг ашигласан нь киноны найруулагч хүмүүсийн мэдрэмж болон орчин цагийн нийгэм бидний амьдралын мөн чанарт хэрхэн нөлөөлж байгааг харуулахыг зорьжээ. Хүмүүс маш бага аз жаргалыг мэдэрдэг болсон бөгөөд бидний амьдралаас мэдэрч буй мэдрэмжийг тайлбарлахыг хүссэн байна.

Энэ богино хэмжээний хүүхэлдэйн кино мөн хүмүүс илүү сайн сайхан, баяр баясгаланг авчирдаг жижиг зүйлсэд цаг заваа зарцуулах ёстой байтал, орчин үеийн нийгмийн хандлагад тулгуурлаж, маш их хөдөлмөрлөж, зан ааш нь өөрчлөгдөж байгааг харуулах гэнэ.

© Alike Short Film / Pepe School Land

Богино хэмжээний хүүхэлдэйн кинонд, нэгэн хүүхэд өөрийн бүтээлч байдалдаа сэтгэл хангалуун байх боловч, тэр бүтээлч байдалдаа анхаарал хандуулахаас илүү нийгмийн дүрэм журмыг баримтлах хэрэгтэй болдог. Бүтээлч хүмүүс энэ дэлхий ертөнцийг авч явж байгаа нь нууц биш юм. Гэвч тэдний дийлэнх нь илүү ихийг бүтээх хүсэл мөрөөдөлдөө цэг тавихаас өөр аргагүйд хүрдэг байна.

Түүнчлэн ихэнх аавууд шиг, уг хүүхэлдэйн кинонд аав нь хүүдээ амьдралын үнэ цэнийг ойлгуулж, хэлж өгдөг. Хэдийгээр аав нь хүүдээ зөв амьдрах зөвлөгөөг өгөхөөр хичээж байгаа ч, хүү аль хэдийнээ амьдралын үнэ цэнийг ойлгосон нэгэн байв.

© Alike Short Film / Pepe School Land

Уг “Alike” хүүхэлдэйн кинонд гарах түүх нийгмийн дүрмийг баримталлаа гээд шаардлагатай байгаа аз жаргалыг бий болгож чадахгүй тухай өгүүлэх аж. Хэдийгээр дүрмийг баримтлах ёстой боловч, бид өөрсдийнхөө амьдралын баяр баясгаланг орхигдуулж хэрхэвч болохгүй.

Бидний ихэнх нь биднийг онцгой болгож байдаг ов мэх, хачин этгээд зүйлсийг байгаагаар нь хүлээж авдаггүй. Тэгэхээр хүсэл тэмүүллээ дагаж, мөрөөдлөө биелүүлэхийн тулд бууж өгөхгүй байж, дуртай зүйлээ хийх нь хамгаас чухал юм.

© Alike Short Film / Pepe School Land

Найруулагч Daniel Martinez Lara болон Rafa Cano Mendez нар эцгийнхээ туршлагаас үндэслэн энэхүү хүүхэлдэйн киног хийсэн бөгөөд тэд энэхүү 7 минутын хүүхэлдэйн киног бүтээхийн тулд, бүхэл бүтэн 4 жилийн нөр их хөдөлмөрийг зарцуулжээ. Тэдний зорилго нь эцэг эхчүүд үргэлж хүүхдийнхээ төлөө байдаг боловч, заримдаа тэд ч бас буруу бодож, алдаа гаргадаг гэдгийг уг бүтээлээрээ дамжуулан харуулах байсан гэнэ.

Энэхүү богино хэмжээний хүүхэлдэйн киноны явцад, тэд бидэнд хүүхдийнхээ бүтээлч байдлыг дарахын оронд харин ч хүлээн зөвшөөрч, туслаж дэмжих ёстой болохыг хэлэхийг хүсэж байгаа нь илт мэдрэгдэх болно.

© Alike Short Film / Pepe School Land

 

Богино хэмжээний хүүхэлдэйн киног үзэх:

 

Та энэхүү хүүхэлдэйн киноны бидэнд хэлэх гээд байгаа санааны талаар юу гэж бодож байна? Та нийгэм бидний бүтээлч байдлыг үгүй хийж байгаа гэдэгтэй санал нийлэх үү?

11
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *